• Өнөөдөр 2024-04-24

Байр суурь: Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох нь урт хугацааны хөтөлбөр байж чадахгүй

2020-10-21,   1205

МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох талаар тусгасан. Үүний хүрээнд ипотекийн зээлийн хүүг хоёр хувиар бууруулж, зургаан хувьд хүргээд байна. Тодруулбал, аравдугаар сарын 16-наас арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зээлийг зургаан хувиар олгож эхэлсэн талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлсэн.  Ипотекийн зээлийн хүүг бууруулах нь манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.

Эдийн засагч Н.Энхбаяр: Ипотекийн зээлийн хүү буурсан ч зээлд хамрагдах иргэдийн цар хүрээ багасгахаар байна

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд хүргэх шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргасан. Гэтэл өнөөдөр манай төсвийн санхүүгийн байдал амаргүй байгаа. Тэр дундаа Засгийн газрын хуримтлагдсан өр их байгаа. Улсын төсвөөс жил бүр гадаадад өр төлбөрт өгч буй хүүгийн төлбөр өндөр байгаа. Дээр нь жил ирэх тусам тэтгэврийн сан алдагдал хүлээж байна. Ийм нөхцөлд төсөв хязгаарлагдмал байх нь тодорхой. Монголбанк өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсох ёстой гэсэн амлалт авчихсан. Гэхдээ энэ жил буюу 2020 ондоо үүнийгээ үргэлжлүүлэхээр болж, Монголбанк энэ талаар тайлбар хийсэн.

Тэгэхээр ирэх жилийн зургадугаар сар хүртэл ипотекийн зээлийн хүүг үргэлжлүүлэх боломжтой гэж Төв банкнаас мэдэгдчихсэн. Үүний санхүүжилт өмнө нь ипотекийн зээл аваад төлж байгаа хүмүүсийн орлогоор буцаан төлж  байна. Өөрөөр хэлбэл, шинэ эх үүсвэр Монголбанканд байхгүй гэсэн үг. Засгийн газарт ч гэсэн ипотекийн зээлийн хүүг санхүүжүүлэх эх үүсвэр хязгаарлагдмал. Боломжгүй гээд хэлчихэд хол зөрөхгүй. Тэгэхээр ипотекийн зээлийн хүү буурсан ч зээлд хамрагдах иргэдийн цар хүрээ нь багасгахаар байна.

Эдийн засагч Л.Оюун: Ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд хүргэхэд хангалттай санхүүжилт байхгүй

Арилжааны банкны дотоод асуудалд төрийн байгууллага оролцох эрх байдаггүй. Харин дотоод үйл ажиллагаанд нь оролцох боломжтой хоёр байгууллага бий. Тодруулбал, Монголбанк, Хөгжлийн банкаар дамжуулж Засгийн газар банкны зээлийн хүүг бууруулахад нөлөөлж чадна. Зээлийн хүүг бууруулахад хадгаламжийн хүү тодорхой нөлөө үзүүлнэ. Санхүүжилт шаардлагатай гэсэн үг. Хэрэвзээ зээлийн хүүг бууруулах гэж байгаа бол хадгаламжийн хүүг бууруулах нь гарцаагүй. Тэгэхээр дахиад л төр арилжааны банкны дотоод асуудалд оролцох шаардлага үүснэ гэсэн үг. УИХ-ын сонгуулиар албан тушаалтнууд ХОМ-оо мэдүүлж, хэдэн тэрбумын хадгаламжтай байгаа нь тодорхой болсон.

Банканд тийм их хэмжээний мөнгө хадгалуулчихсан хүмүүс чинь мөнгө хүлээд, хадгаламжийн хүү аваад байж байгаа нь тодорхой шүү дээ. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд хүргэх нь арилжааны банкны үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцож байгаа гэсэн үг. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд арилжааны банк маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр ч утгаараа арилжааны банкууд төрд маш их санхүүжилт өгсөн гэж ойлгож болно. Санхүүгийн хамгийн том байгууллагынхаа дотоод хэрэгт оролцож болохгүй гэдгийг улстөрчид анхаараасай.


Байр суурь: Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох нь урт хугацааны хөтөлбөр байж чадахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-21 13:27:06
    zochin: ondor hvvgeeree baahan hadgalamj ezemshigtei bolj horongojson bankuud zeeliin hvv buurahaar garah ashig ni bagasaad ireheer oloh ashig ni bagasj bgaa bolohoor bolohgvi geed bgaa bh l daa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-21 13:23:15
    zochin: zeelsen mongonoos chine oloh ashig bagasch bgaa bolohoos ene mongiig chine bvvr awchihaj bgaa yum bish shvv dee ug ni mongoloos busad zarim ulsad 1% hvvtei zeel hvrtel bj bolood bhad mongold yahaaraa boldoggvi yum be
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188