• Өнөөдөр 2024-05-19

“Ми-8” онгоцны ослоор амь үрэгдсэн алба хаагчийн хүү Б.ТЭЛМЭН: Би аавынхаа үргэлжлэл

2021-06-14,   49915

“Ми-8” онгоцны ослоор 14 жилийн өмнө амиа алдсан, талийгаач Үндэсний аврах бригадын алба хаагч, ахлах ахлагч А.Болдын хүү Б.Тэлмэнтэй ярилцлаа. Тэрбээр аавынхаа халуун залуу нас, хүч хөдөлмөр, амиа өгөхөөс ч буцахгүйгээр зүтгэж байсан ангид нь өдгөө ажиллаж байна. 

-Аавынхаа тухай бидэнд ярьж өгөөч?

        -Миний аав Агаарын харуулын албанд 1984 онд орж байсан юм билээ. Тэр цагаас албандаа тасралтгүй ажиллаж байгаад 2007 онд зургадугаар сарын 14-нд онгоцны ослоор өөд болсон. Манай аав энэ салбарт ажиллаж байхдаа ой хээрийн олон түймэрийн дуудлагад ажиллаж, унтрааж, аварч байлаа. Мөн шүхрийн спортоор хичээллэдэг байсан. Би энэ ангид ажиллаж байгаа нь аавынхаа дутууг гүйцээх юм сан гэж бодсоны илрэл юм. Болд гэж хүний үргэлжлэл энэ ангид байх ёстой гэж би бодож, энэ албандаа үнэнч ажиллаж байна. Ангидаа ажиллаад 17 жил болжээ. Аавыгаа өөд болохоос гурван жилийн өмнө энэ ангид томилогдон ирж байлаа. Аавтайгаа 2006 онд анх түймэрт явж байсан. Тэр үед аав надад санаандгүй юм шиг хэрнээ олон чухал зүйл, амьдралын нарийн ширийнээс хүртэл ярьж, зааж өгсөн байдаг, одоо бодоход. Миний аав чинь ан хийх, уул хадаар явах дуртай, хамгийн сайхан сэтгэлтэй, хүнд ерөөсөө муу үг хэлдэггүй хүн байсан даа.

-Ослын тухай дуудлага та нарт хэзээ ирсэн байдаг юм бэ?

         -Онгоц алга болсон мэдээ ангид анх ирсэн. Эхний эрлийн багт би багтаж, Зүүнхараа руу ниссэн. Биднийг хайж байхад “Онгоц олдлоо” гээд намайг Улаанбаатар руу буцаасан. Дарга нар “Гэр бүлийнхэн дээрээ очоод байж бай. Онгоц осолдсон учир гэр бүлийн хүмүүсээ тайвшруул” гэж явуулсан. Тэндээс гарахдаа аавыгаа амь үрэгдсэн гэж огт бодоогүй. Гэртээ ирсэн чинь ээж, дүү хоёр минь уйлаад, гэр нэг л хүйтэн угтахаар нь л бүгдийг мэдсэн. Зүүнхараагаас ирэх замдаа “Миний аав зүгээр байгаа” л гэж итгэсээр ирсэн.  Одоо бодохоор маш хэцүү санагдаж байна.  Тухайн үед айлын том хүү учраас шүдээ зуугаад тэвчиж байсан юм.

-Аав тань Тэрэлжид гарсан түймрийг унтраагаад ирсэн байсан уу?

       -Тэрэлж рүү аав яваагүй, би явсан байсан. Мандал руу би явах байсан ч аав миний оронд явсан юм. Тэрэлжээс ирээд “Мандал явахаар боллоо” гээд аав руу залгахад “Хүүхэд чинь жаахан байхад чи үлд. Би явна” гэж хэлээд явсан. Манай том охин тухайн үед хэдхэн сартай байлаа. Аав бид хоёр машинтайгаа зөрөөд уулзаж чадаагүй. Намайг гэртээ очиход аав хэдийн явчихсан байсан. Тэгж л аавтайгаа хамгийн сүүлд утсаар ярьсан байдаг.

-Харамсдаг уу?

-Заримдаа аавынхаа оронд би явсан бол гэж боддог. Гэхдээ одоо аавынхаа хийж чадаагүй бүхнийг үргэлжлүүлээд явж байгаа болохоор гэж бодож сэтгэлээ тайвшруулдаг.  Бас харамсахгүйн тулд би энэ албанд үнэнч зүтгэж байна. Аврагч гэдэг хүн чинь сэтгэлийн хаттай байх ёстой шүү дээ.

-Аврагч нар аавыг тань ослын газарт ямар байдалтай байсан гэж ярьдаг вэ?

-Ямар ч гэсэн ослын дараа амьд байсан юм билээ. Өөрөө мөлхөөд модны сүүдэрт суугаад “Ах нь яах вэ, наад хүмүүсээ гаргахаа бод” гэж хэлж байсан гэдэг. Тэгээд хоёр хоногийн дараа нас барсан гэсэн. Энэ тухай тухайн үед аавтай минь хамт байсан ах нар ярьдаг. 

-Цогцос таних үйл ажиллагаанд танай гэр бүлээс хэн оролцсон бэ?

-Би орсон. Тухайн үед бүх зүйлийг нь цэвэрлэсэн байсан болохоор хэвлэлээр бичиж байсан шиг хүн харахын эцэсгүй, нүд хальтрам байгаагүй. 

-Эрлийн багийнхныг осолдсон онгоцыг нэг хоногийн дотор олсон ч болоосой гэж боддог уу?

-Осол болсон газар нь тайга. Шууд олоход маш хүндэлтэй газар байсан. Тийм учраас тэгж боддоггүй. Бид тал дээрээс хүн хайгаагүй, өвсөн дотроос зүү хайж байхтай л адилхан байсан. Аврах, эрлийн ажил ямар байдаг, юу туулдагийг мэддэг учраас надад "Үнэхээр аргагүй байсан даа" гэж бодогддог. 

-Аавыгаа ямар үед илүү санадаг вэ?

-Ээж минь аавыг бурхан болсноос дөрвөн жилийн дараа гэнэт бурхан болчихсон. Би тухайн үед БНӨСУ-д энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан юм. Намайг ирэхээс 10 хоногийн өмнө ээжийн зүрх нь гэнэт хаагдаж, хэд хоног эм тариагаар торгоосон ч надтай уулзаж чадалгүй бурхан болсон. Ээлж солилцох нислэг хойшлоогүй байсан бол би ээжтэйгээ уулзаж амжих байсан. Харамсалтай нь, би аавтайгаа ч, ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Аавыг өөд болоход миний бага дүү нэгдүгээр ангийн сурагч байлаа. Дүүгийнхээ хонхны баяр, хамаатнуудын уулзалтын үеэр л аавыгаа их санах юм. Би чинь хоёр дүүгийнхээ аав, ээж болж үлдсэн хүн шүү дээ. Тэр хоёрыгоо юмаар дутаах вий, сэтгэлээр унагаачих вий л гэхээс айдаг. Үнэнийг хэлэхэд, заримдаа их бэтгэрч, аав, ээжийгээ санадаг.

-Аавынх нь мөрөөдөл биелсэн үү?

-Би аавынхаа үргэлжлэл. Би офицер, спортын мастер болсон. Тэгэхээр миний аавын мөрөөдөл биелсэн байх. Би чинь аавынхаа мөрөөдөл нь байсан юм шүү дээ. 


“Ми-8” онгоцны ослоор амь үрэгдсэн алба хаагчийн хүү Б.ТЭЛМЭН: Би аавынхаа үргэлжлэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 72
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-10 14:03:17
    Гандуулга: ахдаа ажлын амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-17 09:55:03
    Zochin: Sain huud Amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-17 00:17:29
    зочин: амжилт хүсье. сайн хүү байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 22:36:43
    Д.цэнгэлмаа : Хүмүүжилтэй ухаантай сайн ах сайн хүү бна амьдралд нь аз жаргал хүсьe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 21:49:18
    Уранаа: Сайхан хүүд ажлын амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 19:26:12
    Энхтайван: Мундаг залууд ажил амьдралд амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 19:10:43
    Чинбат: Схн бодолтой сн залууд сн схныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 18:21:43
    Б Ариунханд : Аав ээжийн энхрий үр мундаг дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье цаашдаа ихийг хийж сайн ажиллах хэрэгтэй шүү ок
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 18:21:31
    Б Ариунханд : Аав ээжийн энхрий үр мундаг дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье цаашдаа ихийг хийж сайн ажиллах хэрэгтэй шүү ок
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 18:14:43
    lkhamaa: ajil amidrald ni az jargal ervvl enhiig hvsey.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 16:50:29
    Туяа: Дэндүү сайхан аав ээжээс хайраас иөрсөн үр юм. Аз жаргал хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 16:22:05
    Монгол : Мундаг бодол сэтгэлтэй залуу юм. Амжилт хүсье Аав ээжийнхээ ачийг хариулж сайн сайхан амьдраарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 16:20:02
    Х.Цэрэндолгор: Сэтгэлийн хаттай, дүү нартай нөмөр нөөлөг болж, гэр бүлээ сайхан амьдруулж байгаад нь баяр хүргэе. Зовох цаг байхад жаргах цаг байдаг юмаа. Чи л өөрийн бүхэндээ хүч өгч дэмжиж чадна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 16:19:12
    Тунгалаг: Мундаг хүмүүжилтэй, ухаан төгс хүү бна.Танай гэр бүлд эрүүл энхийг хүсье!Аав,Ээж чинь 3сайхан хүүгээ алсаас харж бгаа.Итгэлтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 12:31:20
    Цэрэн: Ураантай аавын хүүд ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэе .аав ээж нь та нарыг бурхны орноос харж байгаа залвирч явдаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 12:31:19
    Цэрэн: Ураантай аавын хүүд ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэе .аав ээж нь та нарыг бурхны орноос харж байгаа залвирч явдаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 12:09:01
    Ц.Ганбат: Дүүд амжилт хүсье. Чи чаднаа. Аав ээж чинь та нарыг ивээн гийж, харж бахархаж байгаа шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 10:06:12
    buynkhishig: vnheer mundag ymaa er hvnii hatuujil gejene bh az jargal hvsey zaluu mine
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 09:57:35
    maaya: Eviidee,Burkhan boloochiin uhaantai huud,ger bulz az jargal husie.Chi bol unekheer aav eejiin burkhan bolson ur ni um daa,Amjilt.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 08:49:35
    oo goo: сайн хүний үргэлжлэл сайхан хүү минь урт наслаж удаан жаргаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 08:34:54
    Мөөжиг : Үнэхээр сэтгэлийн хаттай залуу бнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 08:32:59
    Нараа: Мундаг хүүд ажлын их амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 08:16:44
    Ээж: Мундаг хүүд амжилт хүсье. Өөрийн эрхгүй нулимс гарлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 08:15:14
    Отгоо: зөв бодол чамайг сайхан зүйлд авчирнаа.дээрээс ээж аав чинь харж бгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 07:53:13
    zoos: уйлан хайлан уншлаа үнэхээр харамсалтай танай гэр бүл энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 07:53:13
    zoos: уйлан хайлан уншлаа үнэхээр харамсалтай танай гэр бүл энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 07:52:23
    zoos: уйлан хайлан уншлаа үнэхээр харамсалтай танай гэр бүл энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 06:09:00
    Gg: Hovor saihan hun bjee Ter hamtda yamar goe zurag vee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 06:08:37
    Gg: Hovor saihan hun bjee Ter hamtda yamar goe zurag vee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 23:44:11
    D.Oyundelger: 14 jilii daraa ugee helsen Telmend talarhay
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 22:07:56
    Naraa: Сайхан аавын сайн хүү байна даа. Аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 20:20:18
    Иргэн: Аврагч албан хаагч мундаг зоригтой, тэсвэр хатуужилтай хүний л хийдэг ажил мэргэжил шүү, дүү мундаг байна, амжилт хүсэё.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 20:09:07
    MNL: Uhaant aaviin huuu ,AMJILT
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 19:14:58
    Борлууд: Хүний төлөө эх орныхоо төлөө бахархалт гэр бүл сайн хүү бна аз жаргал хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 17:51:46
    Зочин: Сайн хүү байна. Ажил, амьдрал үргэлж өөдрөг байг ээ. Бас дүү нар нартаа сайн дэм болоорой.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 17:02:49
    Zochin : Huurhiiduu yun ch ih zovlon uzee ve ach zeeg ni baig gehed ur huuhdiih ni urguuli soyliin tulburiig tur ni daaj baimaar yumdaa ih hurliin gishuudiin unaa utasnii zardal geel uchirgui mungu ureej baihiin orond ajil albaa guitsetgej yvaad ami nasaa aldsan aav eejuudiin uldsen ur huuhdiig ni ajil turultei boltol ni tur hariutsah heregtei mun huviin hevshil ch ylgaagui asar ih ashig honjoonii tuluu ayulgui baidal hangahgui nuhtsuld hunii ami urchiheed chiv chimeegui l ungruud baidgiig mongol uls iregdee tur huviin hevshileer ni ylgavrlan gaduurhadgaa hezee bolhiin turd 5 jil ajillaad baahan mungu huviin hevshild 20 jil ajillasan ch yu ch baihgui iim balai yum bj boldiimuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 15:50:37
    Лулу: Ааваар нь бахархаж байна аав хүн ийм л байдаг даа агуу аав байжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 15:50:37
    Лулу: Ааваар нь бахархаж байна аав хүн ийм л байдаг даа агуу аав байжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 15:50:35
    Лулу: Ааваар нь бахархаж байна аав хүн ийм л байдаг даа агуу аав байжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 15:50:35
    Лулу: Ааваар нь бахархаж байна аав хүн ийм л байдаг даа агуу аав байжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 15:42:47
    Zochln: Aavaar. N BAharhaj baina
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 15:42:46
    Zochln: Aavaar. N BAharhaj baina
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 14:29:12
    Цэцэг: Мундаг сайн хүү байна ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 14:15:35
    Эрдэнэбат: Танай гэр бүлээр бахархаж бн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 13:14:50
    Ганцэцэг: Мундаг хүний үрс, үргэлжлэл болсон сайхан үрсэд нь аз жаргал эрүүл энхийн дээдийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 12:36:59
    unshigch: Baharhmaar zaluu baina. Amjilt husie!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 12:31:43
    Зочин : Хайран залуусын амиар наадсан шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 11:47:19
    Санжаа: Мундаг юм. Гэр бүлд нь дүүд нь сайн сайханг хүсий
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 11:38:22
    Сайнаа: Аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 11:38:22
    Сайнаа: Аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 11:15:32
    Пагмаа: Мундаг аавын хүүд болон гэр бүлд нь аз жаргал хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 10:44:49
    Уугий: Сайхан аавын үргэлжлэл мундаг аврагч танд гэр бүлд нь сайн сайхныг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 10:41:39
    Зочин : Сайхан хүний үр удам юм байна. Сайн явах заяатай л байж таараа. Ухаарал, хүний амьдралын хатуу хөтүүг, үүнийг даван туулж яваа эгэл хүний тухай бичсэн ergelt.mn сайтынханд баярлалаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 10:03:00
    Зочин: Мундаг сэтгэлийн тэнхээтэй хүү байна .дүү нарт нь болон гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 09:56:04
    Гэрэл: Таньд болон танай гэр бүлийнхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёрөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 09:23:51
    Болд: Тангарагыг нь өргөж албыг үргэлжлүүлнэ гэдэг жинхэнэ бахархал!!! Эр хүн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 09:23:26
    Болд: Тангарагыг нь өргөж албыг үргэлжлүүлнэ гэдэг жинхэнэ бахархал!!! Эр хүн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 08:33:13
    Багш: Уйллаа мундаг хүү юм Аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 22:36:58
    Туяа: Сайн аавын үргэлжлэл сайхан хүү д амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 21:08:09
    Зочин: Сайхан хүү байна.Аавынхаа үргэлжлэл.Бахархаж байна.Улам их ажлын амжилт хүсэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 21:00:11
    хурандаа Ж.Ганбаатар: Аавтай нь 1984 онд Москвад Галын академи төгсч ирсэнээс хойш НАХЯ-ны УЦСЕГ-ын ГАХГ-ын Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба гэж байх үеэс хамт ажилаж байлаа. Бид 10 жилийн 5дугаар дунд сургуульд хамт сурч байлаа. Хүний сор болсон жинхэнэ шилдэг шүхэрчин гал сөнөөгч байсан билээ. Галын байгууллагын бахархал.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 20:20:46
    Zochin: Sain huu mundag um aa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 19:48:59
    Өлзийорших: Миний анд мундаг шүү өшөө их амжилт хүсье гэр бүлд нв аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 18:47:40
    Батгүн: Сайн найзын минь сайхан хүү чамд ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дүүгээ хүндэлж явдаг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 17:54:50
    Зочин: Амжилт хүсье. Мундаг хүү. Аав ээж нь та 3 г байнга харж хишиг буянаа хайрлаж яваа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 17:54:48
    Зочин: Амжилт хүсье. Мундаг хүү. Аав ээж нь та 3 г байнга харж хишиг буянаа хайрлаж яваа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 17:44:48
    Энхтуяа: Мундаг хүүд нь амжилт хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 14:34:27
    иргэн: сайн хүү байна,улам их амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 14:11:20
    delger: uneheer munda ymaaa aaw eej ni tengerees haraad bayrlaj bgaaa iim sn hvvgee hoyr duudee baraa tvshig blj bgaad chin setgeleesee bayrlaj bgaa unshaad uilahku bj chdsngui.buh zuil ni.amjilt hvsiy
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 12:26:50
    Zaanaa: Mundag ah shvv telmen ah maani ajlin amjilt hvsey.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 11:46:07
    Zochin: Hunii amidrald yu ch tohioldoj bolno amidral zarimdaa hatuu shu zarim uhamsar muu etseg ehchuud ur huuhdiinhee amidral ballaj baih gej de
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 10:50:53
    Guest: Mundag shu ! iim huntei tanil , nz gj bodohoor baharhaj bna
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188