• Өнөөдөр 2025-09-18

Э.АРИУН-ЭРДЭНЭ: БИД КОНТЕНТ ХИЙЖ ГУРВАН ЖИЛ ЦУГЛУУЛСАН МӨНГӨӨРӨӨ “МӨНГӨНИЙ ДҮРЭМ” КИНОГОО ХИЙСЭН

2025-09-08,   33816

Хөгжилтэй, сургалтай бичлэгээрээ үзэгчдийн танил болсон "Дииииид" продакшны дэлгэцийн анхны бүрэн хэмжээний уран бүтээл болох “Мөнгөний дүрэм” кино есдүгээр сарын 1-нд нээлтээ хийх билээ. Тус продакшны жүжигчин Э.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Мөнгөний дүрэм” шинэ уран бүтээл нь тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Айдас, сандрал, догдлол давхцаад нэлээн түгшүүртэй өдрүүдийг өнгөрүүлж байна. Бид контент хийж гурван жил цуглуулсан мөнгөөрөө энэхүү уран бүтээлийг хийсэн. Бүгд л сэтгэл зүрхээ зориулсан гэхдээ мөнгө гэдэг зүгээр л тоо юм байна лээ. Киноны зураг авалт үргэлжилж байхад бид байгаагаасаа байхгүйг нь хүртэл бүхнээ шавхсан даа. Тийм ч учраас одоо бидэнд алдах эрх байхгүй. Сайн уран бүтээл болсон гэж бодож байгаа. Гэхдээ үүнийг хамгийн зөв шүүх хүмүүс нь үзэгчид гэж бодож байна.

-Уран бүтээлчийн хувьд “Мөнгөний дүрэм” уран сайхны киногоороо үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бэ?

                -Бидний уран бүтээлд хэлэх гэсэн гол нэг санаа байгаа. Үүнийг одоо хэлэхэд арай эрт болов уу. Үзэгчид маань үзээд өөрсдийнхөөрөө шүүх байх.

-Анх продакшн нь хэрхэн нэгдэж байсан юм бэ?

                -Э.Тодбаяр, Ж.Ямаранз, Г.Билгүүн бид дөрөв оюутан байхаасаа найзалсан, нэг ангийнхан. Н.Болдбаатар манай доод курсийн дүү байсан юм. Продакшны маань эрчүүд оюутан байхаасаа контент хийж эхэлсэн. Мундаг найзуудтай гэдгээрээ үргэлж бахархаж, гангарч амьдардаг даа. Анх найзуудынхаа зарим бичлэгт оролцдог байсан юм. Дараа нь “Дурсамж” гэсэн хуудас нээгээд хуучин дуутай холбоотой дурсамжуудыг сэргээх зорилготой бичлэг хийж байгаад бүр хамт ажиллах болсон доо.

-Хамтдаа хийсэн анхны бүрэн хэмжээний уран бүтээл учраас туршлага дутах зүйл байсан байх. Эсрэгээрээ залуус учраас зоригтойгоор олон шинэ зүйлсийг туршиж үзсэн байх даа. Уран бүтээлээ өөрсдөө үзэх ямар байсан бэ?

                -Мэдээж бид залуу хүмүүс учраас туршлага бага. Алдаа, дутагдал байгаа ч бидэнд итгээд дэмжиж, хамтарч ажилласан уран бүтээлчид болон кино багийнхан, арын албаны хүмүүсээсээ их зүйл сурч авсан даа. Бидэнд олон зүйл зааж, ойлгуулсан багийнхандаа баярлалаа. Киноныхоо эвлүүлгийн анхны хувилбарыг үзээд найзуудаараа бахархаж, аархал төрсөн. Бид төсөөлж байснаасаа илүүг чаджээ гэсэн бодол төрж, өөрийн эрхгүй уйлсандаа.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ, юу нөлөөлөв?

                -Багаасаа дуу хөгжимтэй их ойрхон өссөн. Гэхдээ ерөнхий боловсролын сургуульд байхдаа спортын, эршүүд хүн байсан. Одоо бол арай эмэгтэйлэг болсон байгаа нь энэ. Төгсөх ангийн урлагийн үзлэгээр жүжигчилсэн тоглолт хийж байсан юм. тэр үед хүүхдээ алдсан ээжийн дүрд тоглож байлаа. надад зориулж алга ташиж байгаа чимээ, тэр үед авсан мэдрэмж надад үнэхээр сайхан санагдсан учраас спортыг орхиод жүжигчин болохоор шийдсэн дээ. 

-Өөрийнхөө тоглосон кино, контентыг үзэх ямар байдаг вэ?

                -Анх их эвгүй байдаг байсан. Одоо бол арай дасчихсан. Өөрийнхөө тоглосон бүтээлийг үзэхдээ өөрийнхөө алдааг хайж, илүү сайжруулах талаар л боддог доо.

-Гэр бүл нь жүжигчин болно гэхэд нь хэрхэн хүлээж авсан бэ. Дэмждэг үү?

                -Гэр бүлийнхэн минь намайг үнэхээр их дэмждэг. Гэхдээ мөнгөөр бус хайр, урмын үгсээр. Цаг, минут бүрд дэмждэг гэрийнхэндээ баярлалаа. Хамаатнууддаа ч маш их баярладаг. Кино эхлэхийн өмнө ээж минь хагалгаанд орсон юм. Тэр үед “Миний дүү ажилдаа яв. Ээжийг нь бид нар сайн харж байна” гээд явуулсан. Тэр үед ямар их баярлаж байгаагаа хэлж чадаагүй ч үнэхээр их талархсан шүү. Та хэдийнхээ итгэлийг алдалгүй, ачийг нь нэг өдөр хариулна аа, дүү нь.

-Продакшныхаа ганц эмэгтэй жүжигчин байх ямар  байдаг вэ?

                -Эрчүүдтэй ажиллах тун амар санагддаг. Алдаа гаргавал шууд л нүүрэн дээр хэлнэ. Анх хүмүүсийн намайг муулж байгаа сэтгэгдлүүдийг уншаад сэтгэлээр унадаг байлаа. Тийм үед найзууд минь их урам өгч дэмжинэ “Битгий тоо” гэх үгийг тун олон хэлсэн дээ. Одоо бол тэр бүр тоохгүй ээ. Продакшныхаа ганц эмэгтэй байх заримдаа гоё ч амаргүй үеч бий. Шантрах, гутрах, өөрийгөө голох үе бий. Тэр бүрд дэргэд минь хамт байж дэмждэг, надад хир халдааж үзээгүй, хайрладаг найзууддаа баярлалаа. Энэ дашрамд найзууддаа хайртай шүү, золигууд минь та хэд байгаа учраас өнөөдрийн би байгаа шүү.

-Танай продакшныг нэгтгэдэг зүйл юу вэ?

                -Миний хувьд бид яг л нэг гэр бүл юм шиг санагддаг. Нэгнийгээ нэг өдөр ажилдаа ирэхгүй бол санаа зовно, бодно, ярина. Хамгийн гол нь биднийг мөрөөдөл минь нэгтгэдэг. Цаашид ч олон зүйлийг хамт туулж, бүтээх болно оо.

-Таны болон продакшных нь дараагийн зорилго юу вэ?

                -Олон зүйлс бий. Тэр бүр цаг хугацааны аясаар мэдэгдэх байх.


Э.АРИУН-ЭРДЭНЭ: БИД КОНТЕНТ ХИЙЖ ГУРВАН ЖИЛ ЦУГЛУУЛСАН МӨНГӨӨРӨӨ “МӨНГӨНИЙ ДҮРЭМ” КИНОГОО ХИЙСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 21
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-09-08 08:48:17
    Батчимэг: Амжилт залуусаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-09-02 05:22:32
    Маралэрднэ : Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-09-01 11:55:04
    Tuyajargal: Mundag zaluus shu amjilt ta nartaa ajil amidraliin ih amjilt husen yuruuy
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-09-01 11:55:03
    Tuyajargal: Mundag zaluus shu amjilt ta nartaa ajil amidraliin ih amjilt husen yuruuy
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-09-01 11:55:01
    Tuyajargal: Mundag zaluus shu amjilt ta nartaa ajil amidraliin ih amjilt husen yuruuy
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-31 22:30:50
    Nomin: Tanar sain jujigchid shuu amjilt husey uy tengiiinhen maani buruu zuiliig zasaj dalaid dusal nemj ywaa bolhoor bi ih bayrtai bdagaa hicheegd baigaarai shantarj bolhgv shuuu ulam asj deshee temuulj bgarai amjilt hzeed ugtaj bdag yum shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-31 17:09:44
    Enhjin: Amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-31 12:57:19
    Зочин: Амжилт.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-31 12:57:18
    Зочин: Амжилт.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-31 12:57:16
    Зочин: Амжилт.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-31 08:37:10
    Энхтуяа: Mundag uran bvteel ch hvmvvs shvv chashdiin uran bvteeld ondoroos ondor amjilt hvsii
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-30 18:51:39
    Tenger: urgelj hamtdaa , amjilt uragsha
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-30 18:51:37
    Tenger: urgelj hamtdaa , amjilt uragsha
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-30 18:51:35
    Tenger: urgelj hamtdaa , amjilt uragsha
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-30 18:28:45
    Нандинхүслэн: Манай аавын нутгийн хүн бол ямаранз аав маань ямаранз ахын аавыг таньдгийн гэхдээ ямаранз ах намайг танихгүй ч гсн би ард нь байнга дэмждэг миний уугуул нутгаас анх удаа ийм мундаг жүжигчин гарсанд маш их баярладаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-30 16:21:12
    hongorzul: odor bolgon ymar bichleg oroh bol gej ih dogdolj huleedeg dee ta nartaa amjilt diiiidiin ah egch nartaa amjilt ❤️
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-30 14:05:24
    Otgonzul: Haana neelte hiihiin diiidiin ah egch nertei uulzhiin ymsan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-30 13:56:36
    Энхзаяа: Маш гоё
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-30 13:37:56
    hishgk: dandaa uzdeg shuu todoo ah gal shu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-27 18:56:11
    Зочин: SEXSEER VANXANDAAD ANUSDI BOOW XXOOD BOOB DOLOOJ TACHAANGUI SEXSEER80955877VANXANI SEXSY DEWSGER BOLI
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-08-27 09:36:55
    oyuh: mundg hmt olonshu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188