• Өнөөдөр 2024-05-17

УЕПГ: Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаж байгаа

2021-10-09,   654

Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд халдаж, хүнд гэмтэл учруулсан хэргийг “Н.Түвшинбаярыг санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан хэрэгт нь ял оноохоор прокурорт шилжүүллээ” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор бид Улсын Ерөнхий Прокурорын Газартай холбогдож тодруулсан юм.

УЕПГ-аас “Анх хэрэг гарснаас хойш олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт хянаж байгаа. Дүгнэлт гараагүй. Одоогоор шүүх рүү шилжүүлэх мэдээлэл байхгүй” гэсэн юм.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд олимпын аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан. Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэж, улмаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Үүнтэй холбоотойгоор Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног цагдан хорьсон байдаг. Улмаар өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 20-нд батлан даалтад гаргасан билээ. Харин хохирогч, гэрч тайлбар, мэдүүлэг өгөөгүй гэх шалтгаанаар олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэрэг гацаанд ороод байгаа юм.

 

 


УЕПГ: Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188