Нийслэл Улаанбаатар хотын нэрийг солих асуудал цахим сүлжээнд идэвхтэй яригдаж эхэллээ. Иргэдийн дунд “Коммунист нэр” гэгддэг Улаанбаатар хотын нэр солих асуудлыг цахим сүлжээнд олон хүн дэмжсэн байр сууриа илэрхийлж байна. Нөгөөтээгүүр зарим иргэн “Хотын нэр солилоо гээд өөрчлөлт гарахгүй. Харин хий дэмий цаас үрсэн ажил гарна” гэж байгаа юм. Цахим сүлжээнд иргэдийг талцуулсан нөхцөл байдал үүсгээд байгаа Улаанбаатар хотын нэрийг солих эсэх талаар НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Сугар тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын нэрийг солино гэдэг нь худал мэдээлэл. Цахим сүлжээнд “Улаанбаатар хотын нэрийг солино” гэж иргэдийн бичсэн таамагт нэг мэдээллийн сайт түүхчээс ярилцлага авч, хотын нэрийг солихын тулд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж оруулсан. Харин нийслэлийн нэрийг солих асуудал албан хэмжээнд яригдаагүй” гэсэн юм.
Н.СУГАР: УЛААНБААТАР ХОТЫН НЭРИЙГ СОЛИНО ГЭДЭГ НЬ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |