-Сайн байна уу. Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье?
-Сүүлийн үед уран бүтээлийн чанар дээрээ онцгой анхаарах хэрэгцээгээ бага боловч хангах, ном унших, арай өөр өнцгөөс өөрийгөө олж харах гээд битүүхэн л оршиж байна даа. Өөрийгөө голж суугаадаа баяртай байна.
-Та яагаад хөдөө амьдрах болсон юм бэ. Хотод суурин суух бодол бий юү. Энэ таны бичих, туурвих, бодохтой холбоотой юу?
-Амьдралын шаардлагаар аж төрж байна даа. Ер нь бол амьдарч чадвал аль ч газар сайхан. Хүмүүсийг уншиж судлахад, бичиж туурвисан нь тухайн хүний оршин буй газар, ахуй амьдралтай холбоотой байдаг. Тэгэхээр зарим талаараа ч тийм байж магадгүй юм.
-Та бичиж, туурвихын хажуугаар ямар ажил эрхэлдэг вэ. Эсвэл зөвхөн бичихэд л цаг хугацаагаа зарцуулж сууна уу?
-Төрмөл авьяас тэгвэл хөдөлмөрт хэрэггүй болов уу. Таны хувьд төрмөл авьяас, хөдөлмөр хоёрын аль нь бол. Хэр удаж байж бүтээл тань төрдөг вэ?
-Төрмөл ч бай, мэдээж бичихэд боловсрол, мэдлэг чадвар их хэрэгтэй. Харин бүтээл төрөх агшин цаг хугацааны хувьд харилцан адилгүй. Би бол шүлэг, яруу найргийн хэрэгцээ төдий. Төрмөл, хөдөлмөр аль нь ч биш. Зүгээр л байх ёстой нэгэн хэрэгцээ. Үндсэндээ нэг хэмжээсний аль нэгэн хэсэгт байгаагаа мэдэрч ойлгож яваа л хүн. Шүлгийн аль нэгэн эд эс хүн өөрөө мөн учраас, би мөн байж болох гэдэг өөрөөсөө асуусан асуултдаа хариулах гэж энэ чиглэлд дурлаж явна даа. Хариулж чадахгүй бол сайн бичиж чадахгүй бол мэдээж болино. Хэрвээ хожим хэн нэгний унших хэрэгцээнд бүтээл туурвил минь зүй ёсоор тооцогдвол, би жинхэнэ хэрэгцээ байсан нь гарцаагүй л дээ.
-Хэзээ та энэ асуултыг өөрөөсөө асуусан бэ. Хэзээнээс шүлэг, яруу найрагт дурлах болсон бэ гэдгээр яриагаа үргэлжлүүлье?
-Сүүлийн тав, зургаан жилийн өмнөөс л сонирхож эхэлсэн дээ. Шүлэг, яруу найраг анирдах, сонсох, унших, цаашлаад бичих хүсэл төрөхөд хамгийн ихээр нөлөөлсөн гурван зүйл надад бий. Нэгдүгээрт, багаас өдий хүртэл өссөн ахуй амьдралын замнал. Хоёрт, арван жилийн монгол хэл, уран зохиолын багш маань, гуравт, сайхан бүтээл туурвигчид.
-Тээгч сарууд” шүлгийн номоо та өнгөрсөн жил өлгийдсөн шүү дээ. Өөрийн гэсэн номтой болно гэдэг өөр мэдрэмж байх?
-Тийм ээ. Үнэхээр сайхан мэдрэмж, хүлээлт, айдас гээд олон мэдрэмж давхцдаг юм билээ.
-Таны хувьд удаан бодож, төвлөрч бичдэг үү, эсвэл тэр дор нь суугаад бичдэг үү?
-Таны шүлгийг уншаад хувь уншигчийнхаа зүгээс юмс, орчин ахуй ухааралтай холбож бичдэг юм шиг санагдсан. Хамгийн их шаналж бичсэн шүлэг танд бий юу. Хэн нэгэнд зориулсан шүлэг бол олон байх шиг байсан?
-Товчхондоо шаналж бичээгүй шүлэг ховор. Гэхдээ тэнгэрт дэвшсэн ээжийгээ алдсан өдрийг үгүйлж бичсэн хэдэн мөрт бий.
-Шаналлаас сайн бүтээл төрдөг гэдэг юм билээ. Та энэ үгтэй хэр санал нийлэх бол. Хүн шаналж байж л сайн бичих үү?
-Надад шаналах заримдаа сайхан байдаг. Өгөгдөл бүр өөр өөр байдагтай холбоотой болов уу.
-Таны шүлгийн номд, хүүхдүүддээ зориулсан шүлэг их байна уу гэж харсан. Тэднийг хараад л бичих санаа төрж байгаа болов уу. Аав, ээж, үр хүүхэд байх гэдэг зүйл бас сонин мэдрэмж шүү дээ?
-Хүүхдийн ертөнц өөрөө гайхалтай зүйл. Гэтэл хүн төрлийг ололгүй, олсон ч эсэн мэндлэх хувь заяаг зориуд ба зориуд бусаар хөнөөчихдөг хүйтэн хүн олон бийд ихээр эмзэглэж явдаг. Тийм нэг нийгмийн сэдвийг ойлгох гэдэг, угаас түүнд дасан зохицох гэдэгт ер санал нийлдэггүй хүний нэг нь би.
-Бичиж, туурвиснаар юу өгөв гэхээр зарим хүмүүс авах, өгөх ойлголтоо боль ч гэдэг. Гэхдээ би таниас юу өгөв гэж асуумаар санагдлаа?
- Шүлэг яг надад хэрэгтэй амин дэм шиг олон зүйлийг өгдөг. Хүмүүсийг хайрлахын тулд, урам өгөхийн тулд, худлын талд урвахгүйн тулд, зарим нэг хүнлэг бус зүйлд дасан зохицохгүйн тулд гээд олон зүйлийг өгдөг. Нөгөө талаар бичихэд заавал ийм энгийн байдаг шалтгаанууд ч хамаагүй байж болно л доо. Бүтээл бол яг л эхийн хэвлийд ураг бүрэлдэхтэй адил зүйл гэж боддог. Угаас хорвоо дээрх өгөгдөл нь хязгааргүй учраас, хүнтөрөлхтөн хэзээ ч тэдгээрийг бичиж дуусахгүй л дээ.
-Дараагийн номоо хэзээ гаргахаар төлөвлөж байгаа вэ?
-Өөрийгөө дараагийн ном гаргах хэмжээнд очихоор л гаргана гэж бодож байна. Юутай ч өмнөх номоосоо ядаж хэд дахин хэмжээнд очтолоо ном гаргах тухай бодлоо орхино доо.
-Таныг хамгийн их хөглөдөг энэ уран зохиол гэгч зүйл манайд хэр их хөгжиж байгаа гэж хардаг вэ?
-Уран зохиол өөрөө тухайн улс үндэстний хэлний дархлааг хамгаалж байдаг зүйл. Хүссэн хүн бүр бичнэ гэдгийн эсрэг байр суурьтай явдаг. Энэ нь уран зохиолын үнэлэмж, үнэт зүйл алдагдахад хүргэдэг. Жишээ нь Монгол хэл, уран зохиолын сурах бичиг, хүүхдийн уран зохиол ямар түвшинд байгааг ЕБС-ийн сурах бичгээр л илэрч байна шүү дээ.
-Одоо цаашид юу хийхээр зорьж байна вэ?
-Би ганцаар биш л дээ. Бид шүү дээ. Ер нь одоо бид дэлхийн олон сайн зохиолчдын бүтээлийг эх хэлээрээ уншицгааж байна. Харин тэдгээр бүтээлийн хэмжээнд хэрхэн давж бичих тухай л чухал зүйл гэж боддог. Энгийн жишээ хэлье дээ. Манай нийгэмд ч адил олон шинэ асуудал, сайн, муутайгаа өдөр шөнөгүй урган гарч байна шүү дээ. Бид уран зохиолын төлөө "Цаашид нисэж чадахгүй бол гүй. Гүйж чадахгүй бол алх. Алхаж чадахгүй бол мөлх. Ямар ч тохиолдолд урагшлах гэдэгтэй адил байвал сайхан. Би ч хувьдаа дээрх өгөгдлийн аль нэг зүйлийг байхыг хичээнэ.
***
Э.ТӨГСЖАРГАЛ: БҮТЭЭЛ БОЛ ЭХИЙН ХЭВЛИЙД УРАГ БҮРЭЛДЭХТЭЙ АДИЛ ЗҮЙЛ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |