• Өнөөдөр 2024-05-18

Б.БЯМБАДОРЖ: Оюутны байранд халдвар илэрвэл тусгай тасагт шилжүүлж, эмчилнэ

2021-10-14,   235

Оюутны байранд халдвар гарсан тохиолдолд тусгай хяналтын тасагт шилжүүлж, эмчилгээ хийж байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэв. Тэрбээр“Оюутны байранд халдвар авсан тохиолдолд түр хяналт хийх тасгийг нээж, тусгаарлан, халдвар дамжихаас сэргийлсэн ажлыг зохион байгуулж байна” гэлээ. Энэ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлыг сэргээн засах төрийн болон хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хангасан. Эрчимт эмчилгээний болон бусад нэгдсэн эмнэлэгүүдэд эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд сэргээн засах эмчилгээг эмгэг жамын эмчилгээтэй нь зэрэгцүүлэн аль болох эрт эхэлбэл үр дүнтэй байдаг. 

Эмнэлгээс гарсныхаа дараа ч сэргээн засах эмчилгээнд хамрагдах ёстой. Сэргээн засах эмчилгээнд курс эмчилгээ гэж байдаггүй бөгөөд нийгэмд болон гэр бүлд нь түшиглэсэн эмчилгээг тасралтгүй явуулах ёстой.Энэ чиглэлээр удирдамж зааврууд гарч байгаа. Мөн телемедициний технологийг ашиглан эмнэлгийн ор хоногийг богиносгож, үргэлжлүүлэн гэрээр сэргээн засах эмчилгээг хийхээр ажиллаж байна. Энэ тухай эргэн танилцуулна" гэлээ.

 

 


Б.БЯМБАДОРЖ: Оюутны байранд халдвар илэрвэл тусгай тасагт шилжүүлж, эмчилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188