• Өнөөдөр 2024-05-19

Өнөөдөр 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

2021-10-13,   292

Нийслэлд өнөөдөр явуулын 22 баг, суурин 49 цэгт 80 багийн 309 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.4 хувь байна. Мөн 2930 жирэмсэн эх, 12-15 насны 67213, 16-17 насны 26385 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлсэн юм.


Өнөөдөр 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188