• Өнөөдөр 2024-05-04

Б.МӨНХТУУЛ: НӨАТ-ын супер азтан яагаад тодордоггүй вэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй

2021-03-22,   1299

НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр буюу гуравдугаар сарын 21-нд явагдсан. Энэ удаагийн тохирлоор 1.5 сая төгрөгийн 16, гурван сая төгрөгийн нэг азтан тодорсон. Харин супер шагналын эзэн болох 40 сая төгрөгийн азтан тодроогүй юм. Ганц энэ удаа ч бус он гарсаар гурван сар дараалан супер шагналын эзэн тодорсонгүй. Журмаараа тухайн сард супер азтан тодроогүй бол дараа сарын супер шагналын мөнгөн дүнд 10 сая төгрөг нэмж, сугалуулдаг. Харин гурван сар дарааллан буюу бүтэн нэг улиралд супер шагналын эзэн тодроогүй тохиолдолд удаах улирлын тохирлын шагналын санг 20 сая төгрөг болгодог байна. Хэдэн зуун мянган сугалаан дундаас гурван сар дараалан супер азтан тодрохгүй байгааг иргэд ямар нэг хөндлөнгийн оролцоо байж болзошгүй гэж хардаж байгаа. Иймд супер азтан тодроогүй тохиолдолд шагналын сан буюу иргэдийн татварын орлогыг хэрхдэг талаар болон яагаад супер азтан тодрохгүй байгааг Татварын ерөнхий газрын НӨАТ-ын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтуулаас тодрууллаа.

-Энэ удаагийн НӨАТ-ын сугалааны тохирлоор супер шагналын эзэн болон 40 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Ер нь сүүлийн гурван сар дараалан тодроогүй. Энэ мэт супер азтан тодроогүй тохиолдол иргэдийн татварын мөнгө болох шагналын сан хаашаа ордог талаар олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Төсөвтөө буцаад л орно шүү дээ. Хонжвор таарсан сугалааны тохирлын дүнгээр нэхэмжлэх гаргаж, төсвөөс авдаг. Харин хонжвор таараагүй бол тухайн шагнал төсөвтөө үлддэг. Хэрэв гурван сар дараалан супер шагналын эзэн тодрохгүй бол дөрөв дэх сараас нь шагналын мөнгөн дүнг 20 сая төгрөгөөс эхлэн сугалуулна. Тухайн улиралд супер азтан тодроогүй буюу гурван сарын шагнал иргэдэд олгогдохгүйгээр төсөвтөө үлдэнэ. Түүнээс биш иргэдэд олгоно гээд шууд гаргаад авчихдаг мөнгө биш.

Таарсан тохирлын мөнгөн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэх гаргаж, зарцуулалт хийгддэг. Үлдсэн нь төсвийнхөө дансанд байж л байна. Супер шагналын 40 сая төгрөг гэдэг зүгээр л журман дээр бичсэн тоо. Түүнийг олго гээд гаргачихсан мөнгө биш. Төрийн сан бол улсын данс. Түүнд татвар төлөгчдийн мөнгө орно гэсэн үг.

-Супер шагналын эзэн удаа дараа тодорсонгүй. Үүний шалтгаан нь юу юм бэ?

-Бөмбөлөг үлээгээд найман орон тоо гарч ирж байгаа. Хэрэв бөмбөлөг үлээгээд гарч ирэхгүй бол судер азтан тодрохгүй шүү дээ. Яагаад гэдгийг би ч хэлж мэдэхгүй. Тухайн азтан таарсан сугалааны дугаарыг бүртгүүлээгүй байна гэсэн үг. Зурагтаар шууд нэвтрүүлгээр сугалааны тохирол явагддаг. Бөмбөлөг үлээж байгааг иргэд хардаг, үздэг. Супер азтан яагаад тодордоггүй вэ гэдгийг ямар ч хүн хэлж мэдэхгүй.


Б.МӨНХТУУЛ: НӨАТ-ын супер азтан яагаад тодордоггүй вэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-23 16:46:16
    Uunaa uka: Shaal hudalaaa yarij bna 20n huviin butsaaj ogvol zugeer bna bi 3n jil tololoo 1ch togrog hojij uzeegui l bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-23 16:45:09
    Uunaa uka: Shaal hudalaaa yarij bna 20n huviin butsaaj ogvol zugeer bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-22 22:33:32
    зочин: Энэ НӨАТ-ын сугалаанд 10000 төгрөг ч гэсэн хожиж үзэх юмсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-22 19:11:50
    Zochin: AAN ilgeegeegvi bna gd bgaag hna handah we
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-22 18:34:25
    tungalagtamir: ochnoon olon suglanaas todorch garahgvi bn gej baihuu irged suglaag luibar gej hardag bolson
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188