• Өнөөдөр 2024-04-28

МУГЖ Л.БАТТУЛГА: “Х-ТҮЦ” БОЛ МОНГОЛЫН УРЛАГИЙН АСАР ТОМ АЙЛ. ЭНДЭЭС ОЛОН УРАН БҮТЭЭЛЧ ДҮҮЛЭН НИССЭН

2024-03-16,   800

 ОРОЙН 19:00 ЦАГ. НЭГ, ХОЁР, ГУРАВ... ХӨШИГ НЭЭГДЛЭЭ.  БИД БОЛ “Х-ТҮЦ”.

               Одоогоос 30 жилийн өмнө Онон, Одноо, Аглуу... гэх үеийн хэдэн найзууд УГЗ Ч.Найдандоржтой хамтран “Х түц”  продакшныг байгуулж байлаа.  Тэд анх гэр гэрээсээ  жижиг хэрэглэлээ цуглуулаад л жүжгээ бэлддэг байсан бол өнөөдөр Монголын урлагийн асар том “айл” болж, олон уран бүтээлчдийг “төрүүлсэн”. 

               МУГЖ Н.Онон “Би амьдралын олон мянган орой яг 19:00 цагт үзэгч түмэнтэйгээ уулзсан.  Хөшин нээгдэх үед үзэгчдээс ирэх уур амьсгал, нүдний харц намайг үнэхээр сандаргадаг. Заримдаа алганы хөлс гарч, тайзан дээрээ гарахаас зүрхшээх үе ч гардаг байлаа. Тэгсэн ч би тайзандаа маш хайртай. Хүн нэг зүйлээ хэтэрхий олон жил хийхээр царцанги байдалд ордог. Тэгээд 2017 онд хэнд ч хэлэлгүйгээр МУГЖ И.Одончимэг найзтайгаа яриад түр завсарлахаар шийдэж байсан. Тэр оныхоо дөрөвдүгээр сард тоглосон жүжгийн хамгийн сүүлийн тоглолтын дараа Одноо найз маань намайг тайзны дэргэд зогсож байхад “Онон найзаа хоёулаа ярьсандаа гараа цохьё.  Тайз руу гаа гараад сайхан ёсолъё. Магадгүй энэ ёслогоо чи бид хоёрын хошин урлагийн тайзан дээрээ байгаа сүүлчийн удаа гарч тохиолдол байж магадгүй” гэж байсан. Бид хоёр тэр өдөр нулимстай тайзандаа, үзэлчдэдээ ёсолсон цагаас хойш таван жил өнгөрсөн байна. Нэг л өдөр сэтгэлийн дуудлагаараа эргэн ирэх байх” байх гэж байсан удаатай. Тэгвэл тэр дуудлага өнөөдөр биелэлээ олж, өдөр бүр 19:00 цагт СТӨ-ний тайзнаа “Х-Түц” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ “Show time” тоглолтоо хүргэж байна.

               Мөн энэ удаагийн тоглолтын нэг онцлох үйл явдал нь МУГЖ Л.Баттулга буюу Аглуу хамтлагтайгаа эргэн нэгдэж буй явдал байлаа.  Бид түүнтэй тоглолт эхлэхээс өмнө цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. Та хошин урлаг гэхээсээ илүү дэлгэцийн уран бүтээлд анхаарч, “Аглуу” энтертайнментыг үүсгэн байгуулсан шүү дээ. Хошин урлагтаа буцаж ирэх, хамтлагтай эргэн нэгдэх мэдрэмж сайхан байгаа байх даа?

               -Мэдээж үнэхээр сайхан байна, загас усандаа байхдаа л хамгийн жаргалтай байдаг гэдэг шүү дээ. Би одоо 50 нас дөхөж явна, үүнийхээ 30 жилийг би хамтлагтайгаа хамт өнгөрүүлсэн.

-Таныг хамтлагаасаа гарахад МУГЖ И.Одончимэг дургүйцэж хүлээж авсан гэдэг юм билээ. Энэ талаар яриа дэлгээч?

               -Би тухайн үед “Найзууд” төслийг хийх гэж гарч байлаа. Олон ч надад дургүйцэж “Чи яаж байгаа юм бэ” гэж байсан даа. Тэдний нэг нь Одноо эгч минь. Гэхдээ эргээд бид өнөөдөр хамтдаа тайзнаа гарч байна. Үе үеийн залуусын эргэж уулзах цэг “Х-түц” л байдаг. Би гарснаа дурсамж гэж боддог доо. Эгч минь намайг тэр үед намайг зэмлэж, жоохон уурлаж байсан.

               Миний ээж 2004 онд бурхны оронд одсон юм. Тэр цагаас хойш И.Одончимэг эгч минь яг миний ээж байж ирсэн, их ч зүйл зааж сургасан. Би “хазаарлаж” байхгүй бол “ам нь дийлддэггүй морь” шиг байлаа шүү дээ. Тэгээд өнөөдрийн намайг бий болгосон хүмүүсийн нэг бол яах аргагүй эгч минь мөн. Хошин урлагт намайг зэмлэдэг хүн их цөөн бий. Ер нь Одноо эгч, хань хоёр минь байна даа.

-“Х-Түц”-ийн гурван МУГЖ тайзнаа зэрэг гарах мөч үнэхээр сайхан харагдаж байсан. Ах, эгч хоёрынхоо талаар яриач?

               -Н.Онон ахаасаа бас их үг сонсож, сургамж авсан ирсэн дээ.  Эгчдээ зэмлүүлэх, ахаасаа үг сонсох үе байлгүй л яахав...2008 онд Одноо эгч маань МУГЖ цолоороо энгэрээ мялааж, манай хамтлагийн анхны МУГЖ “төрж” байлаа. Тэр үед би эгчтэйгээ нэг өдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртэж байсан. Үүнээс гурван жилийн дараа би 36 насандаа МУГЖ цол хүртэж байлаа.  Би залуудаа МУГЖ цол авсан, үүнийгээ ч их хүндэтгэж үздэг. Намайг ихийг хий гэж өгсөн байх. Би сайн байсан, байх гэж хичээсэн. Хичээсээр ч байгаа. Хүмүүс шагналыг янз бүрээр л ойлгодог байх. Одоо ч миний шагнал бурхны минь хажуу бий. Тэр шагнал миний дээр байгаа, би шагналдаа хүрэх болоогүй. Хүрэх ч үгүй байх.

               Үүний дараа 2020 онд Н.Онон ах минь хамтлагийнхаа гурав дах МУГЖ болж байлаа. Би ахыгаа хүндэтгэлтэйгээр өвдөг сөгдөж тосож авсан. Миний хүндлэх ёстой хүмүүсийн нэг л дээ. Хүн хэн байснаа, хэнтэй хамт энэ хүртэл ирснээ үргэлж санаж байх ёстой. Би 1993 онд УГЗ Ч.Найдандорж багшийн шавь болж байлаа. Дараа нь ах, эгчтэйгээ танилцаж байлаа.

                    Энэ гурван хүн “Х-түц” гэх шувууны үүрийг барихад, би жижигхэн мөчир авчирсан юм.Одоо “Х-түц” Монголын асар том үүр болсон. Эндээс олон уран бүтээлч дүүлэн ниссэн. Тэд дүүлэн ниссэн ч бидний эргэж уулзах үүр “Х-түц” л байдаг.

-Үзэгчдийн уур амьсгал яг л 2010-аад оны үе шиг халуун хэвээрээ байгаа нь анзаарагдсан таны хувьд тайзнаас юу мэдэрч байв?

               -Тэр үе, энэ үеийн үзэгч гэж байдаггүй гэж би боддог. Хүний туйлын хүсэл инээх, аз жаргалтай байх байдаг шүү дээ. Одоо хэдий бүх зүйл бидний эхэлж байсан үеэс өөр болж, хувьсан өөрчлөгдсөн ч гэлээ хүн гэдэг бол хүн хэвээрээ л байдаг. Бидний технологиос ялгарах онцлог нь  уяран хайлах, догдлох  мэдрэмж шүү дээ. Харин бид энэ цаг үеийнхээ дэвшилт технологийг шоундаа ашиглаж байгаа. Үзэгчид маань яг л хэвээрээ халуун дулаан хүлээж авдаг, нижигнэтэл алга ташдаг хэвээрээ байгаа нь надад мэдрэгдсэн. Би өөрөө үзэгчтэйгээ их харьцаж тоглодог л доо. Энэ тоглолтод Одноо эгч бид хоёрын нэг үзүүлбэр бий. Тэр үеэр үзэгчтэйгээ харьцахад маш гоёор хүлээж авч байсан. Яг л анх тайзнаа гарч байсан үе шиг.

-Тэгвэл “Х-түц” энэ удаагийн тоглолтоороо үзэгчдэдээ юуг мэдрүүлэхийг зорьж байна вэ?

               -Бид  нийгмийн асуудлыг дэвшүүлэх гэж зорьсонгүй, улс төрөөс бүр ангид зүйлийг мэдрүүлэхийг хүсэж байгаа. Харин өнгөрсөн үе рүү, дурсамж руу хөтөлнө. Цахим сүлжээнд бид “живээгүй” байх үеийн тэр нандин бүхнийг сануулахыг л зорьсон доо. Үзэгчид маань нэг өдөр ч гэсэн стресстэхгүй байгаасай, инээгээд гэртээ очоосой, энэ л бидний туйлын зорилго байдаг.

               Үзэгчид маань “Яг бидний хүүхэд нас шиг инээх дуртай, хошин урлагт хайртай үзэгчдэд олноороо хэвээр, халуун уур амьсгал дүүрэн тоглолт болж байна. Онон, Одноо, Аглуу яг л хэвээрээ...Тэдний залгамж болсон залуус ч авьяаслаг юм аа” гэхийг сонсох үнэхээр сайхан байна.  

-Танай продакшнд 30 жилийн ойн хүрээндээ өөр төлөвлөсөн ажлууд бий юү?

               -“Show time” тоглолт бол эхлэл нь бидэнд төлөвлөсөн ажлууд их байна. Энэ тоглолтоо дуусгаад ар араас нь хийгээд явна. Тухайн үедээ үзэгчдэдээ дуулгаад явах болно оо.

-Ярилцсанд баярлалаа.

               -Баярлалаа.

            Оройн 19:00 цаг болж, тоглолт эхлэх болсон тул бидний яриа ийн төгссөн юм. Удахгүй илүү сонирхолтой мэдээлэл, дурсамж дэлгэсэн ярилцлагаар МУГЖ Л.Баттулгатай уншигч та бүхнийг уулзуулах өдөр ирэх биз ээ.

 

                

 

 


МУГЖ Л.БАТТУЛГА: “Х-ТҮЦ” БОЛ МОНГОЛЫН УРЛАГИЙН АСАР ТОМ АЙЛ. ЭНДЭЭС ОЛОН УРАН БҮТЭЭЛЧ ДҮҮЛЭН НИССЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-16 11:20:42
    Жамсран: Яасан зовлонтой юм бэ? Байнга энэ хужаа гарч ирээд байх юм. Үүнийг тонилгох хүн байнауу?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-15 19:03:21
    Ха: Энэ луухааныг илжигэнд мордуулж урагш нь гаргаж тонилгоё! Хаа явсан газарт нь толгойг нь хага цохиж бай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-15 09:33:51
    zochin: ta nariig tooh ye ungursun shyy atsaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-15 03:38:18
    James: Хм чёрт ээж аав биднийг баахан доромжлох уу? Бас гавьяат ухаантай билүү энэ салбадай, наад хүн хогнуудаа тараагаад эх орны бүтээн байгуулалтад зүтгүүл, баялаг бүтээ хүүрнүүдээ, баахан л шоудсан шог гараанд тоглосон ямарч хэрэггүй хүмүүс чёрт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-14 11:38:46
    666: Энэ хужааг яах гэж ингэж гаргаад байдаг юм бэ? Үтэр түргэн тонилго!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-14 09:32:55
    DR. PRADHAN: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-14 07:40:49
    Луухаан: Өмхий хужаа зайл. Хужаа нартайгаа нийлээд дорноговьд яаж байсаныг чинь мартаагүй. Энэ пиздааг хаа явсан газарт нь толгойг нь хага цохиж бай.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188