• Өнөөдөр 2024-05-17

Заамар суманд 24 хүнийг тусгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаажээ

2021-03-16,   877

       Төв аймгийн Заамар суманд байрлах “Бүрдэл майнинг” ХХК-ийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ. Үүнтэй холбоотойгоор Заамар суманд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Энэ талаар Төв аймгийн Заамар сумын Засаг даргын орлогч Н.Ичинхорлоогоос тодрууллаа. Тэрбээр

“Бүрдэл майнинг” ХХК-ийн нэг ажилтан Улаанбаатар хот руу зорчихоор коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь нийслэлд очсон үед нь гарч, коронавирусээр өвчилсөн болох нь батлагдсан. Тухайн иргэнтэй дам хавьтал болсон 24 хүн манай суманд байна. Иймд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Мөн эдгээр 24 иргэнийг гэрийн тусгаарлалтад ажиглаж байна. Тэдний өчигдөр өгсөн коронавирусийн шинжилгээний хариу өнөөдөр бүгд сөрөг гарсан. Халдвар хамгааллын журмын дагуу энэ сарын 20-нд дахин коронавирусийн шинжилгээ авна” гэлээ.


Заамар суманд 24 хүнийг тусгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188