• Өнөөдөр 2024-05-17

Автотээврийн үндэсний төв: Өнөөдөр хот хоорондын зорчигч тээвэр ямар ч бэрхшээлгүйгээр зорчиж байна

2021-03-14,   2039

Өнөөдөр зорчих хот хоорондын зорчигч тээвэр ямар ч бэрхшээлгүйгээр зорчиж байна

       УОК-ын шийдвэрийн дагуу маргаашнаас буюу гуравдугаар сарын 15-ны даваа гарагаас 14 хугацаатайгаар хот хоорондын зорчигч тээвэр болон зарим үзвэр, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Үүнтэй холбоотойгоор хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орсон эсэх талаар Автотээврийн үндэсний төвийн лавлах үйлчилгээний ажилтнаас тодрууллаа. Тэрбээр

“Өнөөдөр зорчих хот хоорондын зорчигч тээвэр ямар ч бэрхшээлгүйгээр зорчиж байна. Харин маргааш зорчих байсан зарим хот хоорондын зорчигч тээврийн цаг хуваарийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу нааш татаж, өнөөдөр зорчуулж байгаа” гэлээ.

Маргааш буюу гуравдугаар сарын 14-ний даваа гарагт Сэлэнгэ аймаг руу зорчих автобус өнөөдөр 17:00 цагаас Сэлэнгэ аймаг руу хөдөлнө

       Харин орон нутаг руу зорчих зорчигч тээврийн хуваарь болон өөрчлөлт, цагийн хуваарийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

-Архангай аймаг руу хот хоорондын зорчигч тээвэр зорчихгүй,

-Баян-Өлгий аймаг руу өнөөдөр 13:00 цагаас хот хоорондын зорчигч тээвэр зорчино,

-Баянхонгор аймаг руу өнөөдөр 18:00 цагаас хот хоорондын зорчигч тээвэр зорчино,

-Булган аймаг руу хот хоорондын зорчигч тээвэр зорчихгүй,

-Говь-Алтай аймаг руу хот хоорондын зорчигч тээвэр зорчихгүй,

-Говьсүмбэр аймаг руу өнөөдөр 13:00 цагаас хот хоорондын зорчигч тээвэр зорчино,

-Дархан-Уул аймаг руу өнөөдөр 18:00 цагаас хот хоорондын зорчигч тээвэр зорчино,

-Дорноговь аймаг руу өнөөдөр 13:00 цагаас хот хоорондын зорчигч тээвэр зорчино,

-Дорнод аймаг руу хот хоорондын зорчигч тээвэр зорчихгүй,

-Дундговь аймаг руу хот хоорондын зорчигч тээвэр зорчихгүй,

-Завхан аймаг руу хот хоорондын зорчигч тээвэр зорчихгүй,

-Өмнөговь аймаг руу хот хоорондын зорчигч тээвэр зорчихгүй,

-Орхон аймаг руу маргааш хот хоорондын гурван зорчигч тээвэр зорчих хуваарьтай,

-Сүхбаатар аймаг руу хот хоорондын зорчигч тээвэр зорчихгүй,

-Сэлэнгэ аймаг руу маргааш хөдлөх байсан хот хоорондын нийтийн тээвэр өнөөдөр 17:00 цагаас зорчино,

-Төв аймаг руу хот хоорондын зорчигч тээвэр зорчихгүй,

-Увс аймаг руу өнөөдөр 17:00 цагаас хот хоорондын зорчигч тээвэр зорчино,

-Хөвсгөл аймаг руу маргааш хот хоорондын дөрвөн зорчигч тээвэр зорчих хуваарьтай,

-Ховд аймаг руу өнөөдөр 13:00 цагаас хот хоорондын зорчигч тээвэр зорчино,

Хэнтий аймаг руу хот хоорондын зорчигч тээвэр зорчихгүй.


Автотээврийн үндэсний төв: Өнөөдөр хот хоорондын зорчигч тээвэр ямар ч бэрхшээлгүйгээр зорчиж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-17 02:00:20
    Болор: Хот хоорондын автобусны хурдыг хянах байршил тогтоох ямар систем нэвтэрсэн бэ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188