• Өнөөдөр 2024-05-20

Дуучин Д.Дэмбэрэлнямбууг ах, дүү нарын 11 хүнтэй хамт тусгаарлалаа

2020-11-11,   4680

       Алтанбулаг боомтоор орж ирээд 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусийн халдвар илрээд байгаа. Одоогоор тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаад буй. Мөн тэдэнтэй ойрын хавьталд орсон 24 хүнээс шинжилгээ авч, явсан замын маршрутыг нь гаргаж, ойрын зайнд байсан хүмүүсийг нь илрүүлэх ажил үргэлжилж байна. Албаныхан коронавирусийн халдвартай иргэний маршрутыг гаргахад тэрбээр тусгаарлалтаас гарснаасаа хоёр хоногийн дараа “Улаанбаатар палас”-т болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хар нүдэн” тоглолтыг эхнэр, дүүгийнхээ хамт үзсэн байдаг. Тоглолтын дараа эхнэрийнхээ хамт дуучин Д.Дэмбэрэлнямбуу болон түүний ах дүү нартай зургаа татуулжээ.

      Энэ талаар тус дуучны ахтай холбогдож тодруулахад “Манай гэрийн 11 хүнийг хяналтад байлгах шаардлагатай гэж үзээд ХӨСҮТ рүү яг одоо авч явж байна. Энд дөрвөн хүүхэд, долоон том хүн байна. Тоглолт үзэхээр Увс аймгийн Тэс сумаас гурван хүүхэд, нэг том хүн л ирсэн. Тэд бүгд нутаг руугаа буцаж чадаагүй байсан бөгөөд бидэнтэй хамт тусгаарлагдахаар явж байна. Халдвар илэрсэн жолоочтой Дэмбэрэлнямбуу зургаа авахуулсан нь үнэн. Бидний биед илэрсэн шинж тэмдэг одоогийн байдлаар байхгүй. Дэмбэрэлнямбуу одоо бидэнтэй хамт явж байна, тусгаарлагдахаар" гэлээ. 

 

 


Дуучин Д.Дэмбэрэлнямбууг ах, дүү нарын 11 хүнтэй хамт тусгаарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-11 23:26:33
    Zochin: Ymar duuchin be naadah chin
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-11 23:26:32
    Zochin: Ymar duuchin be naadah chin
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-11 21:39:11
    Irgen: Uhamsar muutai bna daa. Ersdeltei gazraas garch irchaad. Haramsaltai.....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-11 21:38:50
    Irgen: Uhamsar muutai bna daa. Ersdeltei gazraas garch irchaad. Haramsaltai.....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-11 21:22:03
    Zochin: Tiim ersdeltei qazaraas qarchihAd toqlolt uzej baidaq uhaan muutai amitan uls ornii amqalan taivan baidal aldaqduulaad
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-11 15:19:17
    Зочин: Гэрийн нөхцөлд 14 хоногийн хорио хэвээрээ биз дээ. Малаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-11 13:30:00
    111111: Har gai we
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-11 13:24:58
    N.Batchimeg: Ugui odo teghes yhv de hund gai bolj bhin gerte hol horiogo urgljlulchihgui danch yabv da busadda nigemde gai tuitgertatlad hariutslagagui b daa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188