• Өнөөдөр 2024-03-28

“Эрдэнэт үйлдвэр”: Манай үйлдвэрлэл зогсоогүй 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа

2021-11-04,   561

“Хил хаалттай байгаатай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн бараа, материал тасалдаж, үйлдвэрлэл нь зогсоход хүрээд байна” гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр тархаад байна. Бид үүнтэй холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны мэргэжилтэй холбогдож тодрууллаа.

          Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа зогсох, материалгүйгээс үүдэн үйлдвэрлэл зогсоогүй. Манай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа тасалдаагүй, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Шаардлагатай бүх бараа, материалыг 2-3 жилээр нөөцлөх боломжгүй. Хэрэв “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэл зогсоход хүрвэл Монгол Улс хэцүүднэ шүү дээ.

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бараа, химийн материалаа тасалдуулахгүй татаж байгаа. Хил, гаалийн асуудалтай холбоотойгоор материал 1-2 хоногоор хоцорч ирэх тохиолдол байгаа ч, үйл ажиллагаа асуудалгүй, хэвийн байна” хэмээсэн юм.

 


“Эрдэнэт үйлдвэр”: Манай үйлдвэрлэл зогсоогүй 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188