• Өнөөдөр 2024-04-17

Б.ПҮРЭВСҮРЭН: Энэ онд 786 хүн угаарын хийн эрсдэлд өртсөн

2021-11-03,   456

-ХОНОГТ 20-30 УГААРЫН ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЖ БАЙНА-

Угаарийн хийн эрсдэл, хоногт бүртгэгдэж байгаа тохиолдлын талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Хоногт хэчнээн дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна вэ?

          -Өнгөрсөн ес, аравдугаар сард угаарын хийн хоногт 20-30 тохиолдол бүртгэгдсэн. Зарим үед огт дуудлага мэдээлэл ирэхгүй үе бий. Ирж байгаа дуудлага мэдээллийн ихэнх нь сайжруулсан шахмал түлш түлэх мэдлэг мэдээлэл дутуу, угаар мэдрэгчээ аваагүй, түлш бүрэн шатаж дуусаагүй байхад өрхөө бүтээсэн шалтгааны улмаас угаарт өртөн амиа алдах тохиолдол гарч байна. Мөн орон нутгаас хотод шилжин ирсэн айлууд өртөн нь

-Өнгөрсөн жилийн мөн үеэс дуудлага, мэдээллийн тоо багассан уу?

          -Мэдээж буурсан. 2019 оноос хойш Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулсан бүс буюу зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. Өнгөрсөн жил 2970 хүн, энэ онд 786 хүн угаарын хийн эрсдэлд өртсөн мэдээлэл бий. Мэдээж энэ нь хүмүүс нэг үеэ бодоход мэдлэг, мэдээлэлтэй болж байгаа ч хайхрамжгүй, болгоомжтой байдал их дутагдаж байна.

-Иргэдийг мэдлэг, мэдээллийг сайжруулж, угаарын дуудлагыг багасгах чиглэлд та бүхний зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

          -Бид мэдээж галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг угаараас урьдчилан сэргийлэх хүрээнд аян өрнүүлэн ажиллаж байна. Нөгөө талаар “Таван толгой түлш” ХХК-наас 600 ажилтан, хяналтын байцаагчид айлуудын угаарын мэдрэгчийг шалган, угаарт өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Төрийн байгууллагаас угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх аяныг шат дараатайгаар зохион байгуулж байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллагын бүх талын судалгаа аван, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.


Б.ПҮРЭВСҮРЭН: Энэ онд 786 хүн угаарын хийн эрсдэлд өртсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188