• Өнөөдөр 2024-05-17

Б.БААТАРХҮҮ: Мөрийтэй тоглоом ажиллуулж байсан объект Б.Бат-Амгалан хурандаатай холбоогүй

2021-01-25,   1145

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Амгалан мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан гэх мэдээлэл гараад буй. Энэ болон сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаад байгаа хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Амгалан мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан гэх хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн баасан гарагт Paparazzi.mn сайтад Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Амгалан хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байгаад баригдсан тухай мэдээлэл гарсан. Тэр даруй холбогдох цагдаагийн байгууллага үйл ажиллагааны журмын дагуу шалгалт явууллаа. Амралтын өдрүүдээр холбогдох баримтыг судалж үзээд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан объект нь хурандаа Б.Бат-Амгалантай ямар нэгэн холбогдолгүй болох нь тогтоогдсон. Тус байршил нь өөр хүний нэр дээр, эзэмшилд байдгийг цагдаагийн байгууллагаас тогтоогоод байна.

-Цагдаагийн байгууллагын алба хаагч хэрэгт холбогдсон тохиолдолд явуулдаг дотоод хяналт, шалгалтын дүн хэд хоногийн дараа гардаг вэ?

-14 хоногийн хугацаанд шалгалтын ажиллагаа явуулаад, дүгнэлтээ ЦЕГ-т танилцуулдаг. ЦЕГ-ын удирдлага зөвлөлийн хурлаар тухайн асуудлыг хэлэлцүүлдэг юм. Хэрвээ үнэхээр хууль зөрчсөн байх юм бол холбогдох нэгж рүү шилжүүлдэг. Ёс зүйн алдаа, дутагдалтай асуудал байх юм бол хуулийн дагуу сахилгын хариуцлага хүлээлгэдэг.

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоомын газрын талаарх мэдээллийг олж аван, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үйл ажиллагааг нь таслан зогсоосон. Энэ асуудалд Б.Бат-Амгалан хурандаагийн нэр яагаад холбогдсон тухай бид мэдэхгүй. Харин гэр бүлийнх нь хамаатны объект мөрийтэй тоглоом ажиллуулж байсан газартай ойролцоо байдаг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ энэ нь Б.Бат-Амгалан даргын нэр дээр бус, өөр хүний эзэмшлийнх байгаа. Иймд иргэд үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Архи согтууруулах ундааны зүйл худалдаалдаг баар, рестораны эздүүд нь цагдаагийн байгууллагын хүн байдаг гэх мэдээллүүд их гардаг. Энэ төрлийн төрлийн тохиолдлууд илэрч байсан уу. Хэрэв тийм бол хариуцлага тооцож байсан уу?

-Ийм мэдээллүүдээ цагдаагийн байгууллагад яаралтай өгч, шалгуулж байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн хүнд суртал, бусад зүйлтэй холбоотой мэдээллийг 126 тусгай дугаарт мэдээлж байх үүрэгтэй. Энэ тусгай дугаарын утас 24 цагаар ажилладаг. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн сахилга, хариуцлагатай холбоотой мэдээллийг хүргэх болно.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр бүлийн маргааны улмаас эхнэрийнхээ амь насыг хөнөөгөөд, ой нэг сартай хүүхдээ дэргэд нь үлдээсэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

 -Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орон сууцанд гал гарч байна гэх дуудлага бүртгэгдэж, 25 настай эмэгтэй Ж гэгч нь нас барсан байдалтай олдсон. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулжж байгаа учир прокурорын зөвшөөрөлтэйгээр олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэм буруугийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэнэ.

-Төв талбай дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж байна. Хугацаандаа амжиж өлсгөлөнгөө зогсоохгүй бол хүчээр буулгана гэдгийг ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн. Энэ талаар тодорххой мэдээлэл өгөхгүй юү?

-Хугацаа гэж зүйл байхгүй болов уу. УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбай дээр өлсгөлөн зарлаж байгаатай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журам, “Ковид-19” халдварын үед жагсаал, цуглаан хийхийг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулан хууль бус үйл ажиллагаагаа зогсоох талаар албан мэдэгдэл хүргүүлсэн.


Б.БААТАРХҮҮ: Мөрийтэй тоглоом ажиллуулж байсан объект Б.Бат-Амгалан хурандаатай холбоогүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-26 00:16:42
    Зочин: Цагдаа нар биенээ хамгаалах нь бичигдээгүй хууль юмдаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-25 14:55:35
    Зо чин: Цагдаагийн хурандаа нар нэр холбогдсон нь но-той шүү.Ямар нэг оролцоо хууль бус юм байж л байгаа.Мөрдөс зүүдэг албан хаагчдын дотор хамгийн чинээлэг нь цагдаагийнхан байдгийг бүгд мэднэ дээ. Адилхан цалин хангамжтай төрийн тусгай хаагчид шүү дээ. Муу нэрт Элбэгдорж нэгэн удаа цагдаагийн чинээлэг хурандаа нар гэж байсан нь үнэн шүү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188