• Өнөөдөр 2024-05-04

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, есөн хүнийг тусгаарлажээ

2021-03-29,   883

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний хариу эерэг гарчээ. Энэ талаар тус сумын Онцгой комиссын Байгаль орчны байцаагч Б.Хүрэлбаатараас тодрууллаа. Тэрбээр

“Сумын иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад малчин М-ын шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнтэй холбоотойгоор М-ын ойрын болон дам хавьтал болсон есөн хүнийг тусгаарлалтад аваад байна. Хавьтал болсон есөн хүний дотор эмнэлгийн асрагч, сувилагч нар багтаж байгаа юм. Өчигдөр 18:30 цагт сумын Онцгой комисс хуралдаж, өчигдөр оройн 20:00 цагаас эхлэн сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Мөн архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг борлуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглож, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, цайны газар, ресторан, спорт заалны үйл ажиллагааг хязгаарласан. Сум дотор аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг өглөө 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл болгосон” гэв.

 


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, есөн хүнийг тусгаарлажээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188