• Өнөөдөр 2025-05-09

Д.ХИШИГДЭЛГЭР: ҮРГЭЛЖ ШИНЭ МЭДРЭМЖ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР БҮЖИГЛЭДЭГ УЧИР ТАЙЗ БҮР МИНЬ ҮНЭ ЦЭНТЭЙ

2024-07-10,   310

          Үндэсний урлагийн их театрын бүжигчин Д.Хишигдэлгэртэй “Land of the Sky" болон "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтынх нь талаар ярилцлаа.

 ХӨГЖИМ БАЙХГҮЙ БОЛ ДУУ БАЙХГҮЙ, ДУУ БАЙХГҮЙ БОЛ БҮЖИГ БАЙХГҮЙ УЧРААС “ҮУИТ” ҮРГЭЛЖ НЭГЭН ЦУЛ БОЛЖ НЭГНИЙГЭЭ ГЭРЭЛТҮҮЛДЭГ

         -Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Land of the Sky" тоглолт амжилттай тоглогдож байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

        -“Land of the Sky" тоглолт энэ жилд шинэ найруулаг, шинэ хувцас хэрэглэлтэйгээр тоглогдож байна. Бүх зүйлсийг шинэчилсэн учраас үзэгчдэд таалагдаж байгаа.

         -Үндэсний их баяр наадамд зориулсан "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтоо тоглох гэж байна. Энэхүү тоглолтын онцлог нь юу юм бэ?

         -Бүжгийн чуулгын хамт олон энэ долдугаар сарын 12-нд баяр наадмынхаа үеэр "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтоо хүргэхээр бэлдэж байна. Тоглолтынхоо бэлтгэлд шургуу оролцож байна. Түүхэн бүжгүүдийн бүжиглэхээс гадна, орчин үеийн шинэ бүжгүүдээ бүжиглэнэ. Үзэгчдийг омогшуулсан, бахархуулсан тоглолт болно гэдэгт итгэж байн.

          -Үндэсний урлагийн их театр жил бүр жуулчдад зориулж тоглолт хийдэг юм билээ. Таны хувьд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ. Анхны оролцож байсан тоглолтынхоо талаар ярихгүй юу?

         -Жил бүр жуулчдад зориулж тоглолтоо зохион байгуулдаг. Би 10 жил Үндэсний урлагийн их театрынхаа уламжлалт тоглолтод оролцож байна. Театрынхаа бүжигчин болж, уран бүтээлчийн хувиар тоглолтод оролцох үеийн мэдрэмж сайхан шүү. Тайзан дээр биеэ яаж авч явах ёстойг ухааруулж, бүжигчний чанар, чадварыг сорьдог тоглолтуудын нэг.

           -Үндэсний их баяр наадмаар танай байгууллага хамгийн ачаалал өндөр байдаг. Энэ жилийн хувьд наадмаар ямар ямар ажил төлөвлөгдсөн байгаа вэ?

          -Манай театрын хамгийн ачаалалтай үе үргэлжилж байна. Жуулчдад зориулсан тоглолтоос галан, төрийн хүндэтгэлийн тоглолтод оролцоно. ҮУИТ-ын бүжигчдийн “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтоо хүргэхэд бэлэн болсон байгаа.

             -Таны анхны тайз, анхны уран бүтээл хэзээ байсан бэ. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

             -Гарсан тайз, үзүүлсэн үзүүлбэр бүр минь сайхан, тус бүрийн оцнлогтой. Тайз бүр бүжигчидийн хувьд нэг том даваа байдаг.

             -Монгол Улсын Үндэсний урлагийн их театр 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Бүгд энэ тоглолтод оролцож байгаа шүү дээ. Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох ямар байна?

               -Бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг тоглолтыг амилуулахын төлөө, үзэгчдэд хүргэхийн төлөө хичээж ажилладаг хүмүүс. Хөгжим байхгүй бол дуу байхгүй, дуу байхгүй бол бүжиг байхгүй учраас ҮУИТ үргэлж нэгэн цул болж нэгнийгээ гэрэлтүүлдэг.

              -Бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ. Үзэгчиддээ юу мэдрүүлэхийг хичээдэг үү?

               - Тайзан дээрх үзүүлбэр бүр тус бүрийн онцлогтой, илэрхийлэхийг хүссэн мэдрэмжтэй байдаг. Бүжигчид тайзан дээр бүжиглэж байхдаа өөрийгөө мэдэрч, мэдэрсэнээ үзэгчиддээ хүргэдэг учраас бүгд онцной бөгөөд дурсамжтай.

              -Таны хувьд хамгийн дурсамжтай, тэр тайзан дээр гараад өөрөөрөө бахархсан үе бий юү. Яагаад онцгой байгаа юм бэ?

               -Гарсан тайз, тоглололт бүрээрээ бахархдаг. “Би хийж чадна, үүнийг хийх ёстой” гэх үгээр өөрийгөө хурцалж үзүүлбэрээ үзүүлдэг дээ.

              -Ярилцлага өгсөн танд баярлалаа, тоглолтод нь амжилт хүсье.

 


Д.ХИШИГДЭЛГЭР: ҮРГЭЛЖ ШИНЭ МЭДРЭМЖ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР БҮЖИГЛЭДЭГ УЧИР ТАЙЗ БҮР МИНЬ ҮНЭ ЦЭНТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188