-Хоёулаа таны бага насны талаар яриагаа эхлүүлье. Багаасаа л хөдөлгөөнтэй, бүжиглэх дуртай хүү байв уу?
-Бага насаа Хан-Уулын 18, 19 дүгээр хороололд өнгөрөөсөн. Хөдөлгөөнтэй гэхээр хөдөлгөөнтэй биш, даруухан гэхээр даруухан биш тийм л хүү байлаа. Одоо бодоход видео тоглоом их тоглодог, түүнээсээ гадаад хэл сурчихдаг байж. Тэгэхэд “Хийморь” кабелийн телевиз гэрт тавиулж өгсөн нь аав, ээжийн маань надад оруулсан том хөрөнгө оруулалт байжээ гэж бодогддог. Англи хэлийг хичээлээс гадна бүр шимтэж зурагтнаас сурчихсан гэхэд болно. Давхар мөрөөдөхөө юу гэж мартах вэ. Хөгжим сонсоод мундаг супер од болно ухааны юм их мөрөөдөж хэвтдэг байсан. Одоогийн хүүхдүүдээр эморолт нь байх.
-Бүжиг бол хүмүүжлийн урлаг гэдэг шүү дээ. Таны амьдралд хэр хүчтэй нөлөөлсөн бэ?
-“Boomtown” хамтлаг буюу одоогийн “Фантастик продакшн”-ы залуучуудтай хамт бүжиглэдэг байсан Дээгий манай нөгөө ангид сурдаг байсан юм. Тэдний анги урлагийн наадамд үргэлж л дээгүүр байр эзэлнэ. Харин манай ангийнхан урлагийн наадамд бараг оролцдоггүй, урлаг уран сайхнаас хол хөндий байсан юм. Тэр үед тэднийг хараад би дараа жил ер нь хүч үзнэ гэж цагаахан атаархаж байсан. Тэгээд сонирхож, улайрч явсаар байгаад төгссөн дөө. Нэг сонирхсон зүйлийнхээ араас тууштай явдаг болохоор өөрийгөө урлагийн тал дээр сайн хөгжүүлж чадсан. Бүжиглэж сурахын тулд тууштай байх, сэтгэлээсээ мэрийх хэрэгтэй байдаг. Мөн өөрийгөө нээж, бусадтай харилцаж, олон хүнээр хүрээлүүлж байдаг. Тиймээс амьдралд маш олон эерэг нөлөө үзүүлсэн гэж боддог.
-Анх бүжиглэж эхлэхэд тань гэрийнхэн нь хэр дэмждэг байсан бэ?
-Ер нь багаас л аливаа зүйлийг хийх тал дээр гэрийнхэн дэмжээд байгаа нь мэдэгдэхгүй, яагаад байгаа нь мэдэгдэхгүй байсан учраас бараг "Биеэ даагаад хүссэнээ хий" гэдгийг л сургасан гэж ойлгодог. Тиймдээ ч сүрхий нөлөө үзүүлээгүй. Намайг алсаас ажиглаад л байж байсан юм шиг санагддаг. Ер нь хүүхдийнхээ сонголтод оролцохгүй, бие даасан хүн болгож өсгөнө гэдэг ирээдүйд нь хийж буй маш том хөрөнгө оруулалт л гэж боддог. Мэдээж гэр бүл гэдэг хазайх үед нь түшиж, унах үед нь босгохын тулд үргэлж дэргэд байх нь ойлгомжтой.
-Бүжгийн төрлөөр шоу, тэмцээнд оролцож байсан тухайгаасаа хуваалцаач?
-Монголд хип хоп бүжгийг хөгжүүлэхийн тулд юу хийхийг хүсдэг вэ?
-Бүжигчид аяа мэдрээд бүжиглэж байхдаа орчлонгоос тасарсан мэт тухайн зүйлдээ автсан харагддаг. Бүжиглэж байхдаа мэдэрдэг мэдрэмжийнхээ талаар яривал?
-Ер нь бүжиглэж байхад олон юм бодогддог юм. Хэн алдах бол, би алдаа гаргах вий, тухайн тавилт дээр хийгдсэн нүүрний тоглолтуудаа хэрхэн гаргах вэ гээд олон юм бий.
-Бүжигчний мэргэжил сайхан ч их хүнд гэж би боддог. Таны хувьд ямар үед бүжигчин болсондоо өөрөөрөө бахдаж байв?
-Мэдээж бэлтгэл сургуулилалт гээд л шантрах үе олон байсан байх. Тухайн үед юунаас эрч хүч, урам зориг авдаг байсан бэ?
-Би өөрийгөө бүжигчин гэж хэлүүлэх дургүй. Угаасаа биш юм чинь. Ямар ч мэргэжлийн сургууль төгсөөгүй, бусад бүжгийн төрлийг бүжиглэж чадахгүй. Энэ зүгээр хэдэн залуус тойрч зогсож байгаад л зориглоод үзэх үү гээд хийчихсэн зүйл. Тиймээс яг бүжигчин гэж цоллуулах дургүй. Харин street dancer, дэглээч найруулагч гэвэл жаахан дөхөх байх. Яг одоогоор өөрөөрөө бахдаад байх зүйл үнэндээ алга. Мэдээж 12 жилийн дотор их л зүйл хийсэн байх. Гэхдээ л дутуу байна. Бидний түүх хамт олноос эхэлсэн. Одоо ч хамт олны тухай буюу гэр бүлийн тухай, ах дүүсийн тухай яригддаг. Тиймээс тэрнээсээ л хамаг эрч хүчээ авна даа.
-Бүжигчинд оргил гэж байдаг юм болов уу. Хэрэв байдаг бол та өөрийгөө тэр оргилын хаана нь явж байна гэж боддог вэ?
Э.БАТЗОРИГ: БҮЖГИЙН УРЛАГТ ОРГИЛ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ, ХАРИН ХӨДӨЛМӨР ГЭЖ БИЙ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |