• Өнөөдөр 2024-05-17

“ДЦС-3” ТӨХК-ийн дарга Ч.ЧИНБАТ: Хоёр өдөр хэдхэн минут л Туул руу бохир усаа хаясан байна лээ

2021-02-17,   922

Туул гол руу бохир цутгаснаас болж адуу хордож үхсэн талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хоёрдугаар сарын 17-нд буюу өнөөдөр газар дээр нь очиж, хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “ДЦС-3” ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж, устгалын арга хэмжээ авчээ.

Энэ талаар “ДЦС-3” ТӨХК-ийн дарга Ч.Чинбатаас тодруулахад “Зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсэн санд үнсийг хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станц руу шахаж дахин ашигладаг. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсэж, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарийн шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг хоёр өдөр 20-30 минут л хаясан байна лээ. Би энэ талаар мэдээгүй байсан юм. Хүмүүс олон нийтийн сүлжээнд бичлэг байршуулсантай холбоотойгоор шалгалт хийж байж мэдлээ. Хамгийн доод талын цэгээс тэр бүр мэдээлэл ирэхгүй учраас мэдэх боломжгүй. Харин энэ асуудлыг хариуцаж байсан ажилтнууд Туул голын далан руу хаяж байгаа гэдгээ мэдэж байсан. Ажил эхлэхээр хариуцлага алдсан ажилтнуудад хариуцлага тооцно. Буруугаа хүлээж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй байх талаас нь ажиллана” гэлээ.  

 


“ДЦС-3” ТӨХК-ийн дарга Ч.ЧИНБАТ: Хоёр өдөр хэдхэн минут л Туул руу бохир усаа хаясан байна лээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 17:59:10
    Иргэн: Ажлаа мэддэггүй дарга гуай зайл!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188