• Өнөөдөр 2024-05-04

"Богд уулын оройд бурхан залах юм гэнэ лээ. Нэлээд аж ахуйн нэгж 3-4 газрын зөвшөөрөл авсан"

2021-03-24,   875

Дархан цаазат богд уулын орой хэсэгт экскаватораар газар ухаж байна гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уулын орчимд газр ухаж байгаа гүйцэтгэгч компанийн ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр Богд Хан уулын Дархан цаазат хамгаалалтын байгаль хамгаалагчаас уг бүтээн байгуулалтын талаар тодрууллаа.

-Богд уул орчимд бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхээр газрыг нь ухаж эхэлжээ. Ямар компани юу хийх гэж байгаа юм бэ?

-"Лувсанданзанравжаа сан" гэх академиас хийж байгаа бүтээн байгуулалт буюу Богд уулын оройд бурхан залах төсөл юм гэсэн. Уг төслийн зарим бичиг баримт бүрдээгүй байгаа. "Биднийг замаа засаж бай гэсэн" гэж ажилтнууд нь хэлсэн. Одоогоор захиалагч компани ажлаа түр зогсоогоод байна. Богд уулын оройд байгаа экскаваторын жолоочид нь байхгүй байна. Саяхан эрх бүхий хүмүүс залгаад машинаа ирж ав гэнэ лээ.

-Богд уул бол дархан цаазат газар шүү дээ. Энэ ууланд бүтээн байгуулалт хийх зөвшөөрлийг хаанаас олгосон бэ?

-Энэ бүтээн байгуулалтын зөвшөөрөл 2007-2008 оны үед олгосон. Ингээд өнгөрсөн долоо хоногоос техникүүд гарч ирээд, үйл ажиллагаагаа эхлүүлээд байж байна. Үүнд олон иргэд шүүмжлэлтэй хандаж, холбогдох байгууллагуудад хандсаны улмаас үйл ажиллагаа нь түр зогсоод байна.

-Энэ бүтээн байгуулалт хэчнээн га талбайг хамрах вэ?

-Би тэрийг сайн мэдэхгүй. Нэлээн хэдэн аж ахуйн нэгж байгууллага газрын зөвшөөрөл авсан байгаа. Мөн нэмэлтээр 3-4 газар аж ахуйн нэгжүүдэд олгогдсон.

МХЕГ-ЫН УЛСЫН БАЙЦААГЧ: Захиалагч компанийн бичиг баримтуудтай танилцсаны дараа арга хэмжээ авна

-Богд уулын оройд бүтээн байгуулалт хийх гэж байгаа талаарх мэдээллийг хэзээ авч, хяналт шалгалтаа хэдийд эхлүүлсэн бэ?

-Өнөөдөр иргэний гомдол ирүүлсэн тул шуурхай баг Богд ууланд ирээд байна. Одоогоор энэ бүтээн байгуулалтын үйл ажиллагаа зогссон байгаа. Захиалагч болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдийг дуудаж, хяналт шалгалтын ажил хийнэ.

-МХЕГ-аас захиалагч болон гүйцэтгэгч компанид хариуцлагын ямар арга хэмжээ авах вэ?

-Бичиг баримтуудыг хянан шалгасны дараа арга хэмжээ авна. Мөн Богд уулын дархан цаазат газрын захиргаатай уулзсаны дараа шийдвэрлэнэ.


"Богд уулын оройд бурхан залах юм гэнэ лээ. Нэлээд аж ахуйн нэгж 3-4 газрын зөвшөөрөл авсан"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188