• Өнөөдөр 2024-05-02

Прокуророос Н.Түвшинбаярт холбогдох хэргийг мөрдөн байцаах шатанд буцаажээ

2021-10-29,   636

Олимпын аварга Н.Түвшинбаяр холбогдох хэргийг Прокуророос мөрдөн байцаах шатанд буцаажээ.

Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад

"Мөрдөн шалгах байгууллагаас хэргийг шалгаж дуусгаад Прокурорт шилжүүлсэн ч, хэрэгт хяналт тавьж байгаа прокурор нь “Нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна” гээд мөрдөн байцаах шатанд буцаасан. Харин хохирогчийн өмгөөлөгч нь дахин шалгуулах хүсэлт гаргасан. Ямар асуудлыг дахин шалгуулахаар буцаасан талаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд олимпын аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан. Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэж, улмаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Үүнтэй холбоотойгоор Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног цагдан хорьсон байдаг. Улмаар өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 20-нд батлан даалтад гаргасан юм.

 

 


Прокуророос Н.Түвшинбаярт холбогдох хэргийг мөрдөн байцаах шатанд буцаажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188