• Өнөөдөр 2024-05-17

ГССҮТ-д эмчлүүлж буй хүүгийн ээж П.ЖАВЗАНПАГМА: Хүүг минь бидэнтэй уулзуулж, эгчтэй нь хамт байлгаад өгөөсэй

2021-04-07,   29565

      “ГССҮТ-ийн гадаа аав минь найм хонолоо. Би сахиур нэртэй дүүгээсээ тусдаа, түгжээтэй байшинд найм хонож байна. Үхэх сэхэхийн зааг дээр байгаа дүүтэйгээ хагалгаанаас гарч ирснээс нь хойш хэдхэн минут л уулзав. Сүүлдээ эмнэлгийн хоёр ажилтанд хөөгдөж гарсан. Энд миний харснаар арваас дээш тооны хэвтрийн хэвтрийн хүн дундаа нэг асрагчтай байна. Сахиур оруулахгүй байна. Дүү минь Завхан аймгаас машинаар 1000 км зам туулж ирсэн. Эмч нар 90 хувь найдлагагүй гэхэд замдаа ганц хүндрэл өгөөгүй ирсэн юм. Эмнэлэгт ирээд 95 хувийн найдваргүй гэхэд таван хувьд нь итгээд хагалгаанд оруулсан. Ингэж л дүү минь хоёр хагалгаа даагаад гарч ирсэн. Ийнхүү тэмцэж байгаа дүүгийнхээ биеийг эргүүлж тойруулах, сэтгэлийн дэм өгөх эрхгүй сувилагчийн царай харж өндөлзөж сууна. Дүү минь “Аниа хамт байя. Би тэгээд зүгээр болно оо” гэсэн. Тэрхүү аргаа барсан гуйлт зүрхийг минь зүсэж байна. Энд ганцхан бөх байхгүй шүү дээ. Хүнд өвчтэй, сахиур нэн шаардлагатай олон хүн үхэх амьдрахын зааг дээр тарчилж байна” хэмээн нэгэн эмэгтэй өөрийн цахим хуудастаа сэтгэгдэлээ бичсэн байв. Түүний ээжтэй гар утсаар холбогдож, өвчтөний биеийн байдал ямар байгаа талаар тодрууллаа.

-Та бүхэн Завхан аймгаас хэзээ ирсэн бэ. Одоогоор хүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?

       -Гуравдугаар сарын 31-нд Улаанбаатарт ирсэн. Хүү минь  дөрөвдүгээр сарын 1-нд ГССҮТ-д хагалгаанд орсон.

Одоогоор хагалгааны дараах хүндрэлтэй байгаа. Биднийг оруулахгүй болохоор хүү минь сэтгэл санааны гүн хямралтай байх шиг байна.  Бид хол зам туулж ирээд, алтан гартай эмч нарын хүчээр хагалгаагаа амжилттай даваад байна. Харин одоо ганцхан сахиур л оруулах хэрэгтэй байна. Тэгвэл хүүгийн минь сэтгэл санаа нь тайвширч, өвчнөө бага ч болов мартах юм болов уу гэж дэмий л  бодох юм.

Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа болохоор сахиж, харах хүн оруулахгүй байгаа юм. Аав нь, хадам аавтай нь эмнэлгийн гадаа машинд чих тавин хонож байгаа. Бид эмчтэй нь уулзаж, ярьж чадахгүй байна. Би эмчтэй нь хоёр удаа утсаар ярьсан. Эгч нь эмнэлэгт тусгай өрөөнд хүлээж суугаа.

-Хүү нь ямар гэмтлийн улмаас ГССҮТ-д ирж, хагалгаанд орсон бэ?

      -Завхан аймгийн удирдлагууд гадаах талбайн сагсны цагирагуудыг хураагаад авчихсан юм билээ. Учир нь, цар тахлын үед хүүхдүүд бөөгнөрч тоглоод байхаар нь хураачихсан гэнэ лээ. Манай аймагт “Жишиг хороолол” хэмээх хороолол байдаг юм. Тэнд хүүхдүүд тоглож байна гэхээр нь найзтайгаа очсон юм байна. Тэр шийдний цагирагийг өөрийнхөө багийн шийдэнд хийе гэж дээр нь гарч байгаад уначихсан гэсэн. Би Отгон суманд охиныхоо хүүхдийг харж байсан юм. Завханыхан цагаригуудаа хураасан юм бол бүгдийг нь хураахгүй яасан юм бол гэх гомдол байна. Өөр хэнд ч, юунд ч гомдохгүй, хэн нэгэн дарга, даргын эхнэртэй барьцахгүй. Харин ч эмч нартаа маш их баярлаж байгаа. Манайх таван хүүхэдтэй. Хамгийн том нь эмч мэргэжилтэй. Удаах дүү нь цэрэгт байдаг. Ахынх нь тухай хэлсэн уйлаад л байна лээ. Цэргийн ангиасаа оргоод ирэх вий дээ гэж айх юм. Тийм болохоор цэргийнх нь даргад нь захиж хэлсэн. Дараагийн хоёр дүү нь ес, арванхоёрдугаар ангид сурдаг.

-Хүүд нь ямар эмчилгээ хийж байна вэ?

     -Эмч нар хагалгааны явцад

“Тархинд хурсан цусыг авсан. Тархины яс хугаралтай, гурван хүзүүг хооронд нь бэхэлсэн, нугас нь маш их гэмтэлтэй байна. Нугасны ус авсан. Нугасандаа маш хүнд гэмтэлтэй болохоор дөрвөн мөч нь мэдээгүй. Нугасны хальс нь цоорчихсон. Нугасанд ямар ч хагалгаа, эмчилгээ хийх боломгүй. Нугас нөхөн төлждөггүй эрхтэн. Тиймээс дөрвөн мөч нь мэдээгүй байгаа. Аажимдаа хоёр гар нь мэдээ орох байх. Харин бүсэлхийнээс доош мэдээ орохгүй шүү” гэж хэлсэн.

Бас өчигдөр “Уушгиндаа хатгаа авчихсан, хэвтэрийн хатгаатай байна” гэж эмч нь охинд хэлсэн байна лээ. Амьсгалах булчингууд нь удаан хугацаанд ажиллахгүй болохоор тийм хатгаа авдаг гэнэ. Бид хямраад дэмий л уйлах юм. Хүүгийн минь ухаан саруул, бүхнийг ойлгож байгаа.

-Эгч нь хагалгаанаас хойш дүүтэйгээ уулзсан уу. Та нарыг хэзээ хүүгээ асрах боломжтой талаар эмч нар юм хэлсэн үү?

       -Манай охин Завхан аймгийн Отгон сумын эмнэлгийн эрхлэгч. Эмч болохоор дүүтэйгээ нэг өрөөнд орчих юм бол өөрөө асарч, тойгломоор байна гээд хүлээж байгаа. ГССҮТ-ийн эмч нар уг нь "Нэг өрөөнд удахгүй оруулна" гэж хэлсэн юм билээ.

Хүү дээрээ эгчийг нь л оруулаад, хамт байлгамаар байна. Охиныг минь ганц, хоёр удаа дүү дээр нь цөөн минут оруулсан. Хүү минь “Эмнэлгээс гармаар байна” гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр тун ч хэцүү байгаа юм байна даа гэж айгаад, дэмий л уйлах юм. Заримдаа ч хагалгааны өрөөнд нь орвол бохирдчих юм болов уу гэж өөрийгөө тайтгаруулж, бодоод үймэрч  л сууна даа.

Үнэхээр л “Тэнгэр хол, газар хатуу” гэдэг шиг л байна даа. Хүүгээ тахир дутуу ч хамаагүй босгох юм сан гэж залбирч байна. Олон түмэн тусалж дэмжиж, сэтгэлийн дэм өгч байна. Олны буянд хүүгээ босоод ирэх байх гэж горьдоод л байна. Өөр хүсэх юм үнэхээр алга. Хүүг минь бидэнтэй уулзуулж, эгчтэй нь хамт байлгаад  өгөөсэй билээ.

-Коронавирусийн үед та бүхэн бас өөрсдийгөө эрсдлээс маш сайн хамгаалах хэрэгтэй шүү?

      -Эмч нар “Ковидын үед та бүхэнтэй уулзах боломжгүй байна. Тийм учраас утсаар ярихаас өөр аргагүй. Хүүгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа шүү” гэсэн. Цаг сайхан үед эмнэлгийн үүдэнд ч болтугай манаж хоноод, эмч нартай уулзаж болдог сон. Даанч халдвар тархчихаад хэцүү л байна даа. Ингэлээ гээд хөдөлж ч чадахгүй байгаа хүүгээ асарч, дэмнэх боломжгүй өдөр хоногийг өнгөрүүлж байгаадаа сэтгэл үнэхээр уймарч, хоолойгоор хоол ч давахгүй байна. 


ГССҮТ-д эмчлүүлж буй хүүгийн ээж П.ЖАВЗАНПАГМА: Хүүг минь бидэнтэй уулзуулж, эгчтэй нь хамт байлгаад өгөөсэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 24
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 11:17:52
    Жавхаа: Энэ өвчтөнд маш их сэтгэлийн дэм хөл гар нь хөдлөж болохгүй учир хоол ундаар бас тойглох эмчилгээнээс их хэрэгтэй юм билээ амин үзүүлэлтүүдийг хянахаас өөр их эмчилгээ бага байгаа даа хүнд хүн ихтэй учир тоохгүй орхидогоос өвчтөн өвчнөө даах чадвар сэтгэл гутрал нэмэгддэг тал болон эрсдэл ГСҮТ-д бас тохиолддог юм билээ шүү өвчтөн ухаан санаа эрүүл учир бүхнийг мэдээд эмнэлгээс гарий гэж ч байж болно эмч нарт найдна бас өөрөө хөдлөж чадахгүйгээс хэвтрийн хатгаа тусаж бга тийм учир асрах хүн их хэрэгтэй шүү заавал орох арга л бодох хэрэгтэй хандах газар байвал болохоос болохгүй төлөө явах хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 11:17:51
    Жавхаа: Энэ өвчтөнд маш их сэтгэлийн дэм хөл гар нь хөдлөж болохгүй учир хоол ундаар бас тойглох эмчилгээнээс их хэрэгтэй юм билээ амин үзүүлэлтүүдийг хянахаас өөр их эмчилгээ бага байгаа даа хүнд хүн ихтэй учир тоохгүй орхидогоос өвчтөн өвчнөө даах чадвар сэтгэл гутрал нэмэгддэг тал болон эрсдэл ГСҮТ-д бас тохиолддог юм билээ шүү өвчтөн ухаан санаа эрүүл учир бүхнийг мэдээд эмнэлгээс гарий гэж ч байж болно эмч нарт найдна бас өөрөө хөдлөж чадахгүйгээс хэвтрийн хатгаа тусаж бга тийм учир асрах хүн их хэрэгтэй шүү заавал орох арга л бодох хэрэгтэй хандах газар байвал болохоос болохгүй төлөө явах хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-10 08:57:31
    zochin: gemtliin emch nar mundag shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-10 06:31:15
    Tt: Seheend ga hvniig yaj sahiurtai ni tsug bailgahiim bol doo.Emch hvn bol medej l baimaar yum daa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-10 05:48:27
    Зочин: Хэзээнээсээ сэхээнд аль ч эмнэлэгт сахиур оруулдаггүй юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-09 13:59:18
    ЗӨГИЙ : Халдвартын эмнэлгийн улаан бүсрүү ороод гарч байхад ГССҮТ яагаад болохгүй гэж, Амарсайханд хандаад үз. Талбай дээр мэдээлэл хий.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-09 13:59:07
    ЗӨГИЙ : Халдвартын эмнэлгийн улаан бүсрүү ороод гарч байхад ГССҮТ яагаад болохгүй гэж, Амарсайханд хандаад үз. Талбай дээр мэдээлэл хий.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-09 12:41:00
    Zochin: Altan gartai emch nar bosgood irdeg yum bna lee, minii duu mash hund gemteltei uhaangui emnelegt ochood yah ni medegdehgui hetsuu bhad emch nar bosgoson, ter ued mash hund bsan, ah duu nar ni setgeliin tenheetei baih heregtei yum bilee shuu, zaluu hun bosnoo, bitgii aigaarai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-09 11:19:02
    Irgen: Evii evii.Edgeesei dee.Hund gai zovlon yamar helj ereh bishdee.Setgeliin tenheetei bgaad etgej baival hul deeree yavdag gsn.Huuhduud togloh ch gazargui yah gej er n shiid avaad bdg yum.Yadiin 5aas doosh huuhed bol togloj l baig l dee.Agaar salhind garaad.Estoi 1 erguu shiidver gargadag uls shuu.Uursduu bolohoor olnooroo tsuglaadl embeleg tusgaarlah bairnaasaa uursduu aldchaad ard tumeng buruutgaj horij tsagdaad
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-09 07:51:32
    аа: Эмчилгээ үйлчилгээ нь хэвийн явагдаад байна Сэхээнд сахиур оруулдаггүй юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-09 07:43:34
    bi: iim hund surtalaa bolichihvol yadii biyenee zovooj kaip avdag u bid
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 23:29:05
    zochin: pcr uguuleed oruulchihsj bolmoor yum
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 23:29:05
    zochin: pcr uguuleed oruulchihsj bolmoor yum
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 23:23:50
    Zochin: Гэмтэлийн эмч нар алтан гартай мундаг шүү би 2018 онд машинд мөргүүлээд энэ эмнэлэгт 1сар гаран хэвтсэн 2 удаа хагалгаанд орсон намайг босно гэхдээ тэрэгэнцэртэй явдаг болно гэж билээ одоо би босоод 2 хөлөөрөө явж байна асар их сэтгэлийн тэнхээтэй байгаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 22:47:38
    зочин: хурдан эдгээд эгч,ээж, аавтайгаа уулзаасай.энэ муухай цар тахалаас болж хэцүү юм аа сахиур оруулахгүй.энд шийд хулгай хийж байгаад унасан байна гэж бичээд байгаа хүмүүс ямар муухай юм бэ хүүхдүүд гэнэн ш дээ ингэнэ гэж яаж бодохов дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 22:17:28
    Ego: Яах гэж хүний газрын юмыг хулгай хийх гэж дураараа оролдсон юм дээ. Хулгай хар мөртэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 19:16:33
    Зочин: Хэцүү газар шүү.Хаанаасаа хаалгач нь гэдэг шиг асрагч сувилагчид,хүлээн авахынхан гээд бүгд л загнасан хүмүүс бдаг.Хагалгаа хийлгэсэн эмчээсээ зөвлөгөө авъя гэхээр дуудаад уулз гэнэ.Юу гэж завгүй хүн дуудахаар гарч ирэх билээ.Утсаар зөвлөгөө авъя гэхээр дугаарыг нь ч өгөхгүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 19:15:13
    Зочин: Хэцүү газар шүү.Хаанаасаа хаалгач нь гэдэг шиг асрагч сувилагчид,хүлээн авахынхан гээд бүгд л загнасан хүмүүс бдаг.Хагалгаа хийлгэсэн эмчээсээ зөвлөгөө авъя гэхээр дуудаад уулз гэнэ.Юу гэж завгүй хүн дуудахаар гарч ирэх билээ.Утсаар зөвлөгөө авъя гэхээр дугаарыг нь ч өгөхгүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 17:26:06
    иргэн: ямар хэцүү юм бэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 11:40:29
    Зочин: Энэ короно гайгаас болж хичнээн хүн төрөл садантайгаа уулзаж чадахгүй хорвоогоос хальж, хичнээн хүн шаардлагатай аппарат эм тариагаа хүлээсээр хорвоог орхиж бна даа. Дүү маань зүрхний хагалгаанд орох гэж аппаратаа хүлээж бгаад өнгөрсөндөө. Хэрвээ энэ гайт өвчин бгаагүйсэн бол аппарат нь цагтаа ирж дүү маань амьд сэрүүн биднийхээ дунд инээд алдаад бж бх бсан. Даанч харамсмаар
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 09:18:07
    Jaahan bolgoomjtoi bas hariutslagtai baimaar: ter shiidni tsagiragiig uurihu oir shiidend awiachij hiiye gej baigaad unsan gejiin .. karma l haragdaj bndoo, hulgailah gej baigad untsan l yum bnsht
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 00:59:29
    Eruul bolooroi: Hetsuu l yum daa gehdee erchimt emchilgeenii tasagt sahiur oruuldaggui biz de oruuldiimuu. Oruuldag bol oruulchaasai da. Minii sanahaar erchimted bol oruuldgui suwilagch l bdag sanagdhiin
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 13:59:01
    иргэн: Үнэхээр хэцүү юм даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 09:33:31
    Uujgii: Yaasanch hetsuu yumdee uneheer hund huntei bol ar gerees ni neg hun bol hamt bailgamaar l bdg yum bilee erchimdiin uruund sahiur baij bolohgui gj bga ni uneheer hetsuu uhaan sanaa ni tsoo eruul hun ar gereesee suuliin amisgalaaa tawitalaa bultiitlee hardag yum bileedee iim aihtar zowlong medreh uneheer aimshigtai uuriin uhaantai amisgaltai baih ued ni uul ni uulzuulj l baimaar bdg yum bilee yadaj gomdolgui shuu dee
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188