• Өнөөдөр 2024-04-19

Яруу найрагч Э.Үнэнбатын шүлгүүд

2022-04-02,   938

Эргэлт.мн мэдээллийн сайт "Уран бүтээлчийн цаг" булангаараа зохиолч, яруу найрагчдын бүтээлийг уншигчдадаа танилцуулж буй билээ. Тиймээс уран бүтээлээ манай сайтаар дамжуулан хүргэхийг хүсвэл зурвас бичих болон 88222168 дугаарт холбогдоорой. Бид энэ удаагийн дугаартаа таны өмнө Эрдэнэт хотод оршин суудаг яруу найрагч Э.Үнэнбатын шүлгүүдийг хүргэж байна.

 
1-Мойлоод
Чамд хайртай болно гэдэг
Чаваганы яс хаглаж , Амандаа цуглуулж
Ар араас нь
Аманд чинь хийхийг – Уруул чинь хагарч
Улаан будгаар будаж - түүнийг чинь би идэж
Түүгээр охиддоо хайр урлахыг хэлнэ
 
2-Охиндоо
Удахгүй. Охиноо тэвэрч
Унаа хүлээж зогсохдоо Эргэн дурсая.
Хүйсийг чинь тааж - Хүй тасалсан цагаас
Хүүтэй болох хүслээ ор тас мартж ээ Аав нь
Уран дууч шувуун адил хэвлийдээ хэрхэн жиргэдэг тухай
Уйлж Ижий нь ярихдаа Бүүвэйн дуу сурсан 
Эзгүйд минь хүлээж, Эзгүйд амаржихдаа
Ийм амьдралд гар даардаггүйг
Инээж хэлхэд нь ААВ болов.
 
***
 
Нурах хүсэл төрөхгүй 
Нуугдахгүй, эрх үгүй , элэг үгүй
Чухам хатуу ертөнц элээж дуусхад
Чиний үс , гарт атгаастай
Эрх чөлөөтэй дурлаж явааг үзэв 
Элэг төлжих шиг , гуниг төрөв 
Хатууг чинь мэдэх ч 
Харамлах эр үгүй эм үгүй 
Нурах хүсэл төрөхгүй 
Нуугдах эр ч үгүй, эм ч үгүй.
 
***
Саврын шүд хугарчээ, Аав аа
Санаа алдах нь ээ, Ээж.
Санаа алд даа, Ээж ээ...
Санаа алдалт бүрээс тань цочих шувууд өдөө орхиод нисэг
Саврын шүдийг тэр өдөөр сольчихоод өвлийг хамтдаа угтая. 
Аавыг хүлээж,
намрыг шувуудаар аргамжих хүслээс тань болж 
Араг савар хэмхэржээ, Ээж ээ.
 
***
 
шанаа тулаад ширтэх дуртайд минь хайртай юу
шарх соривыг чинь эрж хайхдаа л тэгж удаан ширтдэг
шаналах хэрэггүй ээ 
шанаа тулаад ч хэрэггүй 
хэн хэнийхээ соривыг олж харахгүйгээс хойш 
хэрэн тэнүүчлэж , үхэн үхтлээ хэн хэнийгээ зовооё 
2
ханандаа Эднагын зургыг өлгөөд дарц шидэж шаналах 
харанхуйд гарт чинь гараа өгөх цаг хугацааны өгөөш юм 
хэсэг азнаад дахиад л тамхи асааж цаас зажиллах минь 
хэлж чадаагүй үг бичиг чадаагүй шүлэг юм 
3
Одоо явдаа 
орчлон ертөнцийн цор ганц нүгэлтэн минь 
санах л байх чамайгаа
санахдаа хаяахан халамцуу шүлэг бичиж 
түүнийгээ урж тасдаж үлдсэн хэсгийг нь чамд хаяглаж 
амьдрал утгаггүй санагдвал 
араас чинь орилж хашихарч харааж зүхэх л байх эргэж л битгий хараарай хайрт минь.
 

Яруу найрагч Э.Үнэнбатын шүлгүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-04 00:03:31
    Зочин: Үг үсгийн алдаатай утга найруулга жаахан тиймхэн бнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-03 22:58:24
    Хулан: Үзэг нь хурц Үг нь мэргэн Үргэлж мөнхийн яруу найраг ундарч байх болтугай Үнэнбат найздаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-03 13:35:06
    Цотан : Үсгийн алдаагаа сайн харж байгаад нийтлээрэй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188