• Өнөөдөр 2024-04-28

ЖҮЖИГЧИН Б.ЧИНЗОРИГ: ЭЭЖИЙН МИНЬ “ЧАМАЙГ ХҮМҮҮС ХАРААД ИНЭЭЖ, АЗ ЖАРГАЛТАЙ БОЛЖ БАЙНА БИТГИЙ ШАНТАР” ГЭЖ ХЭЛСЭН ҮГ НАДАД УРАМ ӨГСӨН

2024-03-08,   898

                         “Х-ТҮЦ продакшны жүжигчин, туслах найруулагч Б.Чинзоригтой ярилцлаа.  

 -За юуны түрүүнд танд болон хамт олонд нь шинэ уран бүтээлээ нээсэнд нь баяр хүргэе.  Та энэ удаад жүжигчний хувиар үзэгчидтэйгээ уулзаж байна шүү дээ. Догдлолтой, сандрал дүүрэн өдрүүд өнгөрч байгаа болов уу?
 
                 -Баярлалаа. Эргэлт.мн мэдээллийн сайтыг уншиж буй та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Х түц” продакшны 30 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэ хүрээнд бид долоон жилийн дараа  бүрэн бүрэлдэхүүнээрээ ‘‘Show time’’ жүжгээ хүргэж байна. Энэ удаагийн тоглолт илүү шинэ содон зүйл ихтэй, шинэ технологи, ашиглан үзэгчдэдээ бэлэг барьж байгаагаараа онцлог. Миний хувьд хамтлагтаа ороод 16 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд туслах найруулагчаар түлхүү ажиллалаа. Харин энэ өдрүүдэд ах, эгч, найзуудтайгаа хамт тайзнаа гарахад үнэхээр сайхан байна. Оройн 19:00 цагт хөшгөө нээж, үзэгчидтэйгээ мэндлэх мэдрэмж үнэхээр сайхан шүү дээ.
 
-Нээрээ л өмнө таныг продакшных нь шоу тоглолтоор харж байгаагүй. Энэ удаад цөөн хэсэгт гарч байгаа боловч чимсэн санагдсан?
 
                   -Тийм ээ. Энэ удаагийн дүр нь надаас маш их зориг гарсан. Анх Соёл урлагийн их сургуулийг төгсөөд, МУГЖ И.Одончимэг эгч, Н.Онон, Л. Баттулга ах нар санал тавьж, “Х-ТҮЦ продакшнд” туслах найруулагчаар орж байлаа. Туслах найруулагч тухайн бүтээлийн арын бүх ажлыг хариуцдаг учир тайзан дээр гарах боломж тэр бүр олддоггүй юм. Би өөрөө жүжигчин найруулагч мэргэжлээр төгссөн. Тийм учраас олон жил бодож явсан хүсэл минь биелж байгаа учир баяртай байна.
 
-16 жил гэдэг их цаг хугацаа. Тууштай олон жил ажиллахад хамт олны тань юу нь хамгийн их татдаг вэ?
 
   -Манай хамтлаг маш зарчимтай, цаг барьдаг, ажлыг өндөр гүйцэтгэлтэй хийдэг хамт олон. Хамгийн гол нь нэгнээ гэсэн сэтгэлтэй, нэг зорилготой. Мөн нэг зүйлдээ тууштай, эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг үзэж байж санаа амардаг зан чанартай минь холбоотой болов уу.
 
-Анх уран бүтээл хийж байсан Чинзоо, лдоогийн уран бүтээлч  Чинзоо хоёрын хооронд ялгаа бий болов уу. Хүн өдөр хоногоор л өсөж, хөгждөг шүү дээ?
        -Оюутан байх үеийн Чинзоо юу ч мэддэгүй байсан. Их сүр сар хөдөлгөөнтэй л хүн байлаа. Харин жран бүтээлч болоод юуг ч зохицуулдаг зохион байгуулах чадвар эзэмшсэн. Мөн хамтлагынхаа ах, эгч нар дотроос  МУГЖ Н.Онон ахаасаа зарчимч, дайчин төлөвийг олж авсан. Ер нь хамтлагийнхан минь намайг уран бүтээлч болгож байгаа.
 
-Продакшндаа туслах найруулагч, жүжигчнээр ажиллаж байна. Харин танд бусад газраас уран бүтээлийн санал хэр ирж байна?
 
          -Уран бүтээлийн санал ирдэг ч тэр бүр зөвшөөрч чаддаггүй. Цаг гардаггүй гэх үү дээ. Манай хамтлаг хэдий тайзны уран бүтээл хийхгүй байгаа ч кино, контент, дэлгэцийн уран бүтээлүүдээ хийгээд явдаг. Мөн “OI” энтертайнмент, “Фантастик” продакшны уран бүтээлүүдэд туслах найруулагч хийгээд явдаг.
 
-Та яагаад ч юм бүтэлгүйтчихээд байдаг юм билээ. Гэхдээ нэг талаараа их хөгжилтэй санагдсан. Тоглолтын бэлтгэл ажлын үеэр болж байсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаж болох уу?
 
     -За яг тиймэрхүү зүйл өчигдөрхөн л боллоо. Нэг хогийн сав тайзан дээр аваачиж тавиад бөөн будилаан хутгасан. Харин нэг тийм бүтэлгүйтчихээд байдаг юм аа.
 
-Хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй нууц авьяас тань юу вэ?
 
-Багаасаа хөгжимд сонирхолтой байсан. Морин хуур, гитар тоглодог.
 
-Та өөрийнхөө амьдралаас сэдэвлэн уран бүтээл хийсэн шүү дээ. Тухайн уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?
 
     -Анхандаа эвгүй байсан. Сэтгэлээр унаж, хямраад “Урлагаа больё доо, чив чимээгүй алга больё” гэж хүртэл бодсон. Яг тэр үед ээж минь “Чамайг хүн харж инээж аз жаргалтай болж байна, битгий шантар” гэсэн нь надад урам өгсөн. Тэгсэн нээрээ л үзэгчид ч мэддэг болж, хүмүүс ч таарахдаа гар барьж, сайхан үгсийг хэлж эхэлснээр цааш урлагтаа үнэнч ажиллах гол хөшүүрэг болсон.
 
-Хэзээ ч салж чадахгүй хобби тань юу вэ?
-Коффэ хийх дуртай.
 
-Залуучууддаа хандаж юуг зөвлөмөөр байна?
 

    -Дүү нартаа үлгэрлэж явах ёстой. Дүү нартаа хандаж хэлэхэд битгий шантраарай амьдралд юу ч тохиолдсон даваад гарах сэтгэлийн хаттай байгаарай гэж хэлье.

 
-Ярилцсанд баярлалаа.
 
-Баярлалаа.
А.МАРАЛ

ЖҮЖИГЧИН Б.ЧИНЗОРИГ: ЭЭЖИЙН МИНЬ “ЧАМАЙГ ХҮМҮҮС ХАРААД ИНЭЭЖ, АЗ ЖАРГАЛТАЙ БОЛЖ БАЙНА БИТГИЙ ШАНТАР” ГЭЖ ХЭЛСЭН ҮГ НАДАД УРАМ ӨГСӨН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188