“R&N” хамтлагийн гишүүн И.Мөнх-Эрдэнэ буюу “Cbass”-ийн хувьд хөдөө өссөн хүүхэд бөгөөд бага байхаасаа аавынхаа дуулахыг сонсож өсжээ. Хөдөө хээр хонинд явахдаа айх мэдрэмжээ дарахын тулд морин дээр дуулж явсаар нэг л мэдэхэд дуу хөгжимд хайртай болсон гэсэн. Түүнийг “Universe best songs” тэмцээнд шилдэг оролцогчоор шалгарахад нь Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор дуурийн дуулаач мэргэжлээр Соёл Урлагийн Их Сургуульд суралцахыг урьж, мэргэжлийн дуучин болох суурийг нь тавьж байжээ.
Харин тус хамтлагийн ахлагч Г.Мөнх-Эрдэнэ буюу “Markyz” нь Монгол Улсын Консерваторийг хөгжимчин мэргэжлээр төгссөн. Түүнийг бага байхад гэр бүлийнхэн нь урлагийн авьяастайг нь анзаарч, хичээллүүлсээр урлагийн хүн болгожээ. Тэрбээр анхандаа урлагт дуртай байгаагүй ч яваандаа энэ салбарт дурлаж, төрсөн өдрийн бэлгэндээ дуулаачийн дугуйланд явах эрхийн бичиг өгөхийг гэр бүлийнхнээсээ хүсэж, тэнд мөн хамтлагийн гишүүн И.Мөнх-Эрдэнэ буюу “Cbass”-тай анх танилцаж байсан түүхтэй аж.
-Танай хамтлагийн нэр болон гишүүдийн тайзны нэр сонсогчдыг сонирхлыг татаж, нэг хэсэг цахим орчинд шуугиан тарьсан шүү дээ. Нэрний утга санааны талаар яриач?
-Хамтлаг байгуулах санааг хэн гаргаж, хэрхэн нэгдэж байсан бэ?
-Markyz: Бид хэд “The voice of Mongolia” тэмцээний үеэр танилцсан. Хааяа уулзахдаа "Хамтлагтай болох юм сан" гэж ярилцдаг байсан ч яг ажил хэрэг болдоггүй байлаа. Тэгээд тэмцээн дууссаны дараа Э.Ганбилэг, Б.Өсөхбаяр бид гурав ярилцаж сууж байгаад "Тус тусдаа байхаар нэгдэж, хамтдаа уран бүтээлээ хийе" гэж шийдсэн. "Баргил хоолойтой хүн хэрэгтэй юм байна" гээд би Cbass руу залгаад, "Мөөгий чи хамтлагтай болсон шүү" гээд шууд хэлсэн.
-Cbass: Би тухайн үед хамтлагтаа хэн байгааг ч мэдэхгүй "За" гээд л орсон. Markyz-ийг багаас нь мэддэг болохоор таарч тохирохгүй хүн авахгүй байх гээд итгээд л орсон доо.
-“The Voice of Mongolia” тэмцээний тайзан дээр хамтлагаараа анх удаа дуулсан шүү дээ. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Cbass:Анхны тайз учраас маш их догдлол сандралтай байсан. Одоо ч тэр дуугаа дуулахад тухайн үеийн мэдрэмж мэдрэгддэг.
-Хамтлагаа байгуулаад хамт амьдарсан гэдэг шүү дээ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Markyz: Хамтлаг гэдэг нэг сэтгэлтэй, бие биенээ ойлгодог байх нь их чухал юм билээ. Зангаа танилцаж, хэн нь ямар ааштайг мэдэхийн тулд таван сарын хугацаанд хамт амьдарсан. Ер нь хосуудын харилцаа шиг л байдаг юм билээ. Муудалцах үе, таалагдахгүй зан ааш гарах тохиолдол ч байна. Тэр болгоныг ойлгох ухаан хэрэгтэй юм билээ. Бид хамт амьдрах хугацаандаа фитнесээр хичээллэсэн. Өглөө нэгнийгээ унтаж байхад нь “Алив ээ, бос явья” гээд л татаж босгоод л явдаг байлаа. Тэгээд би аяга угаана, Cbass хогоо шүүрдэж, асгана, Э.Ганбилэг шал угаах гээд л хүн болгон хуваарилаж авсан гэрийн ажлаа хийнэ. Орой хоорондоо тоглоно, ялагдсан нь маргааш өглөөнийхөө цайг бэлтгэнэ. Ер нь бидний хамт байх хугацаа үнэхээр хөгжилтэй, дурсамжтай өнгөрдөг дөө.
-Бие даан уран бүтээл хийх, интертайментийн харьяа байх хоёрын ялгаа юу вэ?
-Markyz: Анх бид хийх бүтээе гэсэн их хүсэл, сэтгэлийн хөөрлөөрөө нэгдсэн. Тэгээд уран бүтээлээ эхлээд хаачхаа мэдэхгүй байх, санхүүгийн асуудал зэрэг асуудлууд тулгарч эхэлсэн. Бие даан уран бүтээл хийхэд чөлөөтэй, хүссэн цагтаа уран бүтээлээ туурвидаг. Харин интертаймент харьяа байхад цэгцтэй цагийн хуваарьтай, стресс багатай, санхүүгийн хувьд асуудалгүй зохицуулагддаг. Хамгийн чухал нь Б.Наранзун ахаасаа урлагаас гадна хүн байх тухай, бусдын дунд хэрхэн бие хүн байх гээд маш их зүйл сурч, хөгжиж байна.
-Дууныхаа бадагийг хэрхэн хуваарилдаг вэ?
-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?
-Монголд олон хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулахад ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Cbass: Олуулаа байна гэдэг хүчтэй, түшигтэй сайхан байдаг. Гэхдээ зарим бэрхшээл тулгардаг. Дуу клип бүтээхэд л санхүүгийн зардал өндөр гардаг. Соло уран бүтээлчийн таван клип дээр өмсөх хувцасны зардлыг бид нэгхэн клип хийхдээ зарцуулдаг. Зарим газар дуулах гээд очиход тайз, микрофон нь хүрэлцдэггүй асуудлууд гардаг. Гэхдээ бэрхшээлээс илүү боломжийг харж, үзэгчдээ хүндлэн үргэлж амьдаар дуулдаг.
-Хамтлагаараа зорьж буй ойрын болон алсын зорилго юу байна вэ?
-Markyz: Эхний ээлжинд уран бүтээлээ аль болох ойрхон зайтай цацаж, хамтлагаа олонд таниулах л зорилготой байна даа. Хаа хүрч чадах тэр хүртлээ бүхий л чадлаараа энэ бүрэлдэхүүнээрээ зүтгэхийг л хүсдэг дээ. Юу хийж бүтээхийг цаг хугацаа сонсогчдод маань харуулах биз ээ.
R&N ХАМТЛАГ:БИД САЙН БҮТЭЭЛИЙН ТӨЛӨӨ БҮХНЭЭ ЗОРИУЛАХАД БЭЛЭН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |