-Танай гэр бүл хүүхдээ эсэн мэнд олсон гэдэг сайхан мэдээ сонслоо. Охиноо алга болсныг холбогдох байгууллагад дуудлага өгч чадсан уу. Хэчнээн цагийн дараа олсон бэ?
-Маш их баярлалаа. Өчигдрийн 11:00 цагийн орчимд охин маань сураггүй болсон. Бидний хариуцлагагүй, анхааралгүйгээс болж л энэ нялх амьтан ийм хол замыг тууллаа. Бид 13:00 цагт охиноо алга болсныг мэдээд шууд л өөрсдөө хайж эхэлсэн. Олуулаа байсан хэр нь хэчнээн хайгаад ч үр дүнд хүрээгүй болохоор 15:00 үед Хил хамгаалах газарт дуудлага өгсөн. Харин охины минь буян заяа түшиж 20:00 цагийн үед ОХУ-ын нутаг дэвсгэрээс оллоо гэдэг мэдээ бидэнд ирсэн. Яг тэр үед магнайгаа хагартал баярладаг юм билээ. Энэ мэдээг сонсоод хамт байсан бүх хүн тайвширсан. Охиноо хурдхан очиж авах юм сан гэж их бодсон. Монголын хилчид охиныг минь очиж аваад дараа нь бидэнд хүлээлгэж өгсөн. Ердөө “Олдлоо” гэж хэлснээс хэдхэн минутын дараа ширүүн бороо орж эхэлсэн. Охиныг минь олоогүй байсан бол тэр бороонд осгохоос эхлээд яаж ч магадгүй шүү дээ.
-Үр хүүхдээ алдчихаад эрэл сурал болох үед олон зүйл бодогддог байх?
-Үнэхээр амьдын хагацал үзсэн мэт л байдаг юм байна. Хүн аль мууг л хамгийн түрүүнд боддог гэж үнэн юм. Хаашаа ч харсан нүдний үзүүрт ямар нэгэн зүйл байгаа юм шиг бөртөлзөөд. Энд ч байгаа юм шиг, тэнд ч байгаа юм шиг. Охиноо алдаад олон цаг болсон болохоор амьд байх баталгаагүй гэж сэтгэлээр маш их унасан.
-Ээж, аавтайгаа уулзахад охины сэтгэл санаа, биеийн байдал ямар байсан бэ?
-Энэ жаахан охин ганцаараа явсан юм чинь айлгүй яах вэ. Маш их айдастай байсан. Намайг тэвэрч аваад “Ээж ээ, гээд дуудаад байхад та сонсоогүй. Намайг зөндөө шумуул хазсан” гээд уйлаад байсан. Охин маань нимгэн өмд, цамц, углааштай гарсан болохоор эргэн тойрон битүү ой модон дунд биеэ урж, шалбалсан байсан. Одоо ингээд харахад шумуул хазсан, бие нь урагдсан шарх сорви их байна. Гэхдээ л үр минь ээж, аав хоёртоо эсэн мэнд ирлээ шүү дээ.
Охин маань нимгэн өмд, цамц, углааштай гарсан болохоор эргэн тойрон битүү ой модон дунд биеэ урж, шалбалсан байсан
-Анх алга болсон газраасаа хэчнээн километрийн зайтай явсан байсан бэ. Тухайн орчны зам, байгалийн тогтоц ямар вэ?
-Анх алга болсон газраас нь хоёр улсын хилийн зурвас хүртэл 800 метр, түүнээс цааш ОХУ-ын нутаг дэвсгэр рүү нэг километр гаруй явсан байсан. Төөрч явсан зам нь эргэн тойрон шигүү ой модтой газар. Шулуун зам биш тэр их бартаа саад, хилийн торны хаагуур нь яаж гарсныг би төсөөлж ч чадахгүй байна.
-Хоёр улсын хилийн цэргийн албан хаагчдад хандаж юу гэж хэлэх вэ?
-Бусад эцэг, эхчүүддээ хандаж сэрэмжлүүлэг хүргэвэл?
-Үр хүүхдээсээ хараа хяналтаа битгий салгаарай. Байнга л гараас нь хөтөлж явах хэрэгтэй юм байна шүү. Хэрэв бидэнд тохиолдсон шиг зүйл тулгарвал цаг алдалгүй холбогдох байгууллагад мэдэгдэж байгаарай. Өөрсдөө хайж, олно гэж маш их цаг алддаг юм байна.
Анх алга болсон газраас нь хоёр улсын хилийн зурвас хүртэл 800 метр, түүнээс цааш ОХУ-ын нутаг дэвсгэр рүү нэг километр гаруй явсан байсан
Төөрсөн охины ээж: Охинтойгоо уулзахад “Ээж ээ, гээд дуудаад байхад та сонсоогүй. Намайг зөндөө шумуул хазсан” гээд уйлаад байсан |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |