• Өнөөдөр 2024-04-24

Тужийн нарсыг тарьсан Б.Жамсран: Сэтгэлээсээ мод таръя гэсэн хүний мод төвөггүй ургадаг юм

2021-03-20,   6063

-Тужийн нарсыг ойжуулахад Ерөнхийлөгч Н.Багабанди есөн мод тарьж билээ-

100 жилийн өмнө Ардын хувьсгалт цэргүүдийн бамбай халхавч болж байсан Тужийн нарс гурван ч удаа түймэрт өртөж, устахын даваан дээр ирсэн гэдгээ. Харин сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүсийн ачаар Тужийн нарс дахин сэргэж, нарсан ой найгаж байна.  

Тужийн нарсыг сэргээн ойжуулж, унаган төрхөнд нь авчирсан гавьяатан бол Б.Жамсран гуай юм. Түүнтэй Тужийн нарсыг дахин сэргээсэн түүхийнх талаар хөөрөлдлөө.

-Туулаад барахгүй нарсан ойг шүлэг дууны зохиолд магтан дуулсан байдаг аа. Түймэрт хэд хэдэн удаа өртөж, устах шахсан ойг дахин сэргээхэд таны хувь нэмэр их байсан гэдэг. Тэгвэл та Тужийн нарсыг тарьж байсан түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

-Би Сэлэнгэ аймагт 1982 онд ирсэн юм. Түүнээс өмнө Тужийн нарс их сүйдээгүй байсан ч нөхөн сэргээх ажил 1973 оноос эхэлсэн байсан. Түүний дараа 1985,1989, 1996 оны гурван удаагийн түймэрт Тужийн нарс өртсөн юм. 1996 онд ОХУ-аас их түймэр орж ирснээр Тужийн нарс энэ түймэрт өртсөн гэдэг. Харин сүүлд гарсан хоёр удаагийн түймэр нь эндээсээ гарч байв. Энэ гурван удаагийн түймэрт 46.5 га метрийн тэгш талбай өртөж байлаа. Угтаа элсэн цөлд төгөлөн ургасан байгалийн үзэсгэлэнтэй сайхан ой байгаа юм. Тиймээс л эрт дээр үеэсээ Тужийн нарс гэдэг байсан юм билээ. Энэ гурван удаагийн түймэрт шатаад л ойжуулах ажил эрчимтэй эхэлсэн дээ. 2000 оноос бүтэн ойжуулах гээд сэргээж эхэлсэн түүхтэй.

1990 онд ардчилал гарахад манайхны хэн нь ч юм Хятад руу мод гаргах шийдвэр гаргасан юм. Түүнд л энэ Тужийн Нарс маань явчихсан. Тухайн үед УИХ-ын гишүүн асан  М.Энхсайхан гээд Байгаль орчны сайд тус ажлыг зогсоож, аймгийн ой болоход ойжуулах ажлыг эхлүүлж байв. Тухайн үед би ганцаараа дийлэхээргүй болоод 1998 онд аймгийн удирдлагуудад хандахад Засаг дарга Н.Алтангэрэл дэмжсэнээр хэрэгжсэн дээ. Ойжуулах ажил хийж байгаа газруудыг татан оролцуулаад тухайн үед нэг мөр тайрч аваад шинээр ургуулъя гэсэн санал тавьсан юм.

Ингээд ойжуулах ажилд  “Бугант” групп гээд мод бэлддэг том аж ахуйг татаж оролцуулаад 13 жил ноцолдож байж Тужийн нарсыг босгож ирсэн дээТужийн нарс их олон хүний хүчээр боссон юм.

“Бугант” группын захирал Лодойн Гандөш гэж хүн байлаа. Одоо бурхны оронд бий. Хэрэв зээ тэр хүн амьд сэрүүн байсан бол гавьяа шагнал өгөхсөн их боддог юм. Тэр хүний сэтгэл, зүтгэлээр л энэ ажил маань бүтсэн түүхтэй. Манай аж ахуй, Бугант групп нийлээд л босгосон юм шүү дээ.

-Тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабанди мод тарьж байсан гэсэн шүү дээ?

-Тийм. 2003 оны тавдугаар сарын 23-нд Ерөнхийлөгч Н.Багабанди Тужийн нарс-д ирж мод тарьж байлаа. Тухайн үед “Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт айлчлах боллоо” гэхэд  ид мод тарих үе эхэлж байсан юм. Тэр үед  “Тужийн нарс тужийн тал болжээ” гээд бичиж байсан тэр л газар ирж байсан даа. Бороо ороод их л жигтэйхэн өдөр байсан сан. “Бугант” группын ажилчид жалганы цаад талд нь, манайх наад талд нь ажиллахад манай хэсэгт ирж мод тарьж байсан юм. Борооноор мод тарих их хүнд шүү дээ. Тухайн үед би “За яахав, миний хүү сонирхвол сонирхоно биз” гэсэн юм. Тэгсэн бие хамгаалагч нар нь “Таваас илүү мод таривал ядарна” гэж байв. Хүнээр гишгүүлээд, би тарьцыг нь өгөөд, Н.Багабанди яг есөн мод тарьж билээ. Одоо ч есүүлээ сайхан ургасан байна лээ.

Сүүлийн үед цахим ертөнцөөр миний нэг зураг яваад байх шиг байсан. Хүмүүс ганц миний бүтээсэн зүйл шиг санаад байгаа юм. Ганц миний хөдөлмөр биш шүү дээ. Тужийн нарсыг сэргээхэд олон хүний хөдөлмөр шингэсэн юм шүү. Тэр зураг миний анхны тарьсан модныхоо дор авахуулсан зураг байгаа юм. Ер нь тийм түүхтэй дээ.

Сэлэнгийн арван жилийн ЕБС-ын сурагч нар ойжуулах ажилд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс шүү дээ. Сэлэнгийн сурагчид, ард иргэд гээд энэ ойжуулах ажилд оролцоогүй хүн ховор шүү.

Угтаа би хийх ёстой үүргээ л биелүүлсэн хүн шүү дээ

-Та ой, модтой сайхан байгальтай газар өссөн гэдэг. Иймдээ ч мод тарих дуртай байв уу?

-Би Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд төрсөн юм. Завхан аймагтай залгаатай Буурал Булнайн нуруу гээд сайхан нуруу бий шүү дээ. Тэнд би өсөж төрсөн юм. Тэр сайхан ойтой, уултай газар төрсөн дөө. Түүний дараа Сэлэнгэ аймгийн арван жилийг төгссөн.

-Тужийн нарсыг төгөлжүүлэхэд олон жилийн хөдөлмөр шингэсэн гэлээ. Одоо тарьсан модоо хараад суухад сайхан байгаа биз. Тухайн үедээ их хүлээж байв уу?

 -Би олон жил энэ ажлыг хийсэн дээ. Энэ нутагт арван жил төгслөө. Энэ сайхан нутгийн нарс нь үгүй болоход сэргээж ойжуулах нь миний мэргэжлийн үүрэг байсан юм. Би өөрөө ойн мэргэжэлтэй хүн. Угтаа би хийх ёстой үүргээ л биелүүлсэн хүн шүү дээ. Гэхдээ их сайхан. Тужийн нарсыг ойжуулах ажлыг би ганцаараа хийгээгүй гэдгийг л ахин дахин хэлмээр байна. Монголын эртний үг бий шүү дээ. “Ганц мод, гал болохгүй” гэсэн үг бий. Одоо Тужийн нарс унаган төрхөндөө орж байна. Энэ бол олон хүний, сэтгэл, итгэл, зүтгэл, хөдөлмөр шингэсэн юм шүү. 

Зүгээр зүтгээд мод тарьчихъя гэсэн хүний мод ургадаггүй. Сэтгэлээсээ мод таръя гэсэн хүний л мод ургадаг.

-Хүүхдүүд тань таны мэргэжлийг өвлөж авсан гэсэн шүү дээ?

-Тийм шүү. Би дөрвөн хүү, гурван охинтой. Миний хүүхдүүд ой хөгжүүлэх чиглэлээр төгссөн дөө. Миний том хүү надтай хамт 28 жил ой төгөлжүүлж явж байна шүү дээ. Миний нөлөөлсөн зүйл байдаг юм шиг байгаа юм. Би тэг, ингэ гэж хэлээгүй байхад л энэ мэргэжлийг сонгосон шүү дээ.

-Өөрийнхөө тарьсан “бүтээлийг” хараад суух сайхан байх?

-Юу гэхэв. Үгээр хэлэлтгүй. Одоо манай гэрийн цонхоор миний тарьсан модод харагдаж байна. Их буянтай ажил шүү дээ. Би одоо 80 хүрч байна. Сүүлийн 40 жил мод тарих ажилд шамдаж байна даа. Дөчтэйгөөсөө ойжуулах буяны ажилд шамдсан юм. 

-Та залуустаа хандаж хэлэхийг хүсдэг үг бий юу?

-Энэ Тужийн нарсыг арван жилийн хүүхдүүд тарьсан юм. Залуучууддаа хандаж хэлэхэд хашаандаа чиг, хажуудаа чиг, хожуул дээр ч мод тарьж яваарай та нар. Ойтойгоо л байгаарай гэж захимаар байна даа. Тужийн нарсын таримал ойгоо хамгаалж яваарай. 1960 онд Тужийн нарс үнэхээр сайхан байгальтай газар байсан юм. Би та нарт унаган төрхөөр нь үлдээлээ шүү.

 


Тужийн нарсыг тарьсан Б.Жамсран: Сэтгэлээсээ мод таръя гэсэн хүний мод төвөггүй ургадаг юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-14 13:21:30
    Энхээ: Том буян, буян нь дэлгэрэг. Танд эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-14 08:52:30
    Монгол: Аавтай \Г.Отгонжаргал Хялганатын МБАА-н анхны ерөнхий инженер\ минь хамт Хялганатын МБАА-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Жамсран ахдаа эрүүл энхийг хүсэн ерөөе өө... Бахархамаар сайхан үйлс бүтээжээ Та... Таны тухай аавынхаа тухай сайхан дурсамж бий дээ...Сэлэнгэчүддээ талархая...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-01 17:40:59
    Zayushka zayushka: Бидний бахархал хайрт өвөө минь❤❤
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-31 00:18:48
    Түвшинбаяр : Жамсран даргад эрүүл энхийг хүсье Ер нь ой модноос гадна хүний хувьд их энгийн даруу хүн шүү .Мэдээж ой модны хувьд их зүйл хийсэн Ямар Жамсран гэхээр яагаав ойн Жамсран гэдэг. ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 12:29:53
    Erdendchimeg: Uneheer bahadmaar ,bayarlamaar zuiliig hiij buteejee.Iim l humuusee unelj shagnaligni haramgui ugmuur duu.Eruul enh urt udaan naslahig husie.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 11:49:41
    odbayar: ene kleenex, huggies geed bnga reklamdaad bna. ene tuhai todorhoi bolgoj uguuch. iim mundag humuusiin hiisen zuiliig balluurdaj umchluud bh shig haragddag.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 06:03:58
    Зочин: 80настай гэнэ шүү.50нас дөхөж яваа хүншиг бж.Буянтай ажил эрхэлдэг болохоор аргагүй биздээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 08:03:12
    Зочин: Ямар их ажлыг хийж гүйцэтгэсэн буянтай , хөдөлмөрч, ариун үйлстэн бэ? та. Сайхан бүхнээр магтах гэхээр үг цөөдөөд байх шиг. Танд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан , эрүүл энхийг хүсье. Өгөх гавьяа шагнал байдаг бол бүгдийг нь гэсэн нэг дор өгөхсөн. Шагналыг ийм л хүмүүс хүртдэг болоосой
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-18 18:27:14
    Ганбат: Монгол бахархал та бол эгэл баатар.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-17 17:28:20
    Шаамарын иргэн: Заа энэ Жамсран гуайд л ёстой Хөдөлмөрийн баатар цолыг олгомоор юм байна даа. Жинхэнэ буянтай, жинхэнэ тодорхой ажил гэдэг бол энэ байх шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-17 17:08:04
    Жамъяндагва Ганбаатар : Үнэхээр сайхан сэтгэлтэй хүн шүү та урт насалж удаан жаргаарай ах минь таниараа бахархаж явдаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-17 16:28:24
    ИРГЭН: ЖИНХЭНЭ БУЯНТАН БААТАР ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ХҮН БАЙНА ДАА. ТАНД ЭРҮҮЛ ЭНХ АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ЕРӨӨЖ, ДООР ГЭГЧ НЬ МЭХИЙН ХҮНДЭТГЭЖ БАЙНА
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-17 13:49:04
    үнэн: тийм байна лээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-17 11:12:45
    zochin: Yamar mundag ah be, urt udaan nasalj, enh tunh yavaarai
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188