• Өнөөдөр 2024-04-28

О.ЭНХ-ЭРДЭНЭ: ЭХ ХЭЛЭЭ ДЭЛХИЙН ХҮМҮҮСТ СОНСГОХЫГ ХҮССЭН УЧРААС АНГЛИАР ЯРИАГҮЙ ЮМ АА

2024-02-12,   15969

          “Авьяаслаг монголчууд” шоуны үеэр содон хэрнээ уянгалаг, сонсоод л баймаар дуу хоолойгоороо монголчуудын хайрыг татсан О.Энх-Эрдэнэ тус шоуны ялагч болж байлаа. Ингэж монголчуудын хайрыг татаж байсан хүү хэдхэн хоногийн өмнө дэлхий нийтийн анхаарлын төвд орж, тэднийг гайхалтай өвөрмөц хоолойгоороо бишрүүллээ. Тэр Монгол гэх нэрийг дэлхийн тавцанд хоёр дахь удаагаа жазз кантри төрлөөр  гаргаж байгаа юм. 2019 онд “World’s Best” шоунд уригдаж, олон улсын авьяастнуудтай өрсөлдөж, шилдгүүдийн нэг болж байсан тэр энэ удаа “America’s Got Talent: Fantasy League” шоуны шүүгчдийн сонгосон дэлхийн хамгийн авьяастай 40 хүний нэгээр нэрлэгдэж, шоунд оролцох урилга авсан юм. Дэлхийн нэр хүндтэй шоунд оролцож, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, эхний шатаа тун амжилттай давсан О.Энх-Эрдэнэтэй Монголд дөнгөж ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-“America’s Got Talent: Fantasy League”-ийн эхний шатанд амжилттай оролцож, шүүгчдийг гайхширууллаа.Тус шоунд оролцох урилга ирсэн мөчийн талаар ярихгүй юу?

                -Шоунд оролцох урилга өнгөрсөн оны наймдугаар сард ирсэн. Урилга хүлээн авсан 40 оролцогчийн нэг болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Тэр даруй ямар дуу дуулахаа сонгож, бэлдэж эхэлсэн. Дэлхий даяар зохиогдсон бүх “Got Talent” шоуны финалд шалгарсан оролцогчдоос шалгаруулж, сонгосон юм билээ. Өрсөлдөөнтэй, сонирхолтой шоу тэмцээнд оролцож, өөрийгөө сорьж байгаадаа баяртай байна.

-Тус шоуны шүүгч Саймон Коуэлл таныг ам барьсан эсэх талаар асуусан. Тэр хэмжээгээрээ сайн дуулсан гэсэн үг шүү дээ. Ам барьсан гэж хэлэхэд ямар санагдсан бэ?

                -Дотроо их баярласан шүү. Хүнийг тэгж хэлтэл нь, өөрөө дуулсан гэдэгт нь итгэхгүй байх хэмжээний дуулжээ гэж бодсон. Урт хугацааны бэлтгэлийн минь үр дүн. Хөндлөнгөөс харахад зүгээр дуулаад байгаа юм шиг хэрнээ оюуны их бэлтгэл хийдэг. Бэлтгэлийнхээ үр дүнг сайнаар харуулсандаа баяртай байгаа.

-Дараагийн шатандаа бэлдэж эхэлсэн үү?

                -Тэнцсэн мөчөөсөө шууд л хоёрдугаар шатны талаар бодож, бэлтгэл хийж эхэлсэн. Дэмжиж байгаа хүмүүсийгээ илүү гайхшируулах үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байна. Ямар үзүүлбэр үзүүлэхээ гэнэтийн бэлэг хэвээр нь үлдээе.

-“Яагаад англиар ярьсангүй вэ” гэх сэтгэгдэл олон байсан. Таныг англи хэлтэйг хүмүүс мэднэ шүү дээ. Яагаад орчуулагчтай орсон юм бэ?

                -Би англи хэл мэднэ ээ. Өөрийгөө ойлгуулж, чөлөөтэй харилцах хэмжээний мэдлэг бий. Гэхдээ Монгол Улсыг мэддэг ч эх хэлийг нь сонсож үзээгүй хүмүүст нэг удаа ч гэсэн монгол хэлээ сонсгохыг хүссэн юм аа. Мөн нэр хүндтэй тэмцээний үеэр санаандгүй байдлаар өөрийгөө буруу илэрхийлэх, шүүгчдийн сэтгэгдлийг дутуу ойлгохыг хүсээгүй ээ.

-Шоуны шүүгч, таны чиглүүлэгч Хэйди Клум танд ямар зөвлөгөө өгч байна?

                -Дууны салбарын хүн биш ч олон алдартан тайзан дээр гаргасан хүн учраас тайзан дээр гараад дуугаа хэрхэн илэрхийлэх, сандралаа хэрхэн давах тал дээр олон санал хэлж, зөвлөгөө өгсөн. Гар сайн нийлж, хамтарч ажиллаж байна.

-“Авьяаслаг монголчууд-2016” шоунд оролцсоноор таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

                -Шоунд оролцох болсон шалтгаан нь ах маань байсан. Шоунд оролцсоны дараа амьдралд минь олон сайхан зүйл тохиолдсон. Тэрний нэг хэсэг нь “America’s Got Talent: Fantasy League” шоу болж байна. “Авьяаслаг монголчууд” шоунд ороогүй бол ийм боломж ирэхгүй байсан шүү дээ. Гэхдээ шоунд оролцохын тулд золиосолсон зүйл ч цөөнгүй бий. Мөрөөдлийнхөө төлөө хичээсээр байгаа. Бүх зүйлийн боломж, сайхныг нь л харахыг хүсдэг дээ.

         Шоуны шүүгч Мел Б түүний дуулахыг сонсоод “Хэрэв надад алтан баззер маань байсан бол би огт эргэлзэхгүйгээр дарах байсан” гэжээ. Шүүгчийн хэлсэн үг О.Энх-Эрдэнийн хувьд  хамгийн талархууштай, урам өгсөн мөч байсан талаараа тэр сэтгэл хангалуун, инээмсэглэсээр ярьсан юм.

-Өмнө нь “World’s Best” шоунд оролцож байсан шүү дээ. Тус шоу таны оролцсон анхны олон улсын тэмцээн байв уу?

                - “Got Talent”-аас шүүлтийн хувьд л арай өөр. Бүх оролцогч нь урилгаар очиж байсан. Олон улсын тэмцээнээс анх удаа урилга авсан тохиолдол байсан л даа. Туршлага хуримтлуулж, олон зүйл сурсан. Зорьж, хийж байгаа зүйл минь буруу биш байна гэсэн бодол төрсөн. Үр дүнгүй зүйлийн төлөө тэмцээгүй гэдгээ мэдрэх сайхан байсан.

-Өнгөрсөн жил анхны цомгоо гаргасан шүү дээ. Цомгийнхоо талаар яривал?

                -Анхны цомгоо биет хэлбэрээр нь өлгийдөж авахаар бэлдэж байгаа. Монгол кантри төслийн хүрээнд монгол ахуй, соёлыг кантри урсгалаар хэрхэн хүнд хүргэх вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Бүх дууг нь амьд  хөгжимтэй дуулж, хийсэн нь цомгийн гол онцлох зүйлсийн нэг. Тэр утгаараа дуу бүтэх хугацаа нь жаахан удаан үргэлжилсэн.

-Цомог нь “Амьдрал баян” гэсэн нэртэй. Энэ үг олон утга агуулж байгаа байх даа?

                -Цомог маань есөн дуутай, найман кантри, нэг жазз дуунаас бүрддэг. “Амьдрал баян” бол цомгийн ганц жазз дууны нэр. Хүний амьдралд тохиолдох зүйл олон, үзэх юмаар баян шүү дээ.

-Хоолойны өнгөнд тохирохоос гадна дуртай учраас канрти урсгалаар уран бүтээлээ туурвидаг байх. Кантри урсгалын юу нь танд онцгой санагдсан юм бэ?

                -Жазз, кантри урсгалыг сонирхож сонсдог болоод 10 гаруй жил болж байна. Энгийнээр хэлбэл ардын, нийтийн дуутай тун төстэй. Надад кантри дууны үг сайхан мэдрэмж өгдөг. Олон сонссон ч хүнийг ядраадаггүй, харин ч илүү тайвшруулдаг урсгал.

 

-Багаасаа дуулах дуртай хүүхэд байв уу?

                -Хүүхэд бүр багадаа дуулах дуртай байсан байх. Би ч тэдний нэг. Дуулах дуртай, чаддаг байсан ч дуучин болно гэж боддоггүй, инженер болно гэдэг байлаа. Нэг мэдэхэд л хоолойны өнгө бүдүүрээд эхэлсэн. Хүн өөрөө анзаардаггүй юм билээ. Аавын утсыг аваад ярихаар найзууд нь намайг аавтай андуураад шууд ярьчихдаг байсан. Хоолой бүдүүрээд эхлэхээр нь дуулахаа больчихсон. Одоо бодоход өөрийнхөө хоолойны өнгөнд тохирсон дуу олоогүй байх. Санаандгүй кантри урсгалын дуу сонсоод дахин дуулж эхэлсэн. Кантри дуу сонсоод миний дуулах хүсэл өмнөхөөсөө хэд дахин илүү оргилсон. Гэхдээ “Дуучин болъё” гэхээсээ илүү миний авсан сайхан мэдрэмжийг бусад хүн ч гэсэн мэдрээсэй гэж хүссэн. Одоо ч яг энэ зорилгоороо дуугаа дуулдаг.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

                -Тэмцээнээ амжилттай дуусгахаас гадна цомгоо сонсогчдодоо хүргэхийн зорьж байна. Монгол ахуй, соёлыг дэлхийд таниулах нь манай багийн том зорилго, мөрөөдөл. Зорилгодоо хүрэхийн төлөө багаараа хичээнгүйлэн ажиллана.

                  Өөрийнхөө дуу сонсох үедээ л мэдэрдэг сайхан мэдрэмжийг илүү олон хүнд хүргэх нь түүний дуучин болсон шалтгаан. Тэр зорилгоо биелүүлэхийн ташрамд монголчуудын авьяасыг дэлхийд гайхуулж яваа нэгэн. Монгол ахуй, соёлоо кантри урсгалаар дамжуулан дэлхийд таниулах их хүсэл тээсэн О.Энх-Эрдэнийн зам гэрэлтэй байг ээ.


 


О.ЭНХ-ЭРДЭНЭ: ЭХ ХЭЛЭЭ ДЭЛХИЙН ХҮМҮҮСТ СОНСГОХЫГ ХҮССЭН УЧРААС АНГЛИАР ЯРИАГҮЙ ЮМ АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 31
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-27 23:59:09
    Oogii: Amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 10:06:21
    Түмэнжаргал: Нэвтрүүлгийг үнэхээр огшиж үзсэн, ярилцлагыг ч бас огшиж уншлаа. Үнэхээр монголоо гэсэн авьяасаа хөгжүүлж, монгол улсаа дэлхийд дуудуулах гэсэн чин хүсэл. Зөв, сайхан хүмүүжил, зан чанар. Дэлхийд алдартай дуучин болоорой. Амжилт бүхний дээдийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 17:04:36
    puuje: gal gal
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 17:04:36
    puuje: gal gal
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 17:04:25
    puuje: gal gal
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 08:29:54
    цэндсүрэн: ямар уужим ухаантай сэтгэдэг үнэхээр үлгэр дууриалал болсон хүүд амжилт хүсье. Олон атаархуу муу хүмүүсээс хол, тэд ч өөрсдөө хол байж Монголын ьөлөө нэг зүрх сэтгэлээр хүүг хайрлаж дэмжиж явцгаая.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 08:29:36
    цэндсүрэн: ямар уужим ухаантай сэтгэдэг үнэхээр үлгэр дууриалал болсон хүүд амжилт хүсье. Олон атаархуу муу хүмүүсээс хол, тэд ч өөрсдөө хол байж Монголын ьөлөө нэг зүрх сэтгэлээр хүүг хайрлаж дэмжиж явцгаая.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 05:12:53
    Zochin : Zaluud bayar hurgey, manai nuguu heded burhan ( aaw eej n ) avyaas chadvar zorig huch itgel zutgel zayagaagui bolohoor eh ornoo uhaj tunhuud zarj bolluulj ami zuudag baihdaa, sport, urlag, oyun uhaanii tamirchid bolon shatarchin bur musun uuliin aviragch zaluusaasaa ichij hulgailsanaa butsaaj ugch olon zaluust bolomj olgovol bagach atugai nugel chini nimgereh bailtai,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 00:30:20
    Дамиа: Хүн бүр төрөлх эх орноороо,эх хэлээрээ бахархаж явах ёстой гэдгийг утгаар нь харуулж чадсан чамаар монголчууд бахархаж б.на!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 22:48:36
    Зочин: Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 21:31:49
    зочин : Эх орныхоо Монгол улсын нэрийг дэлхийн урлагын салбарт гаргаж буй Залуу хүүд амжилт хүснэ... урагшаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 21:26:54
    Лхагвасүрэн: Авьяаслаг хүүгийн алдрын зам нь гэрэлтэж байг ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 19:11:38
    Дэлгэрхишиг: Сайн дуучин сайхан хоолойтой амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 17:34:38
    Saran: Tugs taldaa., sauhan huu, sain duuchin!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 17:02:24
    Дэмжигч: Бүх зүйлд нь амжилт хүсье. Эх орныхоо нэрийг бөмбөрцөг даяар алдаршуулах үүнээс илүү гавьяа гэж юу байх вэ? Улам даруу байж, улам их хичээгээрэй. Олон жил хүн төрөлхтөнд аз жаргал бэлэглээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 16:50:12
    Зочин: Сайхан душу хоолойтой туунээ тохируулж дуулна гэдэг авъяас Амжилт хусье даруухан Сайхан хууд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 14:44:39
    Onoroo: Гайхалтай өвөрмөц хоолойтой авьяастай дуучин залуудаа амжилт хүсэн ёрөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 13:34:31
    Best: Баярлалаа. Гайхалтай ! Монгол түмний минь бахархал дүүдээ даян дэлхийд домог болсон дуучин болоорой гэж ерөөе ! Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 13:13:01
    batmunkh: mundag shuu ene chin eh orch uzel shuu zuv bna amjilt mongol hel gej iim baidag gedegiig l delhii medeh heregtei ireh juulchin mongol hel surch ireh heregteig oilguulval mash zuv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 12:53:31
    Монгол эх: Эрхэм дүүд амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 12:31:14
    Oyun: Amjilt husey. Iluu ikhiig huleej baigaa shuu.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 11:19:34
    Гэрлээ: Ховорхон хоолойтой авьяаслаг хүүд амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 11:10:19
    Б: Мундаг шүү , Амжилт хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 10:36:47
    цогт: Сайхан хоолой шүү амжилт гаргаарай!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 09:27:16
    Д.Жаргалсайхан: Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж яваа хүүд баяр хүргэж, амжилт хүсье. Сөрөг зүйл бичиж байгаа хүн өөрийгөө атаач нэгэн гэдгээ харуулж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 09:20:37
    Хайди клум: Heide Klum gedeg, Хайди Клум гэж модель герман бүсгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:49:57
    B yanjin: Amjilt husei mundag huuhed bn eh urunch setgeltei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:32:26
    Лол: Тэгж харагдаагүй. Чадахгүй мэдэхгүй хүний царай харагдаж байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 08:04:16
    Монгол Улсыг мэддэг ч эх хэлийг нь сонсож үзээгүй хүмүүст нэг удаа ч гэсэн монгол хэлээ сонсгохыг хүссэн юм аа.: ЭНЭ ӨГҮҮЛБЭР ТУХАЙН ХҮНИЙГ БҮРЭН ИЛЭРХИЙЛЖ БАЙНАВ ЭРХЭМ ДҮҮД АМЖИЛТ6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 07:54:19
    Солонгонтуяа: Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-22 07:34:44
    Төгсболд : Сайхан байна шүү...
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188