• Өнөөдөр 2024-05-02

Л.ТОРОЙ: Оюуны өндөр боловсролтой ч сэтгэлгүй хүн олшрох нь нийгмийн цэвдэгшил

2023-10-11,   1359

    Яруу найрагч Л.Торойтой ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу. Танд шаргал өвс халиурч, урьхан салхи үлээсэн намрын налгар өдрийн мэндийг нийт уншигдынхаа өмнөөс хүргэе. Уран бүтээлийн олз омог их үү?

          -Сайхан намаржиж байна. Уншигч олныхоо урт сайхан намрын мэндийг эрье. Бүтээлийн олз бэлэг бодож арвин л байна.

-Та шүлэг, яруу найрагтай анх хэрхэн холбогдож байсан бэ. Энэ талаараа таныг сайхан түүх хуваалцана гэж бодож байна?

          -Мэдээж хүүхэд байхын их уншдаг байлаа. Энэ нь хөрс суурь нь болсон байх. Соц нийгмийн үеийн илгээлтийн эзэн 16 настай байх үедээ бичиж эхэлсэн юм. Аав, ээжтэйгээ гурвуулхан нэгдлийн олон малтай. Ээлжгүй малд явна. Хээр ном уншиж, дуулж, бүтэн найраглалууд цээжилж уншдаг байлаа. Тэр намрын их сэтгэл сэнсрүүлсэн байдал л энэ талын юмтай холбосон байх. Намар мөн ч сайхан хачин улирал. Түүнээс хайрын шархны халуунаар шүлэг бичээгүй, эх орон минь гэж хашхирч эхлээгүй, иргэнлэг дайчин уухай хадаасангүй. Намар гуниг хоёр л намайг ийн шийтгэсэн хэрэг.

Эх орон минь гэж хашхирч эхлээгүй, иргэнлэг дайчин уухай хадаасангүй. Намар гуниг хоёр л намайг ийн шийтгэсэн хэрэг.

-Анхны юм гэдэг хүний сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжийг тээж явдаг шүү дээ. Та анхны шүлэг ямар шүлэг байсан бэ. Уран бүтээлч хүний шүлэг бүхэн дурсамж, түүх агуулж байдаг байх?

          Олон л юм бичээд хээр уншиж явлаа. Сонин хэвлэлд их явуулдаг байсан. Явуулсан шүлгүүд маань хэвлэлд гарахаар их урам орж явсан юм шиг. 1988 онд ч бил үү үнэн сонинд олон алдар цуутай найрагчийн бүтээлтэй хамт сонины хамгийн доод буланд малчин торойн шүлэг хэвлэгдсэн юм. Тэр шүлэг маань олонд хүрч дуу ч болсон юм даг.

 

Зэллээд буцах шувууд нулимс асгам дуутай

Зэлгээн цэнхэр нуур нугас өнчирсөн уйтай

Энгэрийн эмжжэр шиг замууд эвхэрсэн цагаан тоостой

Энхрий чамайгаа үдсэн эрэвгэр нүдэн нулимстай

Эрхэлж өнгөрүүлсэн өдөр хоногийн дуртгал

Эгшнээ жаргааж элэг зүрхэнд нүүнэ

Үүл манан өвсөнд өвдөглөн суугаад

Үл мэдэгдэх чимээгүй орчныг нууна

Энэхэн намар орой болсон намар

Гэнэхэн насанд эрт ирсэн намар аа....

 

Намрын тухай их ч бичсэн дээ. Тэсийн голын намар, бэрийн намар, илүү гэрийн намар, жимсчний намар, тэлмэн хөндийн намар, амрагийн намар гээд явж өгнө дөө

 

Бавуугийн Лхагвасүрэн багшдаа хадаг барьсан. Намайг их хайраар хайрласан,ажилд анх авч амьдралд дэм болж алдар цуутай олон хүний агаар дунд нүдийг минь нээсэн

 

-Таныг утга, зохиолын ертөнц рүү хөтлөн оруулсан багшийнхаа тухай яриа дэлгэж болох уу?

          -Хөтөлсөн гэхээс хөгөлсөн хүмүүс их. Хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдлийнхэн байна. Намдагийн Цэгмэд ах маань 1993 оны "Болор цом"-д дагуулан ирж олон ч хүнтэй танилцуулсан. Тэгж явахдаа Бавуугийн Лхагвасүрэн багшдаа хадаг барьсан. Намайг их хайраар хайрласан, ажилд анх авч амьдралд дэм болж алдар цуутай олон хүний агаар дунд нүдийг минь нээсэн. Ер муу шавь багшийнхаа тухай ярих тусгүй гэж боддог. Барилдлага гээч ариун зүйл...

- Утга зохиол хүүхдийн хүмүүжилд хэр сайн нөлөө үзүүлдэг вэ. Утга зохиолоор хүмүүжсэн хүүхэд нийгэмд ямар ёс суртахуунтай болж төлөвшдөг гэж боддог вэ?

          -Сайн бүтээл зохиол сайн нөлөө үзүүлнэ, муу зүйл мэдээж муу нөлөө үзүүлнэ. Сэтгэлийн боловсролыг урлаг утга зохиолоос олох нь дамжиггүй. Оюуны өндөр боловсролтой ч сэтгэлгүй хайр доторгүй хүмүүс олшрох нь нийгмийн цэвдэгшил.

 

Бага тусгахаас гадна сурах бичигт оруулж буй сонголт маш муу.

 

-Сүүлийн үед уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрт тун бага тусгаж байгаа гэх юм. Энэ нь хэр муу нөлөөтэй санагддаг вэ?

          -Бага тусгахаас гадна сурах бичигт оруулж буй сонголт маш муу. Муу зохиол оруулж муу үр суулгаснаас тэр ариун дагшин оюун сэтгэлийг цэврээр нь үлдээ. Тэгвэл илүү аюул багатай. Хүүхдэд, ер нь хүнд юу ч тулгах аргагүй.

 

хөдөлмөрөөр их олон зүйлийг бүтээж болох ч яруу найргийг бол чадахгүй

 

-Сайн уран бүтээлч хүн байгалиасаа төрдөг гэх, зарим нь хөдөлмөрөө л өөрийгөө бүтээдэг гэх юм. Та энэ тухай юу гэж боддог вэ?

          -Байгалиас төрнө эргэлзээгүй, хөдөлмөрөөр их олон зүйлийг бүтээж болох ч яруу найргийг бол чадахгүй

- Онгод гэдэг таныхаар юу вэ. Авьяас уу, хөдөлмөр үү?

          -Онгод бол авьяасын оч, хөдөлмөрийн үр бол дадал төдий хөлсний үнэтэй онгодын хүлэг хөлснөөс үргэнэ, зуларна. Хүчлэн тогтоох аргагүй

-Уран бүтээлч хүний хувьд ирээдүйд гарч ирэх залуусын шүлэг, найргийг анзаардаг байх. Сүүлийн үеийн хүүхдүүд хэр сайн бичиж байх шиг байна вэ?

          -Үгүйсгэхийн аргагүй үгийн эрчмүүд сэтгэлгээний их өөрчлөлтүүд анзаарагддаг. Арван зургаатай малчин торойгоос ямар их өөр вэ. Охин маань хоёр найзынхаа шүлгийг надад явуулж, одоо хорь ч хүрээгүй хүүхдүүд. Хоёр мянга хорин оныхон байхдаа биднээс асар өөр юм ахуйгаас их алсарчээ энэ нь ч онодог биз

-Толгой дарааллаад л яруу найргийн наадмууд их зохион байгуулагдах юм. Үүний сайн болон муу талын тухай таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

          -Яруу найргийн наадмуудад муу тал байхгүй ээ. Сүүдэр ч байхгүй байвал тэр дагадаг жаахан хэл ам л биз. Ямар ч цаг үед яруу найрагчид муу нэртэй яваагүй. Яруу найраг доог тохуу болоогүй тийм өндөрлөгт явж ирсэн

-Та үе тэнгийнхээ уран бүтээлчдээс хэнтэй нь ойр дотно нөхөрлөдөг вэ?

          -Ер нь үеийхэн чинь бүгд л хундага жингэнүүлж бужигнаж явдаг шүү дээ. Тэгсээр нэг л мэдэхэд тус тусдаа лаа бариад суучихдаг юм шиг А.Эрдэнэ-Очир бид их амь татуу байсан шиг 1990-ээд оныхноос олон хүн их эрт буцлаа, дэндүү харамсмаар байдаг

-Яруу найрагчид, ном шимтэн уншигчид шүлэг, яруу найраг хоёр тэс өөр зүйл гэж ярих юм аа. Та уран бүтээлч хүний хувьд энэ ялгааг хэрхэн хардаг вэ?

          -Эрс ялгаатай, илжиг, морь хоёр шиг ялгаатай. Яруу найргийн амьсгаа тэнгэрт мэдрэгддэг байтал шүлэг бол газарт амьтай. Яруу найраг хиргүй тунгалаг бол шүлэг энгийн хараал, ерөөл шиг байдаг

- Зарим яруу найрагч “Үг хүнийг захирдаг” гэдэг. Гэтэл зарим нь эсрэгээрээ “Хүн үгийг захирдаг” гэх юм билээ. Энэ тал дээрх таны бодол?

          -Үг хүнийг захирдаг нь үнэн. Цав хийтэл буусан юмыг засах гээд хасах гээд болохгүй үгэндээ захируулж сэтгэлээ зохируулж баймааж нэг юм бичнэ.

-Хүн бүхэнд л байнга уншдаг ширээний ном гэж байдаг. Та ямар номыг багаасаа уншиж, урам зориг авдаг байсан вэ?

          -Миний анх уншсан ном бол их том ном. Б.Ринчен гуайн "Үүрийн туяа"-г уншаад ном гээчийн амт шимт, шидэд автсан. Евгины Онегиныг бас их уншдаг байсан даа...


Л.ТОРОЙ: Оюуны өндөр боловсролтой ч сэтгэлгүй хүн олшрох нь нийгмийн цэвдэгшил
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-14 03:02:23
    Tumur: yostoi zuv helj ee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-13 07:25:36
    Зочин: Ёстой л цэвдэг сэтгэлтэй нэг тийм хүйтэн гөлийсөн муу юманд дуртай хүний муу үзэх дуртай залуус ямар их болсоныг хараад үнэхээр аймаар сэтгэл төрдөг шүү.Маш сонин их дээд сургууль төгссөн гэх тэгсэн мөртлөө инээх ч үгүй, ярих ч үгүй хаа нэг ДЭП гээд өрөөнд ороод ирэх тэгснээ жаахан мурийсан маягтай инээмсэглэх аятай тэгснээ 3000 төгрөг байна уу ч гэх шиг, тэгснээ 10 минутын дараа ер танихгүй хүн шиг дээгүүр хараад ГӨЛИЙГӨӨД ЯВЧИХНА БАС БОЛООГҮЙЭЭ ХҮНИЙ МУУД АЙМААР ДУРТАЙ ЭРЭГТЭЙ ЮМНУУД БҮҮР Ч МУУХАЙ ХҮНИЙ БөгС УХААЛ ХОВ ЯРИАЛ ГӨЛИЙСӨН ХӨЛДҮҮ ЗАЛУУС МАШ ИХ БОЛЖЭЭ ҮНЭН АЙМААР НЭГ Л БИШ ХАМГИЙН АЙМААР НЬ ДАНДАА ЗАЛУУЧУУД ИЙМ ХӨЛДҮҮ БОЛСОН БАЙГАА НЬ АЙМШИГТАЙ БАС АЮУЛТАЙ ЮУ Ч ХИЙЧИХЭЭД ГӨЛИЙГӨӨД БАЙГААГ БҮҮ МЭД ГЭМЭЭР БОЛЖДЭЭ ЁСТОЙ Л ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭНГҮҮД ОЛШИРЛООДОО
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-13 07:21:18
    Зочин: Ёстой л цэвдэг сэтгэлтэй нэг тийм хүйтэн гөлийсөн муу юманд дуртай хүний муу үзэх дуртай залуус ямар их болсоныг хараад үнэхээр аймаар сэтгэл төрдөг шүү.Маш сонин их дээд сургууль төгссөн гэх тэгсэн мөртлөө инээх ч үгүй, ярих ч үгүй хаа нэг ДЭП гээд өрөөнд ороод ирэх тэгснээ жаахан мурийсан маягтай инээмсэглэх аятай тэгснээ 3000 төгрөг байнаа ч нэх шиг, тэгснээ 10 минутын дараа ер танихгүй хүн шиг дээгүүр хараад ГӨЛИЙГӨӨД ЯВЧИХНА БАС БОЛООГҮЙЭЭ ХҮНИЙ МУУД АЙМААР ДУРТАЙ ЭРЭГТЭЙ ЮМНУУД БҮҮР Ч МУУХАЙ ХҮНИЙ БАГС УХААЛ ХОВ ЯРИАЛ ГӨЛИЙСӨН ХӨЛДҮҮ ЗАЛУУС МАШ ИХ БОЛЖЭЭ ҮНЭН АЙМААР НЭГ Л БИШ ХАМГИЙН АЙМААР НЬ ДАНДАА ЗАЛУУЧУУД ИЙМ ХӨЛДҮҮ БОЛСОН БАЙГАА НЬ АЙМШИГТАЙ БАС АЮУЛТАЙ ЮУ Ч ХИЙЧИХЭЭД ГӨЛИЙГӨӨД БАЙГААГ БҮҮ МЭД ГЭМЭЭР БОЛЖДЭЭ ЁСТОЙ Л ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭНГҮҮД ОЛШИРЖЭЭ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-12 09:29:24
    Зочин: Хүн бүр өөр өөрийн хийх ажилтай тавилан заяатай төрдөг шүү дээ, энэ хүн яруу найрагч болох л гэж төрсөн биз ээ, чухам та нарын сэтгэлийг дагуулан дуудах, ухаарал нэмэх нэгэн шад шүлэг байхад, тантай эн зэрэгцэж сэтгэх, мөн танаас арай дутуу сэтгэх аль нь ч байсан хамаагүй бидний элэг зүрхэнд Мон-гол гэсэн нэгэн цус гүйж байгааг бүү мартаарай, бид нэг өвөг дээдэстэй бид нэг эх оронтой, бид нэг газар шороотой бидний ирээдүй тамд эсвэл диваажинд ч алинд нь ч бай монгол гэсэн дуурсах нэрийг хамтдаа хүлээх болно
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-12 09:20:28
    Зочин: За манайхаан 90 энд онд шүлэг найраг гэж гарч ирсэн хүмүүс дундаас өдий болтол харгис ний-гэм дундуур энэ зэрэгтэй явсан монгол ахуйтай сайхан шүлэгтэй, малч ухаантай хүмүүсээ бид дэмжих хэрэгтэй шүү, бие биедээ урам хайрлая, Та нар энэ хүний Гүн тэнгэр, Намайг гаталсан он жилүүд, Тэнгэр сүүдэргүй гэсэн яруу найргийн номуудыг олж уншаарай, шүлэг гэж тансаг уянгатай шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-11 22:03:03
    Kh: Suut hun Bain’s
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-11 21:54:24
    Т. Цэцгээ: Ангийн сайхан анддаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тийм ээ сургуульд байхдаа л номоос салдаггүй хүүхэд байсан даа.Тооройгийнхоо номыг унших дуртай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-11 12:09:16
    pol: Ene odoo yu meddegiim ! ******** yaruunuud yuch hiih yum bhgyu!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-11 09:57:32
    Бөөн алдаа: Ядаж алдаагаа харчаад нийтэлж болдоггүйм уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-11 09:07:34
    Mgl: Ardchilald setgel uls oron geh zuilgui undestniig ustgahad baigaa mungund togtson niigem
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-11 08:38:57
    Савда: Ёооё энэ сайхан ярилцлагыг сэтгүүл ч нь яасан харгис цэвдэг буулгаа вэ. Оноосон нэрийг томоор бичих өгүүлбэр дуусах эхлэх огт байхгүй мөн залхуу мэдлэг чадваргүй сэтгүүлч буулгажээ. ТЭРНЭЭС БИШ ТОРОЙ НАЙРАГЧ ТОМ ЮМ БАЙНА, ҮЗЭЛ БОДОЛ НЬ НЯГТ ТОД ЮМ БАЙНА АВЬЯАСТАЙ ЮМ БАЙНА АА. СЭТГҮҮЛЧИНЦЭРҮҮД ХҮНИЙ ЯРИЛЦЛАГАД СЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ СУРААЧ ЭЭ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188