• Өнөөдөр 2024-05-18

Өнгөрсөн хоногт 2068 шинэ халдвар бүртгэгдэж, 17 хүн нас баржээ

2021-10-10,   211

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2068 шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 


 

 
            Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 1267, орон нутагт 801, нийт 2068 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 325.390 боллоо. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 17 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1363 хүн эндээд байна. 
 
Түүнчлэн, мөн хугацаанд 7722 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20.885 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 62.517 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. 
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
 
  • Хөнгөн – 11,449
  • Хүндэвтэр- 6,489
  • Хүнд – 2,613
  • Маш хүнд – 334 хүн байна.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 17 хүн нас барсан


Өнгөрсөн хоногт 2068 шинэ халдвар бүртгэгдэж, 17 хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188