• Өнөөдөр 2024-05-07

ЯРУУ НАЙРАГЧ Э.ТӨГСЖАРГАЛ: АМЬДРАЛЫНХАА БҮХИЙ Л ДУРСАМЖУУДЫГ ОРОН НУТАГТ БҮТЭЭЖ БАЙГАА МИНЬ Л САЙХАН

2023-12-21,   389

Эрдэнэт хотын "Гүн утга" нэгдлийн гишүүн яруу найрагч Э.Төгсжаргалтай ярилцсаныг уншигч танд дэлгэж байна.

-Өнтэй сайхан өвөлжиж байна уу. Танд нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе?

Баярлалаа.

-Уран бүтээлч хүн орон нутагт амьдрахын давуу тал хийгээд сул талыг та юу гэж хардаг вэ?

Барилга байгууламж, зам дэд бүтцийн хөгжил, инженерчлэл, техник технологийн дэвшил зэрэг нь орон нутагт хөгжлийн хоцрогдолгүй байх нөхцөл  боломжийг бий болгож байгаа хөгжлийн хүчин зүйлүүд биднийгяг, цаг үетэйгээ хамт явуулж байна. Дэлхийн аль ч улс орны уран бүтээлчид, өөрийн ажиллаж хөдөлмөрлөж буй ахуй орчноосоо, орон зай, цаг хугацаанаас үл хамааран, уран бүтээлээ бүтээх бичихтэй адил байна даа. Харах өнцөг л чухал.

-Орон нутагт ажиллаж, амьдрах анх бодож, төсөөлснөөс хэр өөр байв. Өөрийн хүссэн уран бүтээлээ хийхэд хүндрэл гарч байна уу ?

-   Хүүхэд ахуй болоод, оюутан нас гээ л... Одоог хүртэлх амьдралынхаа бүхий л мөчлөгүүдийн дурсамжуудыг  орон нутагт үлдээж байна даа.

өдөр бүр шинэлэг байх хэрэгцээгээ л тасралтгүй хангавал илүү сайхан руу  улам дөхнө гэж боддог.  

-   Хүн бүрд өөрийн хүссэн уран бүтээлээ хийхэд тулгардаг хүндрэл бэрхшээл өөр өөр байдаг байх л даа. Хамгийн энгийн жишээ дурдахад бүтээлийн  чанар чансаа ,шинэлэг байдал, өөрийн болон бусдын сул талыг давтахгүй байх гэх мэт...

Миний хувьд  богино хугацаанд бүхий л талаараа өөрчлөгдөхийг хүсдэг. Бичих , унших, судлах, шинжлэх, задлах, гэх мэт, эдгээрт төвлөрч, өөрөө өөртөөгөө ажиллаад, өдөр бүр шинэлэг байх хэрэгцээгээ л тасралтгүй хангавал илүү сайхан руу  улам дөхнө гэж боддог.  

 

хүн бүр оюун санааны эрх чөлөө, түүн доторх диваажин, сэтгэлийн амар амгалант ертөнцийг бүтээх боломжтой

Хүн бүхэн л нийслэлд амьдрал байгаа мэт боддог болсон цаг гэхэд буруудахгүй. Энэ үед та яагаад орон нутгийг зорьж, ажиллаж, амьдрах болсон бэ?

Олон хүчин зүйл бий. Их хотын амьдралыг мэднэ. Зорин очиж амьдрах шийдвэр огт надаас лав хэзээ ч гарахгүй л болов уу.  Бид өөр шинэ хот сууриныг бий болгож болно шүү дээ. Гэхдээ хот төлөвлөлт гэдэг зүйлийг маш сайн хийх.

 Эрүүл амьдралын хэв маяг,  хөдөө орон нутагт , нийгмийн болон байгалийн хүчин зүйлсээрээ илүү зонхилдог. Аль ч талаараа эвдрээгүй хүмүүс их олон байдаг. Тэдэнтэй ойр амьдрах гэдэг ямар сайхан гэж бодно. Амьдрахад хамгийн тохиромжтой газар бол орон нутаг.

-Утга зохиол сонирхогчид таны шүлгийг андахгүй. Та цаашдаа үргэлжилсэн үгийн зохиол бичих бодол бий юу?

Баярлалаа. Сайхан асуулт байна.  Уран зохиолын  бүхий л төрөл жанрыг   сонирхож байгаа.  Бодол бий.  Бичсэнийхээ дараа л бичсэн гэхгүй бол... Бичтэлээ ч хүлээгдэж  магадгүй.

-Уран бүтээлч хүний оюун санаа үргэлж сэргэг байдаг болов уу гэж боддог. Өдөр тутмын амьдрал, нийгэмд өрнөж буй олон асуудлыг хэрхэн харж, үнэлэлт дүгнэлт хийдэг вэ?

Аливаа зовлон нигуур, зовуурь илаарьших, эдгэрэх гоо сайхантай бөгөөд түүний нууцлаг увдис шинж чанар нь хүмүүст бий гэж би боддог. Эд материалын биш юм аа гэхэд, хүн бүр оюун санааны эрх чөлөө, түүн доторх диваажин, сэтгэлийн амар амгалант ертөнцийг бүтээх боломжтой. Хамгийн сайхан зүйл амьдрах билээ.

-Орон нутгийн боловсролын салбар нэлээд шүүмжлэл дагуулдаг. Та хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн анхаардаг вэ?

Боловсролын систем тогтворгүй , сонгуулийн чанартай хувьсан өөрчлөгдөж ирсэн нь маш том алдаа. Хамгийн цэвэр ариун байлгах энэ тэргүүлэх том салбар улс төртэй холилдсон. Хүн болгох үйл явц урьдач ойлголт гэдгийг эрхэмлэдэг. Дараа нь номтой хүн болгох.  

-Уран бүтээл туурвихын сайхан зүйл нь юу вэ. Таныг энэ талаар сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

Сайхан зүйл олон бий.  Уран зураг, Яруу найраг,  Дуу хөгжим гэх мэт олон сайхан урлаг , бүтээлийг, хүн төрөлхтөн эдүгээг хүртэл үүсгэж хөгжүүлсэнд, өвлүүлж ирсэнд нь би баярлалаа хэмээн хэлэх дуртай. Намайг илүү их аз жаргалтай амьдрах зорилготой болгосон зүйл бол яруу найраг. Ер нь утга уран зохиолын хүмүүстэй хамт зэрэгцэн оршино гэдэг гайхалтай ертөнц. Дүлий эсвэл, сохор гаргүй эсвэл хөлгүй байсан ч бичиж , туурвиж  хүртэж,  болдог сайхан зүйл бол урлаг, утга зохиол мөн.

-Та шүлэг, яруу найргаараа дамжуулж нийгэмд ямар дуу хоолой хүргэхийг зорьдог вэ?

Бүтээлийн өв үлдээхийг зорьдог. Үнэт зүйл үлдээхийг зорьдог. Эх хэлний дархлаа эд эсийг хамгаалахыг л зорьдог.

-Та уран бүтээлдээ болон хувийн амьдралдаа баримтладаг зарчмынхаа тухай хуваалцана уу?

Би их залхуу, тун муу уншигч байсан аа мэдэрсэн. Унших их сайхан юм билээ. Уран бүтээлийн хувьд баримтлах зүйл бол орчин цагийн уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэлэг содон, сайн  бүтээл гаргахыг л тууштай зорино.

Амьдралд нээх олон зарчим баримталдаггүй ээ. Сайн муугийн алдан дундаж дээр байвал болно гэж боддог. Хүн ёсны тухайд, хүнлэг, хүн чанартай, хүмүүст тусч, өөрийнхөөрөө хайрлаж чаддаг,  олонтой явахыг  хичээдэг. Аль болох өөрт буй сөрөг зан үйлээ эерэг зүйлээр орлуулж өөрчилж явдаг. Олдож буй ажил хөдөлмөрөө чинь сэтгэлээсээ л хийхийг хүсдэг дээ.

-Шүлэг бичиж дууссаны дараа танд ямар мэдрэмж төрдөг вэ?

Сайн шүлэг бичсэний дараа, болж байна чи гэж өөртөө олон удаа хэлдэг. Уншигч сонсогчийн өмнө нүүр бардам зогсох итгэлтэй болдог. Мөн ахиад л улам бичмээр санагддаг даа.  Муу юм бичвэл, өөрийгөө цэвэрлэж байна гэж боддог. Урж , устгаж чаддаг даа.

-Ээж, аав нь хэр их ном цуглуулж уншдаг байсан бэ. Гэр бүлд нь шүлэг, зохиол бичдэг хүн танаас өөр бий юү?

Ээж аав ном товхимол цуглуулж уншдаггүй ээ. Энгийн малчин хүмүүс. Гэхдээ тэдний уламжлалт сурсан зүйр үг, хэлц үг, сургаал үг, онч үгсээр , дэнслүүлж өссөн дөө.  

Тэрэгчийн хүү зэрэг өгүүллэгийг хамгийн анх уншиж байлаа

-Бага байхдаа хэн гэдэг зохиолчийн ямар зохиолыг ихэвчлэн уншдаг байсан бэ?

-Би их хожуу ном зохиолд дуртай болсон. Гэхдээ хөдөө сонин их уншиж өссөн. Радио их сонсоно. XX зууны манлай шүүмжлэгч, эрдэмтэн зохиолч, Ш.Гаадамба,   түүний , Элбэг дээл, Өвлийн хайрцаг,  Тэрэгчийн хүү зэрэг өгүүллэгийг хамгийн анх уншиж байлаа. Мөн, монгол хэл, уран зохиолын сурах бичгүүдэд их хайртай байсан. Заавал цээжлүүлж уншуулдаг бүтээлүүд их гоё, одоо мартдаггүй юм. Бидний үе бүгд мэднэ. Ганцхан жишээ хэлэхэд, Б.Явуухулан, бүтээл, Би хаана төрөө вэ , Тэхийн зогсоол гээ л...

-Яруу найрагчид, ном шимтэн уншигчид шүлэг, яруу найраг хоёр тэс өөр зүйл гэж ярих юм аа. Та уран бүтээлч хүний хувьд энэ ялгааг хэрхэн хардаг вэ?

Яруу найрагчид бол цаг хугацааны хувьсан өөрчлөлт мөн. Тэдний зөв гэж хэлнэ ээ.  Энгийн цахим хуудаснаас хайсан ч гол ойлголтууд бий.

- Үе тэнгийнхээ уран бүтээлчдийн, нөхөрлөл, уран бүтээлийн талаар сонирхолтой яриа дэлгэнэ үү?

           Би, бид ч ялгаагүй үе тэнгийнхэндээ хайртай. Сайхан нөхөрлөл олон бий. Зарим маань бичсээр, бичих,  дадах, шинэлэг , сайжирсаар байгаа учраас сайн явж байна. Зарим нь бичихээ больсон ч тохиолдол байна. Зарим нь чимээгүй бичиж байна. Зарим нь араас нь, ямар ч байсан урагшилсаар л байна. Энэ бол аль ч үед байдаг л зүйл. Утга уран зохиолын чиглэлээр сургуульд нь суралцаагүй ч гэлээ, сайхан уран бүтээлчдийн, сайн зохиол, сайн ном товхимол бидний багш болдог билээ.

              Үе үеийн ах эгч нарын содон сайн  бүтээлийг бид олон үеэрээ унших нь дамжиггүй биз.  Манай үед ийм хүмүүс олон бий гэдэгт би баттай итгэдэг. Эрдэнэт хотод гэхэд л амьдарч буй үе тэнгийн уран бүтээлч найз нөхөд олон. Г.Хашбаатар, Т.Амар-амгалан, Г.Одбаяр Г.Мишээл, өмнө нь амьдарч байгаад одоо алс Австрали улсад сурч буй, Д.Сосорбарам, Л.Лхагвасүрэн , гээ л нэгэн үе тэнгийн нөхөд, уран бүтээлийн төлөө, бие биесээсээ суралцаж , шударгаар сайн санаж,  нэгнээ хурцалж, шүүмжилж, нөхөрлөж явна. Олон сайхан ах эгч, дүү нар , үе тэнгийнхнээрээ хүрээлүүлсэн, Гүн утга уран бүтээлийн нэгдэл хэмээх айл гэр болж бүтээн туурвиж байгаадаа баярлаж явдаг даа.

 Бидний аль ч үе дэлхийд гарах ёстой гэж боддог.

 

 


ЯРУУ НАЙРАГЧ Э.ТӨГСЖАРГАЛ: АМЬДРАЛЫНХАА БҮХИЙ Л ДУРСАМЖУУДЫГ ОРОН НУТАГТ БҮТЭЭЖ БАЙГАА МИНЬ Л САЙХАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-21 14:25:25
    zochin : Utaagui tugreegui uur utsaargui tsever agaartai taivan amgalan namuuxan orchind amidarnaa gedeg negen nasnii jargal yum daa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188