• Өнөөдөр 2025-04-19

УСУГ-ЫН ДАРГА Ц.ТӨРХҮҮ: Манайх усаар хангадаг байгууллага болохоос уран зургийн галерей биш

2022-08-25,   1749

Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байрлах худгийн ханан дээр зурсан уран зургийг холбогдох байгууллагын шаардлагын дагуу арилгасан. Тэгэхдээ зургийн зураачаар өөрөөр нь арилгуулсан гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд байна. Тэгвэл бид үүнтэй холбоотойгоор УСУГ-ын дарга Ц.Төрхүүтэй холбогдож тодрууллаа.

Тэрбээр “Би өнөөдрөөс ажилдаа орж байна. Энэ тухай өглөөний шуурхай хурал дээрээ сонслоо. Тэр зургийг зурснаас хойш хүмүүс манай УСУГ руу “Наад зургаа арилгуулаачээ”, “Садар самуун явдлыг сурталчилсан” гэх зэргээр холбогдсон юм байна. Тэгээд л холбогдох албаны дарга нар нь цааш холбогдож, арилгуулсан юм шиг байна лээ. Хүмүүс зурсан зураачаар нь арилгуулсан гэж цахим сүлжээнд бичиж байна. Манайхан өөрсдөө арилгасан байлгүй дээ.

                     Энэ асуудалд хүн өөр өөрөөр хандаж байна. Нэг тал нь “Уран зураг талаас нь өнгөтэй, гэгээтэй байлгаач ээ” гэхэд нөгөө тал нь “Энэ нүцгэн хүүхний зургаа аваачээ” гэж байна. Худгийн стандарт гэж бий. Манайх усаар хангадаг байгууллага болохоос уран зургийн галерей үзүүлдэг газар биш. Тэр зураач худгийн ханан дээр өөрөө л дур мэдэн зурсан. Бид тийм зураг зуруулъя гээгүй шүү дээ” гэв.

 

 


УСУГ-ЫН ДАРГА Ц.ТӨРХҮҮ: Манайх усаар хангадаг байгууллага болохоос уран зургийн галерей биш
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-26 18:21:10
    Золбоо: Үхэр...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 18:30:53
    Ззз: Эргүү үхэр
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 17:00:33
    Зочин: Гоё зураг байж байх байсын, урлаг мэдэхгүй тэнэг дарга бндаа яанаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 14:57:00
    Zochin : Урлагын мэдрэмж гэж хэрэг алга энэ дэргыг урлагын янжин лхам бурхан ивээг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 14:43:42
    Нацаг.: Шахааны тэнэг дарганцарууд!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 13:23:35
    Зочин: Төрийн албаар дүүрэн мал
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 13:22:05
    иргэн: юун болохгүй байгаа юм вэ өөрснөө юу ч хиихгүй байж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 13:22:04
    иргэн: юун болохгүй байгаа юм вэ өөрснөө юу ч хиихгүй байж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 13:22:04
    иргэн: юун болохгүй байгаа юм вэ өөрснөө юу ч хиихгүй байж
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188