• Өнөөдөр 2024-05-19

Өнөөдөр 4438 иргэнийг дархлаажуулна

2021-10-14,   262

Нийслэлд өнөөдөр  явуулын 21 баг, суурин 48 цэгт 78 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Улаанбаатарт өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 77, хоёр дахь тунд 186, нэмэлт сэргээх тунд 1976, нийт 2239 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.6 хувь, хоёр дахь тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2933  жирэмсэн эх, 12-15 насны 67.279  16-17 насны 26.413  хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

 


Өнөөдөр 4438 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188