• Өнөөдөр 2024-04-19

Б.БААТАРХҮҮ: “Аавыгаа зарна” гэсэн нь киноны зар байж магадгүй

2021-03-02,   1019

     “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна” гэсэн зар “Шуурхай зар” сонины гуравдугаар сарын 1-ний дугаарт нийтлэгдсэн. Энэ нь хүний эрх зөрчсөн, хүн худалдаалах гэмт хэрэгтэй байж болзошгүй хэмээн олон нийт шүүмжилж буй.

       Тэгвэл уг зарыг тавьсан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад

“Зартай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. “Аавыгаа зарна” гэсэн нь киноны зар байж магадгүй. Хэдий зар сурталчилгаа байсан ч тухайн зарын агуулга нь Зар сурталчилгааны тухай хууль зөрчих болно. Хуулийн ямар заалт зөрчсөн эсэхийг шалгаж байгаа байцаагч тогтооно”

хэмээсэн юм.

 


Б.БААТАРХҮҮ: “Аавыгаа зарна” гэсэн нь киноны зар байж магадгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188