• Өнөөдөр 2025-04-17

ЕРӨӨ ГОЛД МОРЬТОЙГОО УРССАН ХҮҮГИЙН ЭЭЖ: Хүү минь мориндоо санаа зовоод уйлаад байсан

2021-06-22,   29125

       Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн Хөх хошуу гэдэг газар морьтой хүүхэд голд урсжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, өчигдөр  21:01 цагт очиход 16 настай, эрэгтэй Ө нь Ерөө голын арал дээр байсныг аврах завь ашиглан аварч, аав А-д хүлээлгэж өгсөн байна. Энэ талаар голд урссан хүүгийн ээж н.Буяннэмэхээс тодруулахад “Өчигдөр манай хүү эмнэг морь сургаж байгаад, морь нь шуугаад Ерөө гол руу авч давхисан байна лээ. Тэгээд морь нь голд урсаад, өөрөө голын цаана арай гэж гарсан байна. Оройхон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас хүмүүс ирж, аварсан. Тэр хугацаанд бид голын наана, цаана сэтгэл тогтворгүй, хэцүү байлаа. Хүү минь хэдий өөрөө амьд гарсан ч мориндоо их санаа зовсон юм шиг байна лээ. Гарч ирээд уйлаад байсан. Их айсан бололтой “Ээжээ намайг юм аварсан байхаа. Голын дунд ганцхан нарийхан бургас таарч, түүнээс шүүрч атгаад, зүтгэсээр байгаад голын цаана гарсан” гэж ярьсан” гэлээ.


ЕРӨӨ ГОЛД МОРЬТОЙГОО УРССАН ХҮҮГИЙН ЭЭЖ: Хүү минь мориндоо санаа зовоод уйлаад байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-26 11:16:30
    Зочин: Ус ихтэй газраар эмнэг адуу чинь хамаагүй шдэ хүн усанд алчихана гэж мал мэдэх биш
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 19:17:45
    Хажид: Монгол хүн ийм лухаантай өөрөө амь мэнд гарсан ч мориныхо төлөө уилаж байна гэдэг моринд хайртай шинэж шүү дээ сайхан сэтгэлтэй хүүд урам хайрлья
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 18:32:12
    Dulam: Us uuh huvitai turjee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 18:07:21
    Бо: Ус уух хувьтай хүү байна даа баяр хүргье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 17:22:58
    Зояин: Эрлийз адуу юм боловуу монгол адуу ч арай ухаатай сан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 17:22:40
    М: Ус уух хувьтай хүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 16:32:06
    Баяр хүргэе: Авхаалжтай сайн хүү байнааө
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 10:29:59
    Анхбаяр: Азтай аавын хүү юма
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 10:29:59
    Анхбаяр: Азтай аавын хүү юма
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 10:29:58
    Анхбаяр: Азтай аавын хүү юма
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 10:29:57
    Анхбаяр: Азтай аавын хүү юма
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 10:29:56
    Анхбаяр: Азтай аавын хүү юма
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-25 10:29:56
    Анхбаяр: Азтай аавын хүү юма
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188