• Өнөөдөр 2024-05-04

Булган аймгийн Сэлэнгэ суманд коронавирусийн 14 сэжигтэй тохиолдол илэрчээ

2021-03-26,   4375

Булган аймгийн Сэлэнгэ суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Илэрсэн сэжигтэй тохиолдол нь тус сумын цэцэрлэгийн туслах багш бөгөөд хариу нь эерэг гарах хүртэл хүүхдүүдэд багшилж байсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.

Бид энэ талаар тус сумын Засаг дарга Б.Ууганбаяртай холбогдож, тодруулахад

“Иргэдээс коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг хүний хариу нь эерэг гарсан. Эерэг гарсан нэг хүний 58 хавьтлаас мөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 13 хүний хариу эерэг гарч, шинжилгээний хариуг Эрдэнэт хот руу явуулаад байна. Одоогоор сум доторх хөдөлгөөнийг хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Булган аймгийн Онцгой комисс хуралдаж, маргааш өглөөний 10:00 цагт аймгийн төвөөс нэмэлт хүчээр ажиллах баг ирнэ” гэлээ.

 


Булган аймгийн Сэлэнгэ суманд коронавирусийн 14 сэжигтэй тохиолдол илэрчээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188