Говь-Алтай аймгийн Засаг дарга Сутай хайрханы тахилгад сумын удирдлагуудыг тарваганы таван тулам авчрахыг үүрэгдсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай холбогдож тодрууллаа.
Тэрбээр “Би Сутай хайрханы тахилгад сумын удирдлагуудыг тарваганы таван тулам авчрахыг үүрэгдээгүй. Эрүүл ухаанаар бодоод үз дээ, хүн тийм тушаал гаргаад сууж байх уу. Интернэтээр тийм юм ярьж л байдаг. Монгол хэлээр “Би тийм юм хийгээгүй” гэж хэллээ” гээд утсаа тасалсан юм.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.АМГАЛАНБААТАР: Би Сутай хайрханы тахилгад сумын удирдлагуудыг тарваганы тулам авчир гэж үүрэгдээгүй |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |