УОК-ын даргын шийдвэрийн дагуу тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар Шадар сайдын Ажлын албанаас мэдээлсэн. Тэгвэл өчигдөр УОК дахин хуралдаж, хилээ тавдугаар сарын 10-наас нээх саналыг Засгийн газарт танилцуулахаар болсон байна. Хил нээхтэй холбоотойгоор ИНЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад
“Манай талаас хил нээж нислэг үйлдэхэд шаардлагатай халдвар хамгааллын дэглэм, ариутгалын зүйлсийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Гэвч манай талаас хилээ нээж, бэлтгэл ажлаа бүрэн хангасан ч бүх орон руу нислэг үйлдэх боломжгүй. Халдвар хамгаалал, ариутгалын дэглэмийг барих бэлтгэлээ хангасан, харилцан нислэгийн хуваариа төлөвлөсөн цоон тооны орон руу нислэг үйлдэнэ” гэв.
| Хилээ нээсний дараа харилцан нислэгийн хуваариа төлөвлөсөн цоон тооны орон руу нислэг үйлдэнэ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |