• Өнөөдөр 2024-05-18

Баян-Өлгий аймагт 1604 хүүхэд коронавирусийн халдвар авчээ

2021-10-15,   318

Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 166 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 48 тохиолдол шинээр батлагджээ. Үүнээс Сагсай, Ногооннуур, Алтанцөгц, Дэлүүн сумдад тус бүр 2, Баяннуур, Улаанхуст 4, Цэнгэл, Бугатад 1, Буянтад 9, Өлгийд 18 иргэнээс халдвар илэрч, тус аймагт коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын тоо 9906 боллоо. Бүртгэгдсэн 9906 тохиолдлын 1604 нь хүүхэд байна.
 
Өнөөдрийн байдлаар 9236 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 98, Сансар эмнэлэгт 15, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 51, гэртээ 498 хүн тус тус эмчлүүлж байгаа. Тэдний дотор 11 хүүхэд, 7 жирэмсэн эх байгаа гэж тус аймгаас мэдээлэв.

Баян-Өлгий аймагт 1604 хүүхэд коронавирусийн халдвар авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188