• Өнөөдөр 2024-04-25

ИТХ-ын хамгийн залуу төлөөлөгч Г.Гантулга: 19 настай гэхээр сонгогчид хэрхэн хүлээж авах бол гэж айж байсан

2020-10-16,   22385

“Энэ миний сум шүү” гэж бахархалтайгаар хэлэх мөрөөдөл тээж байна

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч төдийгүй хамгийн залуу төлөөлөгч 19 настай Ганзоригийн Гантулгатай ярилцлаа. Тэрбээр сонгуульд Төв аймгийн Баяндэлгэр сумын МАН-аас нэр дэвшиж, сумын ИТХ-д ялалт байгуулаад байгаа билээ.  

-Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулжээ. МАН-д хэзээ элссэн бэ? 
-МАН-д элсээд жил гаруй болж байна. Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт нэр дэвшиж, ялалт байгууллаа. Манай суманд найман жил АН ялалт байгуулж, иргэдийн төлөө ажилласан юм. Харин одоо МАН иргэдийнхээ төлөө хүчээ нэгтгэхэд бэлэн боллоо. Манай намаас суманд 15 хүн нэр дэвшсэнээс 14 нь ялалт байгуулсан. 

-Та хаана боловсрол эзэмшсэн бэ? 
-Сумандаа бүрэн дунд боловсрол эзэмшээд, одоо ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн III дамжаанд суралцдаг. 2022 онд их сургуулиа төгсөнө. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, цэргийн алба хаасан. 

-Залуу хүний хувьд улс төрийн талаар ямар ойлголттой байдаг вэ. Өөрийн тань үеийн залуус сонгууль гэхээсээ илүү өөр зүйлд анхаарлаа хандуулж байгаа болов уу. ИТХ-ын сонгуульд яагаад нэр дэвших болсон бэ?
-Аав, ээж маань хэдийгээр намын гишүүнчлэлгүй ч би сум орон нутгаа хөгжүүлэх гээд МАН-д элссэн. Улс төр гэхээсээ илүү, сум, орон нутгаа хөгжүүлэх хүсэл зорилгоор ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн юм. Түүнээс улс төр хөөгөөгүй. Манай сумын МАН-ын хорооны дарга намайг ИТХ-д нэр дэвшихийг санал болгосон. Би “19 настай залуу залуусын төлөөлөл болж яагаад нэр дэвшиж болохгүй гэж” хэмээн бодож, саналыг нь хүлээн авсан. Залуусынхаа өмнөөс үг хэлж, нийгмийн асуудалд идэвхтэй оролцож, төлөөлөл, түүчээ болох гэж тэр шүү дээ. Үүний үндсэн дээр МАН-ын хорооны гишүүд хуралдаж, санал хураалтаар намайг сонгож, нэр дэвшихээр болсон байгаа.

-Цаашид сум, орон нутгийнхаа хөгжлийн төлөө ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 
-Засгийн газар “Залуучуудыг дэмжих хөгжлийн сан”-г байгуулахаар болсон. Үүн дээр үндэслэн “Залуусыг дэмжих хөгжлийн бодлого” баталж, залуу гэр бүлийг малжуулах, ажлын байраар хангах талаар мөрийн хөтөлбөрт тодорхой ажлууд тусгагдсан байгаа. Энэ дагуу ажиллана. 

-ИТХ-ын сонгуульд нэр дэвшихэд тань хэн хамгийн их заавар, зөвлөгөө өгсөн бэ? 
-Манай намын ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөл сумандаа нэр дэвшсэн. ИТХ-д долоон удаа нэр дэвшиж, ялалт байгуулсан ахмад үеийн төлөөлөл болсон ах эгч, өвөө, эмээ нар чиглүүлж өгч байлаа. Сонгуулийн сурталчилгааны үед хүндрэл бэрхшээл гараагүй. Сонгогчид залуу үеийг сайн дэмжсэн жил байлаа. 19 настай залуу нэр дэвшиж байна гэхээр сонгогчдын хандлага арай өөр байсан. 

-Сонгогчид өөрийг тань хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Сонгуульт ажил эхлэхээс өмнө сонгогчдын хандлага хэр байх бол, 19 настай гэхэд хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас битүүхэн төрж байсан. Гэтэл сурталчилгаагаа хийгээд явж байхад энэ бодол ихээхэн өөрчлөгдсөн. Хүмүүсийн хандлага, хүлээж авч буй байдал нь маш өөр, шинэ залуу үеийн төлөөлөл болоод, бидний хүүхдийг чиглүүлж, шинийг эрэлхийлээд явж чадах юм байна гэх хандлагатай байлаа. 

-Чиний мөрөөдөл юу вэ?
-Холын мөрөөдөл бий. Одоохондоо сум, орон нутгаа хөгжүүлж “Энэ миний сум шүү” гэж бахархалтайгаар хэлэх мөрөөдөл тээж байна. 

-Найз охинтой юу?
-Одоохондоо байхгүй ээ


ИТХ-ын хамгийн залуу төлөөлөгч Г.Гантулга: 19 настай гэхээр сонгогчид хэрхэн хүлээж авах бол гэж айж байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 48
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-19 11:42:03
    Tumursukh: Mundg bainaa arguil omgshj bna za tgd ard tvmnii hairtai ard tvmniihee toloo gsn setglzvrhte zow chigtin zalsn mundg udirgj boloroi gj eorooy ajilii amjilt hvsii tand
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-18 17:34:41
    huh chunu m: Enhrii hairt MAN mandtugai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-18 13:04:15
    Ganaa: Shuud bichlegeer yriag ni sonsuulcheeej ard tumen naadah chni bol zugeerel nairuulga shde
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-18 12:43:40
    Зочин: Энхрий хайрт МАН- минь үүрд мандтугай!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-18 12:40:26
    Зочин: МАН-н малнууд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-18 12:38:28
    Зочин : Зандан банди
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-18 12:35:12
    Zochin: Zandan bandi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-18 12:21:50
    Эээээ: Одоо манай намын гэж ярьж байгаа энэ хүүхэд ирээдүйд цүнх баригч бас 1 сандөл суудлын өвчтөн. Манай намын гээд яриад бгаа хүн хэт их улс төржиж эргүүтэх юм бна л даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-18 08:51:56
    Санаа: surguuliaach togsoogvi uls toriin ymarch oilgolt baixgvi nam dagj garjixsn namirch ywa namiin neg tsvnx barigch bn shvvde
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 23:40:20
    Dor: Arxag xulgaichuudaas 1000—metriin Zaind Savannah ajlaa xiigeeree Ergej xaraxgyi urdax zamaaraa uragshaa yavaara Urvaj sharvaj xulgai luivariig Luanda gishgej yavaarai ARD Typen chamd Itgel ogcon shyy
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 23:04:02
    Handaa: Mundag bna hvn oorool hicheewel chadahgvi zvil gj baidaggvi ym hvmvvs baga balchir yu yuga ch medehgvi hvvhdeerei bna l gedegii gehdee zvgree hamgiin golon hvnii itgeliig aldaj bolohgvi olon tvmend heregtei vedn tustai demtei hvndleltei ydarsand hamgiin tvrvvnd tusalj baigaarai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 22:52:58
    зочин: хүүшээ энэ сонгуулийнхаа хуулинд 25 нас хүрсэн тогтсон амьдралтай хүн байдаг нтр гэсэн юм байдаггүй билүү юун 19 вэ? их сургуулиа ч бүрэн төгсөөгүй байж яаж ийм хүнд саналаа өгч гаргаж болдог байнаа?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 22:20:44
    зочин: Алтаар бүрсэн байсан ч 19 арай арай л юм аа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 21:58:32
    Irgen : MAN nam ard tumniig doromjiloj bna iim huuhdiig ner devshuulj bdag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 21:54:29
    Нэр ира: Хүүд баяр хүргэё. Анх удаа 19-хөн настай залуу лидр төрлөө. Чамд ажлын амжилт аз жаргал эрүүл энхийг хүсэн ёрөөё! Гэрлэхэд оройтохгүй шүү. Биёэ улам сайн боловсруулж, ханиа зөв хүн сонгоорой. Гэж л захия.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 21:54:29
    Нэр ира: Хүүд баяр хүргэё. Анх удаа 19-хөн настай залуу лидр төрлөө. Чамд ажлын амжилт аз жаргал эрүүл энхийг хүсэн ёрөөё! Гэрлэхэд оройтохгүй шүү. Биёэ улам сайн боловсруулж, ханиа зөв хүн сонгоорой. Гэж л захия.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 13:51:06
    Зочин: Яагаад болохгүй гэж сэтгэд зүтгэл байвал бүх хүн чадна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 03:22:38
    Kk: Irgediin tuluulul yamar ajil hiih yostoig irged ni oilgoogui bh, togloom gj oilgoson ch yum biluu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 01:01:46
    Ан: 79настай хүн ман аас давшсэн ч гарна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 00:48:15
    Зочин: Өөрөө ч төлөвшөөгүй байж юун яасны улс төр вэ! МАН ингэтлээ боловсон хүчний хомсдолд ороо юу?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 00:43:21
    EgiBogi: Мундаг байна. Чадсан байна ахын дүү Төрдөө зүтгэлтэй Түмэн олондоо итгэлтэй Ард түмнийхээ төлөө сайн зүтгээрэй амжилт!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-17 00:26:24
    Sugar: Xexe Saixanbileg geed 1 tuuchii yalaa daa. Odoo bvr xeterlee ene ex oron. Yana daa .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 23:53:44
    Зочин: Ийм бацаан юу хийж чадах бол. Арай л юм даа. Ман дэнджээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 21:03:03
    zochin: aav eej ni yamar hvmvvs baudag bol,avgau avsan bolovuu,gantulga gedeg patsaan yuh garaad yu bolloo.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 20:56:08
    Зочин: Ардчилал гэж цээжээ дэлдсэн бага анги арай ядан төгсөөд гарын үсгээ зураж чадахгүй нөхдүүд орон нутагт зөндөө л сонгогдож байдаг учир нь тэд 1 дэлгүүр ч юмуу түцтэй тэгээд бага сага зээл ологдог болхоор иргэд сонгдог орон нутагт тийм олон төлөөлөгч бараг хэрэг байхгүй хурал хийсэн болоод л хуушуур үнэгүй идхээс өөр юм байхгүй нөхдөөс л сэрэглэн хөдөлгөөнтэй залуу хүүхэд нь илүү байж мэдэх л юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 20:52:20
    уртнасан алтангэрэл: саин бна шажигнуулаад өгөх хэрэгтэи цаашид саин ажиллаараи их үилс бүтээгээрэи дүү минь их ажил амжуулна шүү хэзээч шатарч болохгүи улс эх орныхоо төлөө их үилс бүтээгээрэи дүү минь амжилт хүсъё
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 20:09:50
    Зочин: За даа төр түшилцэхэд арай л балчирддаг юмдаа..өөр юу ч хэлэхэв цаг хугацаа нь л харуулнаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 19:47:15
    мгл хүү: Биеэ засаад гэрээ зас! Гэрээ засаад төрөө зас !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 18:59:15
    Зочин: Иргэд л сонгож гаргасаншд, саналаа өгөөгүй нөхдүүд ингэж шалжигнадаг бхгүй юу. зоригтой байна, зорилготой байгаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 18:59:14
    Зочин: Иргэд л сонгож гаргасаншд, саналаа өгөөгүй нөхдүүд ингэж шалжигнадаг бхгүй юу. зоригтой байна, зорилготой байгаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 18:32:29
    Мөнгөний сонгууль: МАН-ы хороо, хэсгийн ажилтнууд хэнийг гаргаж ирснээ хар даа. Би бол 40 хүрсэн, гурван хүүхдээ эрүүл саруул өсгөж, гэр бүлээ сайхан аваад явчихаж байгаа, дөрвөн хүнийг ажлын байртай байлгадаг, гурван дээд сургуульд сурч, хоёрыг нь төгссөн, гадаадад боловсрол эзэмшиж байсан, гурван ч гадаад хэлтэй би гэхэд төрөө засах ажилд балчирдана гэж бодоод байгаа шүү дээ. 19-тэй хүүхэд төр засахад балчирдана аа. Эхлээд гэр бүлээ авч явах, компани авч явах хэрэгтэй. Дараа нь хуралд бусдыг төлөөлж болно. Одоо үнэхээр болохгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 18:28:39
    o: ahin duu hicheeldee ywaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 17:27:05
    Я: Эргүү бацаан чи больж үзээ. МАН улсаа самарч дууслаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 16:12:05
    Зочин: Энэ МАН арай л юм аа, айл гэр ч авч явж үзээгүй пацааныг ялуулаад. Энэ улс орон та нарын тоглоом юм уу, аливаад хэмжээ бий шүү!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 16:06:53
    Hi: Ёо за арай ч дээ. Монголчууд туршилтын туулай юу?? Бүр дээр ямар хүн байгаа нь үнэн мэдрэгдэж байна аа. Толгой нь буруу байвал хөл нь буруу байна аа гэж??? Эсэргээрээ хөл нь буруу байвал толгой нь ч буруу болно. Гадаадыг боловрол эзэмшээд байгаа өчнөөн хүмүүс байнаад байхад. Тархи өвтгөчих юм аа бүүр.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 15:52:38
    арай: Ийм хүнийг сонгож гаргадаг МОНГОЛЧУУД ч Улам доройтож байгаам байна да. Энэ юугаагч мэдэхгүй хүүхэд сонгодого АРАЙ л биш болж дэ. Гараад юугаач мэдэхгүй хэдэн жил болоод л өнгрөнө.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 14:46:19
    Мундаг: Хамгийн эвдэгдээгүй үнэн ч ааш сэтгэхүй цагаанаараа байгаа итгэл үнэмшилдээ үнэн ч залуучуудыг дэмжих нь зүйн хэрэг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 14:29:11
    Нарны охин: Залуу хүнд итгэл төрүүлж дэмжих хэрэгтэй яагаад залуу гэхээрээ хойшоо суух ёстой юм бэ. Амжилт дүү минь. Олон түмний итгэлийн хариуг сайн сайхан зүйлээр хариулаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 14:29:10
    Нарны охин: Залуу хүнд итгэл төрүүлж дэмжих хэрэгтэй яагаад залуу гэхээрээ хойшоо суух ёстой юм бэ. Амжилт дүү минь. Олон түмний итгэлийн хариуг сайн сайхан зүйлээр хариулаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 13:33:50
    zaluu ue: tertee tergui hogshihgui olon jil bolson sumiig zaluu shine ued yagaad daatgaad uzej bolohgui gej
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 13:25:31
    mal: ******** ch yadaj surguulia tugsuj bologui muu malaaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 12:54:50
    Баяр: Баяндэлгэр сум балгас болсон шүүдээ энэ 30 жилд ардчилсан намын ойдов засаг авгай нь цэцэрлэгн эрхлэгч.банкны захирал хийж бсан гээд боддоо тэд юууч ххгээгүй баахан идсэн .угнь зам харилцаа тог цахилгаантай маш таатай байршилтай сайхан хөгжих боломжтоы л...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 12:54:45
    Баяр: Баяндэлгэр сум балгас болсон шүүдээ энэ 30 жилд ардчилсан намын ойдов засаг авгай нь цэцэрлэгн эрхлэгч.банкны захирал хийж бсан гээд боддоо тэд юууч ххгээгүй баахан идсэн .угнь зам харилцаа тог цахилгаантай маш таатай байршилтай сайхан хөгжих боломжтоы л...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 12:49:58
    Зочин : Энэ хүү их зүйл сурна их зүйл үзнэ хол явна олон түмний итгэлийг даах хэцүү амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 12:21:30
    тавилан юм даа: хоттой ойрхон хэрнээ хөгжил буурай байх нь аргагүй л юм төв аймгийнхан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 11:26:20
    Энэ улс мөхөж байна.: Арай арай. Пиздаа. Энэ улс чинь хаашаа яваад байна аа. Дээд сургуулиа ч төгсөөгүй, амьдрал ч мэдэхгүй новшнууд гараад байхад энэ улс удахгүй мөхнө.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 11:12:06
    ardiin nam mandtugai: ardiin namdaa buh mongolchuud hairtai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-16 10:55:14
    ebii: zabharsan yum be man namaas barag halzan honi devshsen ch garah bjee
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188