Монголын анхны кино театр гэгддэг 90 гаруй жилийн түүхтэй Ард кино театрыг нурааж байгаа тухай мэдээлэл цахим сүлжээнд түгсэн. Тэгвэл өчигдөр буюу долдугаар сарын 18-ны байдлаар Ард кино театрыг нураах ажиллагааг НМХГ-аас зогсоожээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “2022 оны долдугаар сарын 15-ны өдөр Ард кино театрыг буулгаж байгаа талаар шуурхай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу шалгахад Ард кино театрыг зүүн талаас нь буулгаж эхэлсэн байв. Аливаа барилга, байгууламжийг буулгах буюу нураах үйл ажиллгагааг явуулахдаа ХБХГ-аас зөвшөөрөл авах ёстой байдаг. Үүний дагуу манай НМХГ-ын улсын байцаагч нар холбогдох зөвшөөрлийг шалгаж, тусгай зөвшөөрөл аваагүй байсныг тогтоосон. Тиймээс үүнтэй холбоотойгоор НМХГ-аас нураах ажиллагааг зогсоох шийдвэр өгсөн.
С.ДАВААСҮРЭН: Ард кино театрыг нураах зөвшөөрөлгүй байсан нь тогтоогдвол дахин сэргээн засварлах шаардлага хүргүүлнэ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |