• Өнөөдөр 2025-04-03

Х.ОЮУНТУЯА: БОДИБИЛДИНГИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ШҮҮХ ЭРХТЭЙ ХОЁР МОНГОЛ ЭМЭГТЭЙН НЭГ НЬ БИ

2024-12-07,   1223

Бодибилдинг фитнесийн олон улсын тэмцээнийг шүүх эрхтэй хоёр монгол бүсгүй байдгийн нэг нь Х.Оюунтуяа. Тэрбээр энэхүү спорттой амьдралаа холбоод 11 жил болж буй бөгөөд саяхан Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан билээ. Ингээд Х.Оюунтуяатай ярилцсанаа хүргэж байна.

-Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Бодибилдинг фитнесийн спорт гэдэг их айлд ороод 11 гаруй жил болж байна. Өнгөрсөн жилүүдийн хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж Төрийн дээд Алтан гадас одонг төрийн тэргүүнээсээ гардаж авсандаа маш их баяртай байгаа. Энэ шагнал бол бодибилдинг фитнесийн Хөгжлийн холбооны баг хамт олны минь хамтын хүчээр бий болсон шагнал. Тэдэнгүйгээр би энэ шагналыг ганцаараа авч чадахгүй байсан.

-Шинэ үеийн залуус энэ төрлийн спортоор хичээллэж, бие галбиртаа түлхүү анхаарах болжээ. Таны хувьд тэдгээр залуусыг хэрхэн дүгнэдэг вэ?

-Сүүлийн жилүүдэд 14-өөс дээш насныхан Фитнесээр хичээллэдэг болсон. Манай холбооны тэмцээнд 21 нас хүртэлх ''Залуучууд'' ангиллын тамирчид эрс нэмэгдсэн.Үүнийг эергээр харж, талархан хүлээж авч байгаа. Чөлөөт цагаа зөв өнгөрөөж, эрүүл мэнддээ анхаарч байгаагийн эхлэл. Фитнесээр хичээллэснээр цагийн менежменттэй болж, тэсвэр хатуужил суудаг, зөв хооллолттой болно, зөв хооллолттой болсноор ходоодны өвчлөл болон нойр булчирхай дотоод эрхтнүүдийн өвчлөлөөс өөрийгөө хамгаалах суурь тавигдаж байгаа юм. Ядаад л хэрэглэсэн юмаа эргүүлж байранд нь тавихыг фитнес заалнаасаа сурна. Энэ чинь соёл дадал шүү дээ. Сэтгэл зүйн хувьд ч фитнес хийх нь эмчилгээ болж чаддаг. Стрессээ спортоор хичээллэж тайлдаг хүмүүс цөөнгүй. Ер нь зөвхөн фитнес гэлтгүй ямар нэг спортоор их бага гэлтгүй хичээллэх л хэрэгтэй. Одоо үед монголчуудын дийлэнх нь хөдөлгөөний дутагдалтай үүнээсээ үүдээд үе мөчний шохойжилттой, нуруу нь хөшингө өвчлөлтэй хүмүүсийн нас хэт залуужсан. Фитнес бол бүх спортын суурь учраас монголчуудыг спортоор хичээллэж зөв амьдралын хэв маягтай болоосой гэж хүсдэг.

-Олон улсын бодибилдингийн шүүгч болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Энэ төрөлд шүүгч болсон анхдагчийн нэг юм билээ?

-Манай холбооны хувьд өмнө нь нэг олон улсын шүүгчтэй байсан юм. Тухайн шүүгч маань шүүгчийн ажлаасаа хөндийрснөөс болоод олон улсын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх олон улсын эрхтэй шүүгчийн хэрэгцээ гарсан.  Тиймээс 2023 оны Испани Улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр нэг дотоодын шүүгчтэй хамт шалгалтаа өгч, хамтдаа тэнцэж эрхээ авсан. Одоогоор манай холбоонд хоёр эмэгтэй олон улсын шүүгч байгаа. Цаашид дотоодын шүүгч болон олон улсын шүүгчдийн тоог нэмэх зорилготой ажиллаж байгаа. Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлж шүүлтийн суудалд суух маш чухал байдаг. Жишээ нь, Монголын тамирчин өөр улсын тамирчин хоёрын оноо тэнцлээ гэхэд монгол шүүгч өөрийн улсын тамирчиндаа нэг оноо өгч давуу байдал үүсгэх боломжтой. Гэхдээ гадаад тамирчин илт давуу байхад өөрийн улсын тамирчиндаа өндөр оноо өгөөд байж болохгүй, шүүгчийн үнэлгээ буурна. Шүүгчийн шударга, зөв шүүх дүрэм журам байдаг түүндээ захирагдах л ёстой. Их нарийн л даа.

-Шүүгч болохын тулд тухайн төрлөө сайн мэддэг байх хэрэгтэй  шүү дээ. Энэхүү спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ?

-2013 оноос бодибилдинг, фитнесийн спортоор хичээллэж, багагүй амжилт үзүүлэн спортын дэд мастер болон спортын мастер болсон. 2017, 2018 оны хошой аварга, одоогоор тамирчны карьераа орхиод холбооныхоо удирдлагаар ажиллаж байгаа. Өмнө нь тамирчин байсан учраас шүүгч болоход тун ойрхон байсан.

-Танд энэ спортоор хичээллэж эхэлснээсээ хойш хүрэхээр тавьсан зорилго байсан уу. Хүрсэн болов уу?

-Анх 2017 онд тамирчин байхдаа тамирчдын зөвлөлийн дарга хийж байлаа. 2022 онд шигшээ багийн менежер болоод 2023 оноос ерөнхий менежер хийж байгаад саяхнаас дэд ерөнхийлөгчийн албанд очсон. Хурдтай явж урагшилж байна гэдэг чинь бид дараагийн  хүмүүсээ сайн бэлдэж гаргаж байна гэсэн үг. Цаашид ч бидний залгамж халааг аваад явах хүний нөөцийг бэлдсээр л байна. Энэ л бидний чухал зорилгуудын нэг. Залуу үе бүр л шинэлэг зүйлс сэтгэж хийж бүтээнэ. Тамирчин байхдаа Азийн аварга болох хүсэлтэй байсан. Шүүгчийн журамд шүүгч хүн давхар тамирчин хийгээд явж болдоггүй юм. Тэмцээн уралдаанд орох сонирхолтой ч аргагүйн эрхэнд тайзаа орхиж энэ спортын төлөө зүтгэх замыг сонгосон. Тамирчин байхдаа “Бидэнд ийм гоё боломж бүрдүүлж өгөөсэй, холбоо ингэж ажиллаасай” гэж хүсдэг байлаа. Одоо харин өөртөө хүсдэг байсан тэр сайхан бүхнээ тамирчдадаа өгөхөөр ажиллаж байна. Тамирчдынхаа аз жаргалтай, сэтгэл хангалуун байгааг хараад би тамирчин байхаас илүү таашаалыг авдаг. Дараа, дараагийн холбооны ажилтан, шүүгч нарыг ч ийм хэмжээний ёс зүйтэй, сэтгэлтэй хүмүүсийг бэлдэж гаргахыг эрмэлздэг. Тамирчдыгаа Азийн аварга болоход өөрөө авсан юм шиг л баярлаж догдолж байсан. Тэдний амжилт л миний Азийн аварга болох хүслийг гүйцээж өгч байна даа. Мэдээж энэ спортын төлөө хийхийг хүссэн, төлөвлөсөн зүйл их байгаа. Бодож санаж явсан бүхнээ хийж байгаа.

-Бодибилдингийн спортоор хичээллэснээр танд гарсан эерэг өөрчлөлтүүд нь юу байсан бэ?

-Бодибилдингийн спорт намайг их хүмүүжүүлсэн. Тэвчээртэй, тууштай гүргэр болсон. Мөн цагийн менежменттэй, дээр дурдсан шиг зөв хооллолт бол миний хамгийн том олж авсан зөв зүйл байсан. Амруугаа хэр хэмжээний ямар юм, хэдэн цагт хийх вэ гэдэг их чухал. Хооллолтын дадал хүнийг эрүүл байх үгүйг шийддэг ач холбогдолтой. Одоогоор миний бүх эд эрхтэн, эрүүл мэнд хэвийн. Үүнийг ч спортын ач тус гэж боддог.

-Бодибилдингийн спортоор хичээллэдэг хүмүүсийг  таатай хүлээж авдаггүй хүмүүс байдаг шүү дээ. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Бүх зүйл хүмүүст 100 хувь таалагдах албагүй. Бүх зүйлд сайн нь байхад муу нь байдаг хорвоо шүү дээ. Түүнтэй адил бодибилдингээр хичээллэдэг хүн болгон нэг ижил цутгасан мэт адилхан зантай байдаггүй. Сайшаадаггүй хүмүүс нь тиймэрхүү эвгүй зүйлтэй таарсан ч байж болно. Эсвэл мэдэхгүй зүйлээ шүүмжлэх дуртай хүмүүс ч байдаг шүү дээ. Би бол эерэг талаас харах дуртай, фитнесээр хичээллэдэг хүмүүсийг үнэлдэг, мундаг санагддаг. Өглөө 6 цагт фитнесээр хичээллэчхээд ажилдаа явдаг, өдрийн цайны цагаараа эсвэл орой ажлаа тараад фитнесээр хичээллэдэг, фитнесийг амьдралын хэв маягаа болгосон хүмүүс их байдаг. Заавал тамирчин байх албагүй ч эрүүл мэнддээ анхаардаг байхад болно.

-Хүчний дасгал хөдөлгөөн, тэсвэр тэвчээр шаардсан спорт учраас шантрах үе гардаг байх, түүнийг яаж даван туулдаг вэ?

-Амьдралын хэв маяг, дадал болгочихвол шантраад зүйлгүй ээ. Харин ч эсрэгээрээ нэг өдөр явахгүй бол тэр өдрийн ажил дутуу юм шиг, гэмших мэдрэмж төрөөд байдаг. Тийм хэмжээнд хүртэл дадал болгоход олон удаагийн шантрал, залхуурлыг давах шаардлагатай л даа. Хичээллээд үр дүн гарахын хэрээр энэ спортод дурладаг.

-Таны оролцсон анхны тэмцээн болон шүүгчээр ажилласан анхны тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Хүмүүсийг шүүнэ гэдэг тун бэрх ажлын нэг шүү дээ?

-Би 2013 онд мотоспортоор хичээллэж эхлэхдээ осолд орох тохиолдолд бага бэртэл авахын тулд булчингийн масстай байх ёстой мөн мотоциклоо даах хүчтэй болох ёстой гэдэг шалтгаанаар фитнесээр хичээллэж эхэлсэн. Мотоспорт болон фитнес хоёр хоорондоо харшилна. Аль нэгнээс нь бэртэл авчихвал аль алинаар нь хичээллэх боломжгүй болох учраас фитнесийн спортоо сонгосон. Надад фитнесийн хүрээлэл мотоспортын хүрээллээс илүү таалагдсан. Дандаа эрчүүдтэй спорт хэл ам ихтэй хэцүү ч байсан л даа. Одоо бол ойр зуур түгжрэлээс зугтаж мотоциклоо унадаг. Анх 2014 онд хичээллэдэг фитнес клубийнхээ нэрэмжит сонирхогчдын төрөлд орж дөрөвдүгээр байрт орсон. Гурван сар бэлдээд хүрсэн үр дүн л дээ. Тухайн үеийн хором мөч бүр өчигдөр юм шиг л тод санагддаг. Анхны бүхэн хэцүү айдастай байдаг. Шүүгчийн шалгалт өгч байхад цахилгаанд цохиулж байгаа юм шиг л салганаж байсан. Одоо ч шүүгчийн ширээнд суухад сандрал байдаг. Энэ ажил маш чухал хариуцлагатай шүү дээ. Тамирчдын олон сар, жилийн хөдөлмөрийг шүүх маш хэцүү. Мөн хурд, сийрэг ухаан их шаардагдана. Богино хугацаанд тэр олон тамирчдын бүх харьцуулалтыг хийнэ гэдэг тийм ч амар биш шүү дээ. Тийм учраас өмнөх өдөр нь маш сайн амарч бэлддэг.

-Бодибилдингийн шүүгчээс гадна хийдэг өөр ажил бий юу?

-Бодибилдинг фитнесийн спортын ажлаас гадна Үндэсний биеийн тамирын дээд сургуульд спортын арга зүйч мэргэжлээр сурч байгаа бас хажуугаар нь хувийн арга хэмжээ дээр DJ хийдэг. 14 жил DJ хийж байна. Энэ их ажлын хажуугаар хааяа нэг DJ хийхээр тархи сайн амардаг. Ер нь л дуртай зүйлээ хийгээд ажил, мэргэжил болгоод явна гэдэг аз жаргал шүү дээ.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Дараа жилээс төлөвлөсөн ажил олон байна. Зөвхөн бодибилдингийн спорт биш нийтийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын төлөө хийе гэсэн хүсэл зорилгууд их байгаа. Миний мөрөөдөл бол Монгол Улсын хүн амын 90 хувь нь спортоор хичээллэдэг болоосой гэж хүсдэг. Энэ зорилгынхоо төлөө ч явах болно. Сурах, суралцах зүйлс их байна. Цаг хугацаа их орж, таагүй зүйлүүдтэй ч нүүр тулах байх, гэхдээ шантрахгүй хичээх болно.


Х.ОЮУНТУЯА: БОДИБИЛДИНГИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ШҮҮХ ЭРХТЭЙ ХОЁР МОНГОЛ ЭМЭГТЭЙН НЭГ НЬ БИ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-12 05:55:30
    Nergui: Ene sport iim l huneer dutaad bsan um. Ajild n amjilt husii. Husel moroodloo zaaval bieluuleerei.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 09:43:59
    kkkk hend heregtei yum be: muuhai tsaraitai avgai bnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 09:43:50
    kkkk hend heregtei yum be: muuhai tsaraitai avgai bnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 09:43:44
    kkkk hend heregtei yum be: muuhai tsaraitai avgai bnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 09:43:35
    kkkk hend heregtei yum be: muuhai tsaraitai avgai bnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 09:43:30
    kkkk hend heregtei yum be: muuhai tsaraitai avgai bnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 09:43:25
    kkkk hend heregtei yum be: muuhai tsaraitai avgai bnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 09:43:19
    kkkk hend heregtei yum be: muuhai tsaraitai avgai bnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 09:43:12
    kkkk hend heregtei yum be: muuhai tsaraitai avgai bnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 09:43:08
    kkkk hend heregtei yum be: muuhai tsaraitai avgai bnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 09:43:03
    kkkk hend heregtei yum be: muuhai tsaraitai avgai bnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-09 09:42:39
    kkkk hend heregtei yum be: muuhai tsaraitai avgai bnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-07 14:13:08
    S: XUCHINDUULI80955877SEXSDMEER
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-07 14:11:06
    S: BOOBN XXNO SEKSEER VANXANDI80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-03 19:18:47
    sdf: nudend huiten ******** baina.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188