-Шалгалтдаа хичээнгүйлэн бэлдэж байсан сурагчдын ЭЕШ-ын тов хойшилсон. Тэгвэл одоо төгсөх ангийн сурагчдад зориулсан нэмэлт давтлага, сургалт зохион байгуулж байгаа юу?
-Энэ оны хичээлийн жил дуусаж, улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор давтлага, сургалт зохион байгуулаагүй.
-Тодорхойгүй хугацаагаар элсэлтийн шалгалт хойшилсны улмаас бүртгэлээ цуцлах шаардлага зарим сурагчид тулгарч магадгүй. Бүртгэлээ цуцлах боломжтой юу?
-ЭЕШ-ын бүртгэл явагдаж байх үеэр цуцлах боломжтой байдаг. Харин одоо бол шалгуулагчдын суудлын хуваарийг зоож, бүгдийг нь баталгаажуулчихсан учраас бүртгэлээ цуцлах боломжгүй.
-Наймдугаар сарын хоёрдугаар хагасаас элсэлтийн шалгалт болно гэсэн мэдээлэл сурагчдын дунд тархсан. Энэ үнэн үү?
-Бид өвчлөлийн байдлыг харж байна. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл наймдугаар сараас халдварын тархалт удаан хугацаанд тасралтгүй буурна гэсэн. Тиймээс эрдэмтдийн зөвлөл ЭЕШ-ыг наймдугаар сарын сүүлчээр зохион байгуулахад тохиромжтой гэсэн. Бид БШУЯ руу элсэлтийн шалгалт зохион байгуулах хүсэлтээ явуулсан. Боловсролын сайд УОК, ЭМЯ-нд саналаа хүргүүлнэ.
-Хэрэв шалгалтыг наймдугаар сарын сүүлээр зохион байгуулбал, их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэлийг яах вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарснаас хойш 4-5 хоногийн дотор их, дээд сургуулийн бүртгэлийг зохион байгуулж, дуусах боломжтой.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын тов хойшилсон ч зохион байгуулалт нь тодорхой болсон. Тэгэхээр энэ жил хэдэн шалгуулагч хэдэн байранд шалгалт өгөх вэ?
-Энэ жил 40400 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Нийт 81 шалгалтын байранд шалгалт авна. Нэг ангид 12-15 хүүхэд шалгалт өгнө.
-Өнгөрсөн жил 30 мянган сурагч 85 байранд шалгалт өгсөн. Гэтэл энэ жил шалгалтын байрны тоо яагаад цөөрсөн бэ?
-Бид том байртай сургуулиудыг сонгосон.
Б.БАДАМЗУЛ
М.БОЛДСАЙХАН: УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл ЭЕШ-ыг наймдугаар сарын сүүлчээр зохион байгуулахад тохиромжтой гэсэн |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |