Сүхбаатарын талбайд залуус үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байгаа. Өнгөрсөн шөнө дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө жагсагчдыг тараахын тулд цагдаагийн алба хаагчид хүч ашиглаж, 67 иргэнийг саатуулаад байгаа аж.
Тэгвэл өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон иргэн А-гийн гэрт нэгжлэг хийж, мэдүүлэг авсан байна. Энэ талаар иргэн А “Өнөө өглөөний 08:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсээс над руу залгаж, “Ирж мэдүүлэг өг” гэсэн. Тухайн үед намайг гэртээ байгаагүй байхад манай гэрт гурван цагдаа очиж, нэгжлэг хийж, над руу залгасан.
| ИРГЭН А: Олны танил хүн залуусыг уриалан дуудсан байж болзошгүй гээд цагдаа нар гэрт маань нэгжлэг хийж, мэдүүлэг авсан |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |