• Өнөөдөр 2024-04-19

ГЭЗЭГ буюу Б.АНХБАЯР: DJ-г уран бүтээлчдийн сайн хамтрагч, тэднийг мэдэрдэг хамгийн торгон мэдрэмж гэж ойлгоход болно

2022-12-24,   808

      DJ гэзэг гэх нэрээрээ олонд танигдсан Б.Анхбаярыг урьж ярилцлаа. Тэрбээр сүүлийн үед зохион байгуулагдаж буй томоохон хэмжээний шоу, тоглолтуудын хөгжмийн үндсэн найруулагч буюу DJ-гээр ажиллаж байгаа чадварлаг уран бүтээлч билээ.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

        -Намайг Чонос овогтой Баясгалангийн Анхбаяр гэдэг. ХҮДС-ийг ази, европ хоолны тогооч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд таван жил мэргэжлээрээ ажиллаж байгаад урлагт татагдаад, dj болж байлаа.

-Хип хоп хөгжимд хэрхэн дуртай болсон бэ?

      -Миний өссөн I хороололд хип хопын анхдагчид болох “Ice top”, “Mon ta rap” зэрэг хамтлагийн ах нар амьдардаг байсан. Тэдний биеэ авч явж байгаа байдал, үлгэрлэл надад нөлөөлж, дууг нь үргэлж сонссоор хип хоп хөгжимд дуртай болсон доо. Тэгж явсаар оюутан болоод Монголын номер нэг DJ гэгдэх Заяа ахтайгаа танилцаж, Цамбагаравт подвол түрээслээд, хөгжим сурч эхэлсэн. Тэр цагаас энэ салбарт тасралтүй 12 жил ажиллажээ.

-Таныг реппер Big Gee-тэй хамтран тайзан дээр дуулдаг байснаар нь хүмүүс мэддэг шүү дээ. Хамт уран бүтээл хийх болсон түүхээсээ яриач?

     -Анхандаа би Big Gee ахын сонсогч байлаа, хөгжмийн нэвтрүүлгийг нь алгасалгүй сонсоно. Тэгж явсаар 2008 онд хамт зургаа авахуулах гэж очихдоо танилцаж, фэйсбүүк хаягаа солилцож байлаа. Үүний  дараа “Ах аа, би таны ард дуулж болох уу” гэхэд дуртай зөвшөөрснөөр хамтарч эхэлсэн дээ.

-Орчин үеийн залуучууд ихэнхдээ ямар хөгжим сонсож байна вэ?

     -Одоо үеийн 18-25 насны залуучууд хип хоп, трэп, текно урсгалын дуунууд ихэвчлэн сонсож байна. Дээрээс нь залуус клуб, аливаа хөгжмийн наадам дээр маш соёлтой оролцдог болсон. Анх намайг dj болж байхад залуус, ер нь нийгэм тэр аяараа маш бүдүүлэг байлаа шүү дээ. Тоглолтын үеэр хоорондоо хэрэлдэж, зодолддог, тамхи татдаг гээд л эмгэнэлтэй, хөгжилтэй зүйлс гардаг байлаа.  Одоо харин залуус соёлтой үйлчлүүлж сурсан байна. Мөн dj гэх хүн зүгээр дуу тавиад сууж байдаг хүн биш гэдгийг ойлгодог, хүндэлдэг болжээ.

-Та сүүлийн үеийн томоохон тоглолтууд дээр хөгжмийн үндсэн найруулагчаар ажиллаж байна шүү дээ. Тоглолтын үндсэн DJ ямар үүрэгтэй байдаг вэ?

    -“XMF”, “Triple X” зэрэг томоохон тоглолтууд дээр багадаа 50 дуу дуулагддаг. Тэр дуунуудын тоглогдох дарааллыг найруулж, хэн нь ямар аян дээр дуулах вэ, хэзээ нь яаж үзэгчидтэйгээ харилцах вэ гээд л хамгийн чухал, хариуцлагатай найруулгыг үндсэн DJ хариуцдаг.

-DJ байхаа больё гэж бодох, шантрах үе байсан уу?

     -Анх эхлэж байхад хөгжим сурах тал дээр хэцүү байгаагүй ч шөнийн цагаар ажиллах, олон цагаар чанга хөгжим сонсохоор тархи, толгой ядрах гэх мэт асуудлууд багагүй зовоож байсан. Эхний нэг жил олигтой орлого ч олохгүй, нойргүй хонохоор ядраад л хэцүү байсан. Эргэн тойрныхон “Анхбаяр аа боль, зүгээр тогоочоороо ажиллаад амьдар” гэж их хэлдэг байлаа. Гэхдээ хүн дуртай зүйлээ яаж ч байсан шантрахгүй хийсээр л байдаг юм билээ. Харин одоо гэр бүл минь намайг хамгийн ихээр дэмждэг.

-Олон жил хип хоп хөгжмийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд манайд хип хопын хөгжлийн түвшин хэр байна вэ?

    -Хип хоп сонсогчдын тоо нэмэгдэж, тэр чинээгээрээ хөгжиж байна. Харин залуу уран бүтээлчдийн хувьд томоохон тайзан дээр үзэгчдээ байлдан дагуулж, доргиосон үзүүлбэр төдийлөн үзүүлж чадахгүй байна. Монголын хувьд тайзан дээр хамгийн гоё үзүүлбэрийг “ICE TOP” хамтлаг л хийдэг. Тайзан дээр гараад үзэгчдээ үсэргэж, орилуулж, сэтгэлийн бүхий л хөдлөлийг нь гаргах чадвар уран бүтээлч хүнд зайлшгүй байх ёстой.

-Таны хувьд он цаг өнгөрсөн ч дуулагдсаар байх хип хоп дуу гэвэл аль дууг нэрлэх вэ?

    -Миний бодлоор “ICE TOP” хамтлагийн дуунууд хэзээ ч хуучрахгүй.  Магад 20 жилийн дараа “ICE TOP”-ийн “Энэ миний хайр”, “Уйлах эрхгүй хайр”-ыг дуулсаар байна. Яг л зуун дамжин дуулагддаг ардын дуу шиг.

-Та зураг, бичлэгүүд дээр үргэлж малгайтай харагддаг шүү дээ. Малгайны цуглуулга бий юү?

     -Би малгайд бол хэзээ ч мөнгө харамладаггүй. Анх 5-6 малгайтай байж байгаад тэр нь хобби болсон. Одоо барагцаагаар 130 гаруй малгайтай байх аа. 

-Сүүлийн үед репперүүд DJ-тэй хамтарч үзүүлбэр үзүүлэх нь их болжээ. Dj-тэй байх нь ямар давуу талтай байдаг юм бэ?

     -Манай уран бүтээлчдийн олонх нь ямар нэгэн зүйл дээр аяа хуулчихсан  явж байдаг.  Энэ нь дууныхаа аяыг алдах, техникийн саатал гарахад  үзүүлбэрээ үзүүлж чадахгүйд хүрэх зэрэг эрсдэл дагуулж байдаг. Харин dj-тэй байх нь илүү мэргэжлийн үзүүлбэр үзүүлэх найдвартай ар талтай болж байна гэсэн үг. Биднийг уран бүтээлчдийн хамгийн сайн хамрагч, тэднийг мэдэрдэг хамгийн торгон мэдрэмж гэж ойлгоход болно. Ер нь дэлхийн хэмжээний уран бүтээлчид DJ-гийн үнэ цэнийг мэдэрч, бүрэн төгс дуу дуугаралттай үзүүлбэр үзүүлдэг. Дэлхийн бусад оронд 2-3 цаг тасралтгүй зөвхөн DJ Set тоглуулдаг шоунууд ч бий. 

 


ГЭЗЭГ буюу Б.АНХБАЯР: DJ-г уран бүтээлчдийн сайн хамтрагч, тэднийг мэдэрдэг хамгийн торгон мэдрэмж гэж ойлгоход болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-24 19:42:37
    unaga: ulaaan xar tamhichin huur shuu ene dj gd bga hulmastai sarmachid chin bugd xar tamhichin um bnlee ter umhii uvsiiin buzartai umhii uvgun ******** bn ter diplom zardag tsendenbal gj shaagad bdg buzartai uvgun huuriin huuhed jambalsurengiin javhlan geed amai ch biluu 1 ********muutai hulgaich badarchin hulgaichiin tursun ax gd ter gol xar tamhi ni zardag hun um bnle ter ger bulereee xar tamhi zardag anuujin odtsatsral gd 2 buzar bdg gesen ternii gol dealer nbi geed bn FB dr
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-22 21:08:05
    smashka mish: shaldan bandi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-21 22:23:36
    Учки: Байж байгаа байдал нь цаанаа нэг гоё энгийн хичээл зүтгэлтэй санагддаг. Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-21 19:51:34
    DJ Bold: дүү мэдрэмжтэй ирээдүйн монгол Dj нарын залгамж халааг дүү нартаа сайн үлгэр дуурайлал болж яваарай амжилт хүндэтгэсэн ахмад DJ Boldoo DJ Boomber
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188