-Нийслэлийн нутаг дэвсгэрийн аль хэсгүүд дэх суурьшлын бүсэд могой орж ирж байгаа дуудлага ирж байна вэ. Энэ төрлийн дуудлага хэр их ирдэг вэ?
-Улаанбаатар хот орчмоор бамбай хоншоорт болон рашааны могой тархсан байдаг. Бамбай хоншоорт бол хортой могой юм. Сүүлчийн жилүүдэд Улаанбаатар хот тэлснээр зэрлэг амьтад хот руу орж ирэх нь нэмэгдсэн. Тухайлбал, Нийслэлийн байгаль орчны газар суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдын тухай дуудлага 2018 онд 30, 2019 онд 43, 2020 онд 116-г хүлээн авч байсан. Он гарснаас хойш нийслэлд могой орж ирсэн тухай долоо удаагийн дуудлага ирсэн. Эдгээр нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн.
-Хортой болон хоргүй могойг хэрхэн ялгах вэ?
-Иргэд хортой, хоргүй могой гэдгийг нь шууд ялгах боломжгүй. Мэргэжлийн судлаачид хүүхэн харааг нь харж, хортой могой эсэхийг нь тогтоодог.
-Могойтой тааралдсан тохиолдолд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Иргэд суурьшлын бүсэд могойтой таарсан тохиолдолд нэн түрүүнд Нийслэлийн байгаль орчны газарт дуудлага мэдээлэл өгнө. Биднийг очтол могойтой ойртохгүй, хараад байж байх хэрэгтэй.
Б.БАДАМЗУЛ
Ц.ЦОЛМОНБААТАР: Он гарснаас хойш суурьшлын бүсэд могой орж ирсэн долоон дуудлага ирсэн |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |