• Өнөөдөр 2024-05-06

САМАР КГ НЬ 10-17 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

2022-09-12,   1239

                        Дулааны улиралд нийслэлийн гудамж, талбайд ил задгай жимс, хүнсний ногоо, хушны самар худалдаалах нь түгээмэл. Өмнө нь захуудын ойролцоо зардаг байсан бол одоо автобусны буудал, гудамжны өнцөг бүрд худалддаг болсон гэхэд хилсдэхгүй. Жимс, хүнсний ногооны хадгалалтын горим, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг мэргэжлийн байгууллагууд иргэдэд анхааруулсаар байдаг ч бид хэрэглэсээр ирсэн нь нууц биш. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 6.3.-т зааснаар харьяа дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай, хүнсний болон барааны худалдаа эрхлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Үүнд жимс, ногоо, шорлог, төрөл бүрийн машинт болон чингэлгийн худалдааг зарахыг хориглодог. Тус журмыг энэ жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цуцалж, иргэд хүссэн газраа жижиглэнгийн худалдаа эрхлэхийг зөвшөөрсөн билээ.

 

                        Найм, есдүгээр сард нийслэл гэлтгүй Монгол орон даяар самар цөмөх нь энгийн үзэгдэл болсон. Тиймээс энэ жилийн хувьд самар ямар үнэтэй байгаа талаар тодрууллаа. Самрын худалдаачин Б.Гэрэл “Энэ жил хувьд самрын үнэ өмнөх жилээс нэмэгдсэн. Манайх нэг кг самрыг 10 мянган төгрөгөөр худалдаж байна. Цайруулсан самар нь 12 мянган төгрөгийн үнэтэй. Хэрвээ хоёр кг-аас дээш худалдан авалт хийвэл хүргэлт хийж өгнө. Хүргэлтийн үнэ 2000 төгрөг” гэв. Энэ жилийн хувьд нэг кг самрын үнэ багадаа 10000 төгрөг байгаа юм. Бид дахин нэг ченжтэй холбогдоход тэрбээр “Самар цайруулсан, цайруулаагүй гээд төрөл бүрээрээ л байна. Нэг килограмм нь 14 мянган төгрөг харин цайруулсан нь 17 мянган төгрөгийн үнэтэй. Манайд худалдан борлуулж буй самар том чөмөгтэй, бүрэн боловсорсон байгаа ” гэв.


САМАР КГ НЬ 10-17 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-24 15:36:23
    Мэндбаяр: Самар зарна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188