• Өнөөдөр 2024-04-26

МУАЖ Ц.ЦЭГМИДИЙН ОХИН УРТНАСАН: Төгөлдөр хуурч хүнд бага нас гэж байдаггүй

2022-04-23,   4041

Ардын жүжигчин Цагааны Цэгмидийг ‘Цогт тайж’ киногоор нь монголчууд андахгүй. Түүний хүү Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар өдгөө тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж яваа уран бүтээлчид билээ. Тиймээс бид энэ удаа Ц.Цэгмид гуайн охин Уртнасантай хөгжмийн тухай болон дурсамжийн тухай яриа өрнүүлснийг уншигч танд дэлгэж байна.

 

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Та анх хэрхэн төгөлдөр хууртай холбогдсон бэ. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

                        -Сайн. Сайн байна уу. Та танай хамт олон болон уншигчдад нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг бага байхад аав Хөгжим бүжгийн сургуульд оруулсан. Тэр цагаас хойш урлагийн энэ төрлөөр тууштай хөдөлмөрлөж явна даа. Мөн 1980 онд ОХУ-д суралцаж ирээд Хөгжим бүжгийн сургуульд ажиллаж эхэлсэн. Харин 1985- оноос хойш СУИС-д ажиллаж байна. Ерөнхийдөө бол хоёр энэ хоёр ажиллаж байна даа. Үүнээс гадна яг 30 жилийн өмнө морин хуурын чуулгад таван жил ажиллаж байсан. Харин саяхан тус газрын нэг концертод оролцлоо.

-Төгөлдөр хуур хөгжмийн давуу талын тухай таныг сонирхолтой яриа дэлгэх болов уу гэж бодож байна?

                          -Төгөлдөр хуур бол хаан хөгжим гэгддэг. Аав маань намайг энэ хөгжимд оруулсан болохоор итгэлийг нь алдахгүй л гэж хичээж явдаг. Яагаад гэхээр тэр хүний итгэл, сэтгэлийг алдах эрх надад байхгүй гэж боддог. Хүн бүр  өөр өөр л дөө. Зарим нь морин хуур, ятга, хийл” гээд сонирхолтой хөгжмөөрөө тоглоно. Төгөлдөр бол хар цагаан товчлууртай энэ хөгжмийн зэмсгийг хоёр гараараа тоглодог. Тийм ч учраас хүний хоёр тархи зэрэг ажиллаж байдаг юм л даа. Би бол одоо ахмад уран бүтээлч хүн. Гэтэл хөгшрөлтийг мэдэрдэггүй юм. Яагаад ч юм залуустай ажилладаг болохоор ч тэр үү өөрийгөө хөгширчихлөө гэж огт боддоггүй.

-Та төгөлдөр хуур тоглох гадна үндэснийхээ хөгжмөөр хэр их тоглох дуртай вэ?

                          -Миний дуртай хөгжмийн нэг бол морин хуур л даа. Морин хуурын чуулгад тоглож байснаас гадна Өвөрмонголын Ч.Булаг гэдэг хүн “Тахь” гээд морин хуурын чуулгатай. Тэрхүү чуулгат уригдаж ажиллаад 10 гаруй жил болж байна. Цар тахлын улмаас болоод эх орондоо ирчихээд байгаа болохоос биш тэнд бас ажиллаж байгаа юм л даа.

 Аав маань намайг энэ хөгжимд оруулсан болохоор итгэлийг нь алдахгүй л гэж хичээж явдаг

-Тайзан дээр гараад танхим дүүрэн үзэгчдийн өмнө хөгжим тоглоход танд ямар мэдрэмж төрдөг вэ?

                          -Тайзан дээр гарах их сайхан л даа. Гэхдээ яагаад ч юм өөрөөсөө огт өөр хүн болчихдог. Айж бэргээд байдаггүй юм. Үүнийгээ би удмын зүйл байдаг болов уу гэж боддог. Одоо нас ахих тусмаа илүү мэдэрдэг болоод байна.  Миний насан дээр хөгжим тоглож байгаа хүн ховор байдаг. Гэхдээ би насыг нэг их тоогоод байдаггүй. Нас бол зүгээр тоо л гэж боддог. Тийм ч учраас миний хүмүүжил бол хөгжим. Хөгжим сурснаар би огт өөр хүн болж хүмүүжиж, төлөвшсөн.

-Уран бүтээлч хүнд авьяас чухал уу, хөдөлмөр чухал уу. Та уран бүтээлч хүний хувьд юу гэж боддог вэ. Энэ талаар хүн бүр л өөр өөрөөр ярих юм л даа?

                          -Урлагт хөдөлмөр хэрэгтэй. Гэхдээ авьяасгүй бол хэчнээн хөдөлмөрлөөд сайн бүтээл гаргаж чадахгүй. Тодорхой хэмжээний өгөгдөл, авьяасаа хөдөлмөөр баяжуулж, ургуулах хэрэгтэй.

Хөгжим сурснаар би огт өөр хүн болж хүмүүжиж, төлөвшсөн.

-Та аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжаасаа хуваалцаж болох уу. Таны аавыг Монголын Улсын ардын жүжигчин Цагааны Цэгмид гэдгээр нь мэдэхгүй хүн ховор. Аав нь танд юу гэж хэлж зөвлөдөг байсан бэ?

                          -Намайг есөн настай байхад аав бурхан болсон. Бурхан болохынхоо өмнөх хоёр жил намайг хөгжим давтуулаад л бүхий л зүйлийг минь хийдэг байсан. Аав Германд “Алтан өргөө” киног тоглоод ирэхдээ надад хоол, цайны жижигхэн халуун сав авчирч өгч байлаа.

              Миний насан дээр хөгжим тоглож байгаа хүн ховор         

         Аав минь маш их хөдөлмөрч, үр хүүхдэдээ маш их хайртай хүн байлаа. Би бол аавын хүүхэд байсан. Аавтайгаа хамт унтдаг, дагаж явдаг эрх охин нь байсан даа. Би таван настайдаа шар өвчнөөр өвдөөд үхэхийн даваан дээр л байсан. Тэр үед аав намайг өдөр, шөнөгүй харж, сахиж суудаг байв. Тийм ч болохоор аав “Миний охин үхээд боссон” гэдэг байсан. Аавынхаа унтаж байгааг би огт хараагүй. Жаахан байсан болохоор тэр юм уу намайг өглөө  сэрэхэд аав босчихсон байдаг. Харин орой унтахад унтаагүй л байдаг байсан даа. Ер нь их хөдөлмөр ч хүн. Тийм ч учраас би хүн хөдөлмөрлөж байж урлагт амжилт гардаг юм байна гэдгийг ойлгож авсан. Хөдөлмөрлөхгүй бол урлаг хатуу л даа.

-Аавынхаа дүр бүтээсэн кинонуудыг дэлгэцээс үзэхэд танд ямар мэдрэмж төрдөг вэ?

                          - Би ерөөсөө киног үзэж чаддаггүй байсан. Хэрвээ үзэх гээд эхлүүлэх юм бол би нойлын өрөөнд уйлаад байж байдаг байлаа. Сүүлийн үед нас ахиад үздэг болж байгаа. Үзэхэд нэг тийм хөндүүр мэдрэмж төрдөг. Ялангуяа “Сэрэлт” кино дээр аавын “Миний хүү” гэж хэлдэг хэсгийг үзээд байж, сууж чаддаггүй.  Үүнээс гадна аавынхаа нэр хүндийг унагаачихгүй өндөрт өргөж явахын тулд би ч тэр, манай дүү нар ч тэр хичээж явдаг.

-Таныг тайзан дээр тоглохын өмнө хөтлөгч “МУАЖ Ц.Цэгмидийн охин Уртнасан” гэж зарлуулах үеийн мэдрэмжээ бидэнтэй хуваалцаач?

                          -Ц.Цэгмидийн охин гэж дуудуулах үнэхээр хэцүү байдаг.

 

-Яагаад?

                          -Хүнд үүрэг, хариуцлага шүү дээ. Саяхан нэг тоглолт дээр тайзан дээр гарахын өмнө хөтлөгч ааваар минь овоглож зарласан. Тэр үед би хамаг биеэ бариад өөрийнхөө байж чадахаа болчихсон. Харин сайхан тоглочхоод дараа нь тэдний хүүхэд гэж хэлүүлэх гоё л доо. Би олон жил хөгжим тоглож байна. Заримдаа миний тоглолт өөрт минь таалагдахгүй үе байдаг.  Ер нь урлагийн хүн өөртөө таалагдаад ихээр сайн зүйл хийхээ болчихдог юм. Нэг үгээр өөрийн таалаад ирэхээр л уналтад орж байна гэж ойлгож болно. Би дүү нарынхаа тоглосон бүтээлийг үзээд шүүмжлэх үе ч байдаг.

Заримдаа миний тоглолт өөрт минь таалагдахгүй үе байдаг

-Дүү нар нь шүүмжлэхээр харин хүлээж авдаг вэ?

                          -Намайг гэр бүлийнхэн минь Наниа гэж дууддаг. Шүүмжлэхээр Төмөрбаатар “Аниа ёстой дандаа л шүүмж хэлж байх юм. Өөдтэй үг хэлэхгүй юм” гэдэг. Мууг нь үзэх гээд шүүмжлээд байгаа юм биш л дээ.  Урлагийн хүн 200 хувь хөдөлмөрлөж байж л тоглолтоо 100 хувь гаргах үгүйтэй байдаг юм. Хөдөлмөр л урлагийг бий болгодог юм даа.

Урлагийн зам, мөрөөр амьдрахад хэр хүндрэлтэй байдаг вэ?

                          -Ер нь урлагийн хүн байх хэцүү шүү дээ. Жишээлбэл төгөлдөр хуурч хүнд бага нас гэж байдаггүй. Хүүхдүүд гадаа тоглож байхад би төгөлдөр хуурын ард сууж л байдаг. Тийм ч учраас олон найз нөхөдтэй болоод гадуур гарч зугаалах орон зай ховор.

-Дүү нар нь таныг тоглолтын үзээд шүүмжлэх тохиолдол гардаг уу?

                          -Төрсөн эгч болохоор ч тэр юм уу намайг их шүүмжлээд байдаггүй. Би дүү нараа бодвол ичимхий хүн л дээ. Бараг хүнтэй юм дуугардаггүй байсан. Харин Төмөрбаатар бага байхдаа их сахилгүй, сэргэлэн хүүхэд байсан. Гэрт гаднаас орж ирэхээр гутлынх нь үдээсийг сандалтай холбочихдог дэггүй байв даа. Харин Төмөрхуяг надтай ойролцоо араншинтай гэж боддог. Яагаад гэхээр юмыг бодож, бодож үг хэлдэг. Эгч нь болохоор дүү нарыгаа загнахаас гадна бахархаж, хайрлаж, хүндэлдэг. Гэхдээ бахархаж, хайрлаж явдгаа нүүрэн дээр нь хэлэхгүй шүү дээ.

Миний хэлж чадахгүй дотроо хадгалж явсан бухимдлыг Төмөрбаатар гаргачихдаг. Тэр үед сэтгэл онгойно шүү дээ.

                          Манай Төмөрбаатарыг гаднаас харахад ууртай догшин, хатуу үгтэй юм шиг хэрнэ дотроо бол ёстой цагаахан хүн. Үнэхээр сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн дээ. Ээжийг бурхан болохоос хэдэн хоногийн өмнө Төмөрбаатар ээжийг өлгийдөөд бүүвэйн дуу дуулаад л толгой нь илж байгааг харахад уйлчих гээд байсан. Би аавын, Төмөрбаатар ээжийн хүүхэд байсан. Бид нар гэр бүлээрээ уулзаад зуны дэлгэр цагт аав ээжийгээ нутаглуулсан газарт очдог. Тэр үед манай Төмөрбаатар ээжийг оршоосон газрыг зөөлөн илж, үр цацаад “Энд ийм цэцэг шинээр ургаж, энүүхэнд байсан тийм алга байна” гээд л их халамжтай гэх юм уу даа. Харин аавын газар дээр очоод тэгдэггүй. Бага байхад бурхан болсон болохоор аавын сайн мэддэггүй ч байж болох юм. Ер нь манай Төмөрбаатар дүү  нараа загнана, болохгүй алагдаад авчихдаг хүн. Миний хэлж чадахгүй дотроо хадгалж явсан бухимдлыг Төмөрбаатар гаргачихдаг. Тэгэхээр сэтгэл онгойно шүү дээ.

-Дүү нараараа бахархах үе их биз?

                          -Мэдээж бахархалгүй яах вэ. Үүнээс гадна  ингэж, тэгж алдчих вий дээ, тэр нь архи уучихгүй байгаа даа, тэрний минь амьдрал яаж байгаа бол гээд их боддог. Мөн тайзан дээр хийх үйлдэл, хэлэх үгээ мартах вий дээ гэж их санаа л зовнино доо.  Юуг нь нуух манай Төмөрхуяг нэг хэсэг архи уусан шүү дээ. Тэр үед санаа их зовдог байсан. Ядаж байхад архи ууж байснаасаа Төмөрхуяг цахим орчинд нуугаад байдаггүй. Би бол ичээд үзэж чаддаггүй юм.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа


МУАЖ Ц.ЦЭГМИДИЙН ОХИН УРТНАСАН: Төгөлдөр хуурч хүнд бага нас гэж байдаггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-23 09:39:06
    Энхзул.: Танд улам их амжилт хүсэе.амьдралд нь аз жаргал бэлэглэе.ярилцлагыг чинь уншаад үргэлж залуугаараа урам зоригтой амьдраарай гэж ерөөе.маш их таалагдлаа.Ээжийг чинь Дарьганга нутгийн хүн гэж сонсож байсан.дүү нарыг чинь бол Монгол түмэн мэднэ.харин өөрийн чинь талаар сая уншлаа.Даруухан сайхан бүсгүй тантай бахархаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-23 09:39:06
    Энхзул.: Танд улам их амжилт хүсэе.амьдралд нь аз жаргал бэлэглэе.ярилцлагыг чинь уншаад үргэлж залуугаараа урам зоригтой амьдраарай гэж ерөөе.маш их таалагдлаа.Ээжийг чинь Дарьганга нутгийн хүн гэж сонсож байсан.дүү нарыг чинь бол Монгол түмэн мэднэ.харин өөрийн чинь талаар сая уншлаа.Даруухан сайхан бүсгүй тантай бахархаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-23 09:39:05
    Энхзул.: Танд улам их амжилт хүсэе.амьдралд нь аз жаргал бэлэглэе.ярилцлагыг чинь уншаад үргэлж залуугаараа урам зоригтой амьдраарай гэж ерөөе.маш их таалагдлаа.Ээжийг чинь Дарьганга нутгийн хүн гэж сонсож байсан.дүү нарыг чинь бол Монгол түмэн мэднэ.харин өөрийн чинь талаар сая уншлаа.Даруухан сайхан бүсгүй тантай бахархаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-23 09:39:05
    Энхзул.: Танд улам их амжилт хүсэе.амьдралд нь аз жаргал бэлэглэе.ярилцлагыг чинь уншаад үргэлж залуугаараа урам зоригтой амьдраарай гэж ерөөе.маш их таалагдлаа.Ээжийг чинь Дарьганга нутгийн хүн гэж сонсож байсан.дүү нарыг чинь бол Монгол түмэн мэднэ.харин өөрийн чинь талаар сая уншлаа.Даруухан сайхан бүсгүй тантай бахархаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-23 09:38:57
    Энхзул.: Танд улам их амжилт хүсэе.амьдралд нь аз жаргал бэлэглэе.ярилцлагыг чинь уншаад үргэлж залуугаараа урам зоригтой амьдраарай гэж ерөөе.маш их таалагдлаа.Ээжийг чинь Дарьганга нутгийн хүн гэж сонсож байсан.дүү нарыг чинь бол Монгол түмэн мэднэ.харин өөрийн чинь талаар сая уншлаа.Даруухан сайхан бүсгүй тантай бахархаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-23 09:38:56
    Энхзул.: Танд улам их амжилт хүсэе.амьдралд нь аз жаргал бэлэглэе.ярилцлагыг чинь уншаад үргэлж залуугаараа урам зоригтой амьдраарай гэж ерөөе.маш их таалагдлаа.Ээжийг чинь Дарьганга нутгийн хүн гэж сонсож байсан.дүү нарыг чинь бол Монгол түмэн мэднэ.харин өөрийн чинь талаар сая уншлаа.Даруухан сайхан бүсгүй тантай бахархаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-22 13:33:22
    Болд: Сайхан аавын үр удам даа, Лавлаа Даш гэж дүрд их хайртай, Сайн аавын сайхан хүмүүжил боловсролтой та нараар бахархахгүй байхын аргагүй урт насалж удаан жаргаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-22 06:26:24
    Ц.Цэрэннадмид: Сайхан л ярилцлага болж.үг үсгийн алдаа ихтэй,үг зүйн найруулга муутайг эс тооцвол...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-20 19:06:35
    Уншигч: Цагааны Цэгмид гуайн хүүхдүүд насан туршдаа аавынхаа нэр төрийг өндөрт өргөн амьдарлаа, сайн хүүхдүүд шүү. Аав нь ч мундаг жүжигчин байсан шүү. Харин энэ сэтгэгдлийг уншаад сэтгүүлчийн анзааргагүй, хэт их алдаатай бичсэн байгааг хараад сэтгэл гонсойлоо. Хариуцлагагүй нөхөр бна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188