Цахим сүлжээнд “4403 ...” улсын бүртгэлийн дугаартай тээврийн автомашины жолооч голын усанд дизель түлш асгаж буй гэрэл зураг олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа. Тус гэрэл зургийг Дорнод аймгийн цахим сүлжээнд “Хэрлэн голыг минь бохирдууллаа” гэх тайлбартай нийтэлжээ.
Харин эх сурвалжийн мэдээлснээр Хэрлэн гол мөн эсэхийг нь тогтоогүй байгаа гэнэ. Мөн тухайн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар нь тод харагдахгүй байгаа учир мөрдлөгийн явцад хүндрэл учруулж байх магадлалтай аж.
Э.БААСАНЖАВ: Дизель түлшээ голд шавхсан жолоочийг илрүүлэхээр ажиллаж байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |